2

Өсвөр насныхныг өсгөж хүмүүжүүлэхэд хэрэг болох гарын авлага гэж үгүй. Тэгэхээр аль нэг эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлдэг арга барил таны хүүхдэд амжилттай хэрэгжинэ гэж бодох хэрэггүй. Хэдий тийм боловч, эцэг эхчүүд өсвөр насныханд ерөнхий нэг зорилго байх ёстой гэдгийг мэдэж байх ёстой. Тэр бол биеэ дааж сурах явдал.

Эцэг эхчүүдийн хийх хамгийн чухал зүйл бол өсвөр насныхныг биеэ дааж сурахад нь туслах билээ. Үүний тулд зарим нэг зүйлсийг зааж өгөхөөс өөр арга байхгүй.

1. Санхүүгийн болгоомж

Хүүхдүүдэд мөнгөний талаар заавал ойлголт өгөх ёстой: хэрхэн олох, хуримтлуулах, зарцуулах болон хөрөнгө оруулах гэх мэт. Өдөр тутмын амьдралд мөнгийг зөв зарцуулах, хуримтлуулах ухаанд суралцах нь чухал. Ингэснээр хүүхдүүд мөнгө гэдэг зүйл хязгаартай учраас мөнгөтэй болгоомжтой харьцах ёстой болохыг мэдэж авна.

 

2. Цагийн менежмент

Ихэнх хүүхдүүд эцэг эхийнхээ дэмжлэггүйгээр босох ёстой цагтаа босож, хичээлдээ явахдаа бэлдэх хэрэгтэй. Харин ингэдэггүй бол хүүхдэдээ сэрүүлэг ашиглах талаар хэлж өгөх нь тийм ч муу санаа биш. Цаг баримтлах нь хүүхдийн өсөлт хөгжилтөд асар чухал нөлөөтэйг ойлгуулах ёстой.

 

3. Эелдэг байдал

Өдөр бүр өсвөр насныхан үе тэнгийхэн, залуу хүмүүс, болон насанд хүрэгчидтэй харилцаанд орно. Тэд хүн болгонтой эелдэг, хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй гэдгийг ойлгож авах нь чухал. Хэрэв та хүүхэдтэйгээ хүндэтгэлтэй харьцдаг бол энэ нь тэдний хүмүүжилд сайнаар нөлөөлнө.

 

4. Хувийн ариун цэвэр

Өсвөр насныханд хамгийн ээдрээтэй гэж хэлж болох биологийн өөрчлөлт тохиолддог. Хүүхдүүд хэрхэн бие организмдоо анхаарал тавих ёстой талаар мэддэг байх хэрэгтэй. Мөн өсвөр насандаа сексийн талаар зөв ойлголттой байх нь чухал юм. Ингэснээр ирээдүйд сексийн амьдралд ач холбогдолтой хандахад хүргэнэ.

 

5. Гэр орны ажил болон гэрийн даалгавар

Хүүхдүүд ихэнхдээ гэр орны ажил болон гэрийн даалгавар хийхдээ уйддаг. Хэрэв хүүхдүүдэд өсвөр насандаа очихоос нь өмнө хэрхэн гэрээ цэвэрлэх талаар зааж өгвөл үр дүнтэй байх болно. Дараа нь өөртөө болон бусдад зориулж, хоол хийдэг болоход нь туслаарай. Тэд эдгээр чадварыг зайлшгүй эзэмших учиртай.

 

6. Эрдмийн ур чадвар

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл номд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хичээлдээ хэр зэрэг анхаарал хандуулж, ач холбогдол өгч сурна, төдий чинээ ирээдүйд ажилдаа сэтгэл гаргана гэсэн үг. Тиймээс эцэг эхийн оролцоо энэ асуудалд өндөр байх учиртай. Шаргуу хөдөлмөрлөхийн ач тусыг ойлгуулаарай.

 

7. Байршил болон тээврийн талаарх ойлголт

Тэд магадгүй жолоо барих болоогүй байгаа байх, гэхдээ та тэдэнд хэрхэн очих ёстой газраа хайж олох, тэр тусмаа сургууль руугаа явах болон буцаад гэртээ харих замыг нь сайтар зааж өгөх хэрэгтэй. Мөн хүүхдүүдэд хөрш зэргэлдээх айлаараа баримжаа авах талаар хэлж өгөөрэй. Энэ нь тэдэнд яаралтай үед хэрэг болох болно. Түүнчлэн хүүхдийг төөрөхөөс сэргийлж байгаа юм.

Эцэст нь дүгнээд хэлэхэд, хүүхэд 13 нас хүрнэ гэдэг амьдралдаа чухал алхам хийх үе ирсэн гэсэн үг. Насанд хүрэхэд ойртож байгаагийн илрэл юм. Энэ цаг мөчид, эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдээ зөв чиглүүлж, ирээдүйд тэдний амьдралд гарах өөрчлөлтүүдэд бэлдэхэд нь туслах хэрэгтэй.

Танд энэ мэдээлэл хэрэгтэй санагдсан уу? Бидэнтэй үзэл бодлоо сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан хуваалцаарай. Мөн энэхүү мэдээллийг SHARE хийж бусад эцэг эхчүүдэд дуулгахаа мартав аа.

71
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Lhagva Lhagvasuren

    Lhagva Lhagvasuren

    2019/11/21 at 11:45

    Anydari Nymsaihan

  2. Tumentsogt Sundui

    Tumentsogt Sundui

    2019/11/22 at 00:34

  3. Tumentsogt Sundui

    Tumentsogt Sundui

    2019/11/22 at 00:34

  4. Ану Батгэрэл

    Ану Батгэрэл

    2019/11/23 at 03:17

    Х. Мөнхжаргал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *