Орны бясаа болон бусад хортон шавьж устгах байгалийн гаралтай 5 арга

9

Бясаа – хүн, амьтан дээр амьдардаг шимэгч хортон шавьж. Бясаанаас амархан салахгүй, маш жижигхэн биетэй учраас та жирийн нүдээр түүнийг олж харахгүй.

Тэд өсөж үржих нь ч амархан, эмэгчин нь нэг удаад мянга орчим өндөг дарна. Эдгээр өндгүүд нь ачаа, тавилга, цагаан хэрэгсэл, ор, хувцас зэргээр дамжин тархдаг байна.

Бясаа нь харшил хөдөлгөх, арьсан дээр тууралт үүсгэхээс гадна сэтгэл зүйн хувьд ч дарамт үзүүлэх талтай. Тиймээс бясаанаас нэн яаралтай салах шаардлагатай.

Танайд бясаа байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Оронд нь бясаа үржсэн айлын хүмүүсийн бие ихээр загатнадаг. Энэ нь бясаа хазсан шархнаас болж загатнаж байгаа хэрэг.

Шарх нь улаан, хавагнасан байдалтай байна.

Бясаа байгаа бас нэг шинж бол – этгээд гаж үнэр. Маш жижиг учраас орны модны завсар, матрас, орны зангилаа, пуржин зэрэгт нуугдсан байдаг.

 

Орны бясаанаас салах арга

1. Цахиуржуулсан хөрс

Гэрийн ургамал болон цэцэрлэгжүүлэлтэнд ашигладаг хоргүй цахиуржуулсан хөрс юм. Уг хөрсийг айдасгүйгээр ашиглаж болно.

Хортон шавьж ихээр үржсэн байж болох газраар цацаад гурав хонуулна. Дараа нь гэрээ сайтар агааржуулаарай.

2. Цайны модны шүршдэг тос

Уг тос нь хортон шавьжны эсрэг үйлчилгээ үзүүлж байгааг шинжлэх ухаан нотолсон. Устай холиод цацаарай.

3. Хадаасан цэцгийн тос

Хурц үнэртэй учраас хортон шавьж үргээх үйлчилгээтэй. Мөн рН хүчиллэг нь шимэгч хорхойг устгах чадалтай байдаг.

1 ц.х хадаасан цэцгийн тосыг 1 стакан устай холино. Уусмалыг цацдаг саванд хийж шаардлагатай үед цацна.

4. Лавандагийн тос

Бясаа устгахад маш үр дүнтэй. Шимэгч хорхойг дор нь устгах цитотоксины адил үйлчилгээ үзүүлнэ.

10-15 дусал тосыг 50 мл усанд хийж хутгаад шүршдэг саванд хийнэ. Гэрээ тойруулаад цацаарай. Дээрээс нь 15 дусал гаа болон 15 дусал лавандагийн эфирийн тос нэмж болно.

5. Гоньд

Бясаа байгаа газар гоньдоо шатаана. Мөн жижиг торон уутанд хийгээд өлгөсөн ч болно.

Торон уутаа 3 өдөр тутамд шинээр солих бөгөөд энэ аргыг 1 сарын турш буюу бясаа бүрэн устах хүртэл хэрэглэнэ.

148
ГайхмаарГайхмаар
52
ГоёГоё
51
БурууБуруу
50
ХарамсалтайХарамсалтай
49
ТэнэглэлТэнэглэл
27
БахархмаарБахархмаар
22
ХөөрхөнХөөрхөн
22
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Khandsuren Batnasan

    Khandsuren Batnasan

    2018/03/03 at 16:44

    Одоо бдаг юм уу. Алга болоод удаж бна шдээ

  2. Jiguur jigii

    2018/12/26 at 11:29

    Sain baina uu? Byasaa alga bolkhgui baina aimar stressend orj setgel sanaa maani aidastai saikhan amarch chadakhgui baina. Chikhend maani shonin 2:30-n uyed byasaa orood notsoldood 15-minutand arian gej gargasan. Yostoi khestuu yum aa. Aashgui 1 ene byasaag yaj kherkhen ustgakh uu gesen medeelel olood setgel sanaa khebend orloo bayarlalaa tanid mash ikh. Zondoo olon iim gogo zuiluudiig oruulaad baigaarai. Khundetgesen Jiguur

  3. Боогий

    2019/06/27 at 09:47

    Та ямар аргыг нь хэрэглэж үзсэн бэ? Аль нь найдвартай вэ?

  4. Зочин

    2020/04/14 at 21:22

    bysaataad hor tsatsaad ymarch nemegvi gonid bas ymarch noloogvi etsestni arhi uksus holiod sain tsatssan vr dvn ni shuud garch bysaa hazahaa bolison vvnees hoish yumiig yaj medhev geed 10 honood tsatssan sain yum bnle

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *