
Бидний дийлэнх нь өдөр нэг эсвэл түүнээс ч олон удаа шүршүүрт ордог. Гэвч та өөрөөсөө 24 цаг тутамд биеэ яагаад ийм олон давтамжтай цэвэрлэх шаардлагатай билээ гэж асуугаад үзээрэй. Магадгүй хариулт нь 24 цаг тутамд биеэ нэгээс олон удаа угаах шаардлагагүй гэдгийг танд ойлгуулах биз ээ. Түүнчлэн өдөр бүр ийнхүү шүршүүрт орох нь эрүүл мэндэд ч сайн зүйл биш ажээ. Манай сайт уншигч танд хоёр хоногт нэг удаа шүршүүрт орохын давуу талын харуулах 6 шалтгааныг танд хүргэж байна.
1. Халдварт өртгөмтий биш болно.

Та магадгүй өдөр бүр усанд орох нь эрүүл мэндэд тустай гэж бодож болох ч үнэн хэрэгтээ эсрэгээрээ байдаг ажээ. Өдөр бүр шүршүүрт орох нь арьсан дээрх бичил организмын тэнцвэрийг алдагдуулж, арьсаар дамжих халдварын эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн хүний дархлааны тогтолцоо тодорхой төрлийн бактери, нянгаар өдөөгдөж хүчирхэгжиж байдаг бол өдөр бүр шүршүүрт орсноор тэдгээр ашигтай бактерийн тоо буурч, дархлаа унах магадлалыг нэмэгдүүлнэ.
2. Арьсны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.

Халуун шүршүүрт удаан хугацаагаар орох нь таны арьсыг зөөлөн сайхан болгож буй мэт мэдрэмж төрүүлэх ч урт хугацаандаа арьсанд үрчлээс суулгах гол xүчин зүйл болдог аж. Мөн өдөр бүр усанд орох нь арьсны чийгшлийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэх өөхөн давхаргад нөлөөлж, арьсыг хуурай, үрэвссэн болгодог байна.
3. Үсний ургалт эрчимжинэ.

Үсийг өдөр бүр угаах тусам үс гэмтэхээс хамгаалах үүрэгтэй халим давхарга гэмтэж, өнгөө алдаж, тослог болдог ажээ. Ийнхүү арьс их хэмжээний тослог ялгаруулж эхэлснээр хуйхны арьсыг загатнуулж, үрэвсэлд хүргэж, арьсны нүх сүвийг бөглөдөг байна. Улмаар үс ургалт удааширч, өнгөө алдаж, гэмтэж эхэлдэг аж.
4. Жин хасна.

Хоол идсэний дараа шүршүүрт орох нь тааламжтай байдаг байж болох хэдий ч жин нэмэх нэгэн шалтгаан болдог байна. Хоол боловсруулах эрxтэн тогтолцоо хоол боловсруулах үедээ цусны эргэлтийг ихээр татаж, төвлөрүүлдэг бол шүршүүрт орсноор биеийн хэм буурч, ходоодны үйл ажиллагаа хэвийн бус болсноор, жин нэмэгдэх үндэс болдог аж.
5. Харшлын эсрэг дархлаа сайжирна.

Шүршүүрт тогтмол орох нь харшил үүсгэгчдийг өдөөж байдаг нэгэн xүчин зүйл байдаг ажээ. Өдөр бүр шүршүүрт орсноор арьсны xүчиллэг давхарга гэмтэж, гадны биетээр үүсгэгдэх астма, харшлыг сэдрээж, чихрийн шижин ч тусах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
6. Нөхөн үржихүйн эрүүл мэндэд тустай.

Биеийн бусад хэсгийн арьсны нэгэн адил эмзэг эрxтэн орчмын арьс ч бактерийн тэнцвэртэй байдлаа хадгалж байж эрүүл байдаг. Гэвч өдөр тутамдаа орж буй шүршүүрийн ус, үнэртэн, саван зэрэгт их хэмжээний хатуу метал, xортой химийн нэгдлүүд агуулагдаж байдаг тул арьсны ашигтай бактерийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, эмзэг эрxтэн орчмын арьсыг загатнуулж, үрэвсэлд хүргэх, халдварт өртгөмтгий болгох магадлалтай.
Таны хувьд ямар давтамжтай шүршүүрт ордог вэ? 2 хоногт нэг удаа шүршүүрт орох дадлыг өөртөө хэвшүүлж байсан уу?







