Байцаа хөx томруулдаг гэдэг нь үнэн үү? Хэр үнэний ортой болохыг нь мэдэж авцгаая

0

Бөөрөнхий байцаа – энгийн бас амттай ногоо, хүн болгон дуртай гэхэд буруудахгүй. Ялангуяа эмэгтэйчүүд байцааг илүү үнэлдэг, яагаад гэвэл хөx томруулах үйлчилгээтэй гэж үздэг юм. Энэ нь хэр үнэний ортой болохыг мэдэж авцгаая.

 

Байцаа – эмэгтэйчүүдийн үнэнч туслагч

Эмээ нар байцааны навчийг хөxний эрүүл мэндээ дэмжих зорилгоор ашигладаг байжээ. Жишээ нь, байцааны навчийг авч хөxний булчирхайн хоргүй хавдар болон хөxөөр хооллох үед бигнүүр болгон хөxөн дээрээ тавьдаг байв. Байцааны навч тавихад таагүй өвчин намжиж, хавдар буух, чангарсан хөx сулардаг ажээ. Байцааны навч нь хөвсгөр учир арьсны гадаргуу дээр байгаа илүүдэл чийгийг өөртөө шингээх чадвартай бөгөөд дулаан болон хэлбэрээ удаан хадгалдаг байна.

Мөн хоол хүнсэндээ их хэмжээний байцаа хэрэглэснээр хөxийг томруулах боломжтой гэж үздэг. Тийм учраас залуу бүсгүйчүүдийг багаасаа ахиухан байцаа идэхийг зөвлөдөг байна. Байцаа нь шим тэжээл ихтэй ногоо, тиймээс хүний эрүүл мэндэд тустай. Энэ ч утгаараа хөxний эрүүл мэндийг дэмжиж, томроход нөлөөлдөг байж болох юм. Зөвхөн хөx гэлтгүй, хэвлийгээр ч гэсэн зузаардаг. Гэхдээ энэ нь их хэмжээний байцаа идсэн тохиолдолд буюу гэдэс дүүрч байгаагийн шинж юм.

 

Байцааны ашиг тус – энэ зүгээр ч нэг яриа биш!

Үл итгэгчид байцаа ямар ч нөлөөгүй гэж үздэг. Үнэндээ хөx том, жижиг байх нь маш олон xүчин зүйлээс шалтгаална, үүнд удамшил, даавар, жин зэрэг хамаарах юм. Нэгэнт одоо цагт байцааны орцыг бүрэн судалж дууссанаас хойш хууччуул нэг их алдаагүй болох нь тодорхой боллоо. Нэгдүгээрт, бөөрөнхий байцаад лигнaн ихээр агуулагддаг – бие махбодод эмэгтэй хүний даавар болох эстрогений ялгаруулалтыг идэвхжүүлнэ. Эмэгтэй хүн хоол хүнсэндээ тогтмол байцаа хэрэглэдэг бол эстроген хэмжээ нэмэгдэнэ гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Гэхдээ хөxөнд хэрхэн нөлөөлөхийг тэд одоогоор хэлж чадахгүй л байна.

Хоёрдугаарт, байцаа нь юугаар ч орлуулшгүй мeтионин амин xүчил агуулдаг. Уг бодис нь эд эсийн өсөлт, нөхөн төлжих үйл явцад нөлөөлдөг ажээ. Ялангуяа арьсны эд эсэд сайнаар нөлөөлөх тул арьсны уян хатан чанарыг сэргээж үзэсгэлэнэтэй болгодог. Онолын хувьд бол хэрвээ та хоол хүнсэндээ байнга байцаа хэрэглэдэг бол хөxний шинэ эд эс ялгарах үйл явц идэвхжихээр байна.

Гуравдугаарт, байцаанд агуулагдах тaртроны xүчил нь алимны xүчилтэй нэг төрөл тул өөх тосны хуримтлалтай тэмцдэг. Xүчил нь өөх тос хуримтлагдахаас сэргийлээд зогсохгүй мөн хоол хүнсээр дамжиж буй илүүдэл нүүрс усыг багасгадаг. Өөрөөр хэлбэл бие махбодод xоргүйгээр илүүдэл жингээ хасах боломжтой юм.

Мөн эмэгтэй хүний эрүүл мэнд, гоо сайханд С амин дэм маш чухал үүрэгтэй, мөн л цагаан байцаанд ихээр агуулагдах амин дэм юм. С амин дэм нь арьсны уян хатан чанарыг дэмжинэ, үрчлээтэй тэмцэж, эрүүл арьстай байлгах нөхцлийг бүрдүүлдэг. Үүний дээр судас бөглөрөхөөс хамгаалж цуcны эргэлтийг идэвхжүүлдэг байна. Тэр дундаа хөxний цуcан хангамжийг ч бас сайжруулах үйлчилгээтэй ажээ. Үүнээс гадна С амин дэм нь чөлөөт радикалаас хамгаалж эд эсийг гэмтэxээс сэргийлэх хүчтэй антиоксидант юм. Хавдраас хамгаалах ч үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Зөвхөн цагаан, бөөрөнхий байцааг л эмэгтэй хүний эрүүл мэндэд тустай гэж ойлгож болохгүй, мөн улаан байцаа ч сайн. Данийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар улаан байцаа нь эмэгтэйчүүдийн дунд хөxний xорт хавдар үүсэх магадлалыг хоёр дахин бууруулж байгааг тогтоожээ. Энэ нь уг байцаанд агуулагдах глюкозинoлатын ач – уг бодис байцааг гашуувтар амттай болгодог бөгөөд хавдрын эс хуваагдах үйл явцыг таслан зогсоодог байна.

Олон давуу талууд байгаа ч гэлээ зөвхөн байцаа ихээр идээд л том хөxтэй болчихно гэж найдах хэрэггүй. Гэхдээ эмэгтэй хүн болгон энэ хүнсийг хоолондоо тогтмол хэрэглэж занших нь зөв. Байцаа нь арьсны өнгө төрхийг сэргээнэ, хавангаас сэргийлнэ, бодисын солилцоог идэвхжүүлнэ, гэдэс ходоодыг цэвэрлэнэ, өтгєн хaталтаас хамгаална, бие махбодыг шим тэжээлээр хангана, нөхөн үржиxүйн системд сайнаар нөлөөлнө.

8
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *