Сэтгэлийн тэнхээ барагдах үед хэрэглэх үр дүнтэй 8 арга

4

Туйлдаа хүртэл ядарч стресст орсон үед сэтгэлийн тэнхээ барагддаг гэж үздэг. Зарим тохиолдолд “бөөрний булчирхайн ядаргаа” гэх нь бий.

Хүмүүс ихэвчлэн:

  • Ядарч туйлдана
  • Зүгээр л унтахыг хүснэ эсвэл юу ч хамаагүй зурагт үзнэ
  • Архаг айдас тээж дарамттай санагдана
  • Ханиад томуу дахих, нүд харанхуйлах эсвэл тархи толгой манантсан мэт мэдрэмж төрнө

 

Сэтгэлийн тэнхээ барагдах байдлыг таслан зогсоож болох уу?

Таныг стресст оруулж байгаа болгоныг арилгаж чадвал энэ хүнд байдлаас гарч болно. Үнэндээ ингэх боломжгүйг та мэдэж байгаа. Ямар нэгэн байдлаар амьдралыг хүндрүүлэх хүмүүс хаа сайгүй бий шүү дээ.

 

Стрессийн эсрэг хариулт

Бидний бие махбодь хоёр аргаар тэмцэнэ: 1. тэмцэх эсвэл зугтаах болон 2. амрах болон боловсруулах.

“Тэмцэх эсвэл зугтаах” горимыг мэдрэлийн системийн симпат гэж нэрлэх нь бий. Бие махбодь стресст хариу үзүүлж стрессийн гормон болох кортизол адреналин ялгаруулна. Бие тархи руу их хэмжээний хүчилтөрөгч, глюкоз илгээхэд энэ гормонууд ялгарч эхэлнэ. Харин дараа нь стрессийн үед чухам яах ёстойгоо ухаарч эхэлдэг байна.

Нөгөө горим буюу амрах, боловсруулах горим – мэдрэлийн системийн парасимпат хэмээгддэг. Илүү тайван, аз жаргалтай үед болох үзэгдэл юм.

 

Таны сэтгэл зүйн эрүүл мэнд чухал

Сэтгэл зүйн эрүүл мэнд чухал гэдгийг та өөрөө ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Хэрвээ таны сэтгэл зүй эрүүл бус байвал найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сайхан харилцаа тогтоож чадахгүй, ажлын хувьд ч өсөж дэвжих боломжгүй.

Сэтгэл зүй эрүүлжингүүт та илүү тайван болж стрессийн нөхцөл байдлыг эрүүлээр хүлээн авч чаддаг болно.

Сэтгэлийн тэнхээ барагдсан үед 14 хоног дараах байдлаар амьдарч туршилт хийхийг санал болгож байна:

Өглөөдөө тодорхой цаг зарцуулж бай

Гүйх эсвэл ямар нэгэн биеийн тамирын дасгал хийж болно, өглөөний цайндаа нимбэгийн шүүстэй ус ууж сайхан тайван хоолло. Энэ бүгдийг та яарч сандралгүй 1 цагт хийж дуусгахаар зохион байгуул. Шинээр мэндлэх өдөр болгоныг тайван угтаж авч бай.

 

Сошиал сүлжээ ашиглах цагаа хас

Facebook эсвэл Instagram зэрэг сошиал сувгаар зочилсон хүн өөрийгөө улам дарамтанд оруулдаг гэж эрдэмтэд үзэж байна.

Тиймээс сошиал суваг орох хугацааг 10 минут хүртэл хязгаарла.

 

Ургамлын гаралтай цай ууж эхэл

Ургамал нь бөөрний булчирхайг дэмждэг тул стрессийн үед сэтгэл санаа тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.

 

Хил хязгаар тогтоож “үгүй” гэж хэлж сур

Бүх зүйл таниас шалтгаална. Та өөрөө хил хязгаар тогтоож сурах хэрэгтэй.

 

Өөрийн мэдрэмжээ сонс

Хэрвээ таны оюун санаа завсарлага хэрэгтэй гэж хэлж байгаа бол ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээж нэмэлт ажил үүрэх хэрэггүй. Өөрийнхөө мэдрэмжээр л яв. Ингэлээ гээд амьдрал, энэ дэлхий зогсохгүй. Танд амрах илүү цаг хэрэгтэй байна л гэсэн үг.

 

Суугаад хана ширт

Тайван биш байгаа үед ингэх л хэрэгтэй. Та идэвхтэй хөдөлгөөнтэй хүн байж болно, та амарч тайвшрах хэрэгтэй. Ингэснээр сэтгэл санаа төдийгүй оюун ухаан ч тайвширч амардаг юм.

 

Тайван орчин бүрдүүл

Тайвшруулах дуу хөгжим, бүүдгэр гэрэл, тайвшруулах таатай үнэртэй эфирийн тос… Таныг тайвшруулж болох бүх боломжит зүйлийг ашигла.

 

Аялал зугаалга

Бид банк орох, хүнсээ авах гэх мэт зорилгоор гардаг. Тэгвэл ямар ч шалтгаангүйгээр яагаад зүгээр гарч болохгүй гэж? Өөртөө шинэ гудамж, шинэ газар нээ л дээ.

 

Үр дүн

Тун удахгүй та тайвширсан байгаагаа мэдэрнэ. Та стрессээс ор мөргүй сална гэж байхгүй, гэхдээ та хамаагүй тайван болсон байх болно. Үүний үр дүнд та өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал тавьж эхэлнэ. Бага ажиллаж, сошиал сувгаар зугаалах нь эрс багасна. Яг өнөөдрөөс эхэлж туршиж үз, та тоо томшгүй сэтгэл зүйн эрүүл мэнд шагналд нь авна шүү.

15
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Khandsuren Paulenz

    Khandsuren Paulenz

    2018/03/03 at 16:06

    Zuli Paul

  2. Bayrjargal Dulamjav

    Bayrjargal Dulamjav

    2018/03/03 at 16:58

    #Purewjaw Enerel

  3. Chantal Simon

    Chantal Simon

    2018/03/04 at 13:59

    Сайн уу, хатагтай
    Та бол танай төслийг хэрэгжүүлж, өрийг нэгтгэхийн тулд зээл хайж байгаа хүн юм. Бид 2,500$, 500,000 $ам.доллар хүртэлх бэлэн мөнгөний зээлийг сонирхож буй хүмүүст 3% -ийн хүүтэйгээр эргэн төлөх чадвартай хүмүүст өгнө үү: [email protected]

    [email protected]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *