Хөлд эвтэйхэн гутлыг ямар хувцастай хослуулж өмсвөл загварлаг, ганган харагдах вэ? Дараах 10 арга таныг илүү хөнгөн бас хээнцэр харагдахад тусална

0

Өндөр өсгийтэй гутал нь хээнцэр ганган харагдахын гол шинж болоод удаж байна. Хөлд эвтэйхэн гутал гэхээр удахгүй төрөх гэж байгаа бүсгүйчүүд эсвэл пүүз, кет л шууд санаанд орно. Энэ тохиолдолд хөлд эвтэйхэн байлгахыг л хичээхээс биш гоо сайхны тухай огт бодохгүй. Жирийн сандаль эсвэл балет гутлыг ч загварлагаар өмсөж болдгийг мэддэггүй нь харамсалтай: ажилдаа ч тэр, үдэшлэгт ч тэр ичих зүйлгүй өмсөж болох юм.

Та бүхэндээ мэргэжлийн стилистүүдийн зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ: хавтгай ултай, хөлд эвтэйхэн гутлыг хэрхэн “ганган” болгохыг та бүхэндээ танилцуулъя.

Челси гутлын түрийнд чихсэн жийнсэн өмд таны гадаад үзэмжийг төдийгүй гутлыг ч гутаана

© Depositphotos.com, © Michael Fenton / Unsplash

Челси – хүн болгонд зохих шилдэг загварын гутал хэмээгддэг. Уг гутлыг түрийнд нь чихсэн жийнсэн өмд л гутаадаг юм. Нэгдүгээрт, энэ шийдэл гоёлыг бүхэлд нь эвддэг, хоёр дугаарт гутлын түрий сунаж хэлбэрээ алдах тул хөлд таарахаа болино.

 

Оксфорд загварын гутал чөлөөтэй, сул хувцастай илүү зохицдог

© face to face/Reporter/Reporter/East News, © MEGA/East News

Классик ботинк болох оксфорд гутал дээр оверсайз пальто, жийнс, гольфтой үнэхээр зохицдог. Мөн даашинзтай өмсөхөд ч буруудахгүй, хамгийн гол нь сул чөлөөтэй загварын даашинз байх ёстой.

 

Лофер гутлыг хөл нvцгэн өмсвөл загварлаг харагдана

© Depositphotos.com

Лофер-ыг богиносгосон өмдтэй, урт цамцтай хослуулж өмсөж болно. Харин банзлын хувьд хагас ханцуйтай цамцтай хослуулж өмсөх нь илүү зохимжтой. Илүү хөнгөн харагдахыг хүсвэл цайвар, цайвар шаргал өнгийн лофер өмсөнө. Мөн лоферыг оймстой өмсөхөөс зайлсхий. Нvцгэн хөлтэй байхдаа өмссөн тохиолдолд илүү хээнцэр харагдах ажээ.

 

Мюли загварын гутал нь ямар ч эмэгтэйг чимнэ

© face to face/FaceToFace/REPORTER/East News, © MEGA/Mega Agency/East News

Жийнсэн өмд, өргөн сул өмд, мини банзал, комбинзон, өдөр тутмын эсвэл үдэшлэгийн даашинз, өмдтэй костюм – юутай ч хослуулж өмсөж болно. Туршилт хийхээс айдаггүй бүсгүйчүүдэд дизайнерууд дараах хувилбарыг санал болгох ажээ: торон оймс эсвэл трико дээр мюли өмсөх. Оймсны хувьд урт түрийтэй байх ёстой.

 

Балетки нь банзал, мини болон миди урттай даашинзтай илүү зохицно

© Depositphotos.com, © Depositphotos.com

Балетки – ямар ч нөхцөлд өмсөж болох гутал юм. А-хэлбэрийн даашинзтай гайхалтай зохицно, мөн шорт, жийнсэн өмдөн дээр ч өмсөхөд болохоор. Илүү хөнгөн загварыг бий болгохыг хүсэж байгаа бол хөлийн хурууг дөнгөж нуухаар балетки өмсөөрэй. Уг загварын гутлыг урт өмдтэй өмсөхөд жижигхэн хөлийг ч том болгож харагдуулдаг давуу талтай.

 

Босоо оруулгатай сандаль

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хөнгөн, нимгэн даашинз эсвэл богино жийнсэн өмд (дээгүүрээ урт цамц)-тэй үедээ сандал өмсвөл илүү зохимжтой. Хэрвээ хувцас нь босоо хээтэй бол улам өндөр ч харагдуулж мэдэх юм.

 

Нvцгэн хөлөн дээр өмссөн урт түрийтэй гутал нь мини болон миди урттай даашинзтай гайхалтай зохицно

© Depositphotos.com, © Depositphotos.com

Урт түрийтэй гутал өмсөх гэж байгаа бол даашинз, банзлын уртыг нарийн тохируулах хэрэгтэй, өөрөөр хэлбэл гутал, хувцасны дундуур хөл харагдах ёсгүй. Мөн даашинз, банзал цахилгаанжиж биед наалдаж байгаа эсэхийг анхаар: хувцас биед наалдахаар биеийг бүдүүн харагдуулдаг ажээ.

 

Ул болон гутлын дээд их бие адилхан өргөнтэй байвал илүү цэмцгэр харагдана

© East News, © East News

Гутлын ул дээд их биеэсээ өргөн байвал том овортой харагдана, өөрөөр хэлбэл таныг палбигар хөлтэй харагдуулж мэдэх юм. Зөв хэлбэртэй брогийг нарийн даавуун эсвэл жийнсэн өмдтэй өмсөөрэй, мөн даашинз, банзал ч зохино.

 

Пүүзийг ч мөн зөв өмсөх хэрэгтэй

© Depositphotos.com, © Depositphotos.com

Пүүз хөлд үнэхээр эвтэйхэн, бараг хүн болгон пүүз өмсдөг гэхэд ч буруудахгүй. Гэсэн хэдий ч олны нүдэнд хамгийн их өртдөг гутал юм. Тиймээс хувцастайгаа зөв зохицуулж өмсөж сурах хэрэгтэй. Пүүзийг өөр бусад хувцастайгаа хэрхэн зохицуулж өмсөх вэ: дэрвэгэр эсвэл хурц тод өнгийн хувцастай өмсөнө. Илүү хөнгөн бас цэвэрхэн харагдахыг хүсэж байгаа бол пүүзнээс цухуйх оймсоо нуугаарай.

 

Даашинз, ботинк өмсөх гэж байгаа бол гутлын өндрийг тааруулаарай

© Depositphotos.com, © Depositphotos.com

Ботинк, даашинзыг хослуулан өмсөх – сонгодог загвар болжээ. Гэхдээ шагайн дээр дуусах урттай гутал сонгохоос зайлсхий. Урт түрийтэй гутал хөлийг урт болгож харагдуулдаг тул аль ч утгаараа зөв сонголт болно.

Та намхан ултай гуталтай юу? Түүнийгээ ямар хувцастай хослуулж өмсдөг вэ?

16
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *