Цагтаа “Европ маягийн элит засал”-д тооцогддог байсан боловч одоо харин гэр орныг тун таагүй, хуучинсаг харагдуулах 14 зүйл

0

Хүнд ажлын дараа тав тухтай гэртээ бушуухан очих юмсан гэсэн бодол төрдөг. Гэрээ гоё болгох гэсэн хүсэлдээ автагдан заримдаа хэтрүүлж орхих тохиолдол цөөнгүй: үнэхээр том алдаа гаргана, өөр үнэтэй тавилга тавиад ч дарагдахгүй тийм л алдааг засал чимэглэлдээ гаргах ажээ.

Хүн зөвхөн хувцасны моодыг ажиглаад зогсохгүй мөн гэрийн засал чимэглэлийн чиг хандлагыг ч анзаарч байх ёстой. Өнөөдрийн бидний нийтлэлд ямар ч үнэтэй тансаг байрыг буруу тохижилт шууд л гутааж болохыг танд танилцуулна.

Үүдний хэсэг

© youla.ru, © youla.ru

Үүдний хэсэг бол гаднаас орж ирсэн хүн болгоны хамгийн түрүүнд зогсох газар. Тухайн гэрийн эзэд ямар сонголттой болохыг шууд л хэлж өгнө. Хямдхан, хана дагасан хавтан өлгүүрүүд бүдүүн баараг харагдахаас гадна бас гэрийн өнгө үзэмжийг алдагдуулдаг. Хамгийн амжилттай хувилбар нь гоёмсог дэгээтэй савхан моднууд эсвэл чимэглэлийн хавтангууд, мөн хөлтэй жирийн өлгүүр байсан ч гэрийн үүд хэсгийг шууд өөд нь татна.

 

Гялалзсан дүүжин тааз

© youla.ru, © youla.ru

Гялалзсан дүүжин тааз үнэндээ үеэ өнгөрөөгөөд удаж байна. Дизайнерууд хурц өнгийн, мөн хэд хэдэн төрлийн дизайн агуулсан таазнаас татгалзахыг зөвлөжээ. Үүний оронд энгийн цагаан, жигд болон матт таазыг санал болгож байна. Тааз дүүжин эсвэл гипсэн байх нь хамаагүй. Тэгээд ч жигд нэгэн өнгийн тааз засварт гарах төсвийг шууд хэмнээд ирнэ шүү дээ.

 

Гялалзсан, алтадсан хаалганы бариул

© cocoparisienne / Pixabay

Алтадсан, шармалдсан зэрэг тансаг хэрэглээг илтгэх эд зүйлс бол дизайнеруудын бодлоор үнэхээр муу сонголт. Өнөөдөр энгийн, төлөв даруу зүйл моод болоод байна. Тиймээс алтдаж гялалзсан хаалганы бариулыг энгийн даруухан өнгөтэйгөөр солих цаг болжээ. Хэрвээ засал чимэглэлдээ хурц дүр төрх оруулахыг үнэхээр хүсээд байвал этгээд биш хуучин загвартай бариул хийж болох юм.

 

Ханын хуванцар булангууд

© Стройка в стройке / Youtube

Гэрийн дизайны заналт дайсан үнэндээ хэрэглээнээс болж төрсөн болохоос гэр орны өнгө төрхийг өөд нь татах гэсэн дизайны шийдэл огт биш юм. Бодит нүдээр харвал гэрийг гутаадаг. Хуванцар буланг засал чимэглэлд хэрэглэмээр байгаа бол цонх, хаалганы булан зэргээр л хязгаарлаарай.

 

Гүйдэг хаалгатай (зурагтай) шкаф

© youla.ru, © youla.ru

Зарим дизайнерууд гүйдэг хаалгатай шкафыг үеэ өнгөрөөсөн гэж үзэж байна. Ялангуяа, тольгүй гэхдээ олон янзын хээ хуар, зурагтай бол. Орон зайг ашиглахыг хүсэж байгаа бол татаж нээгддэг хаалгатай, сонгодог загварын шкаф худалдаж авахыг санал болгожээ. Яагаад гэвэл ямар ч тохиолдолд илүү зохимжтой гэнэ. Хэрвээ жижигхэн байртай бол аварга том хэмжээтэй биш ил бариулгүй гүйдэг хаалгатай шкаф сонгох нь зөв.

 

Овор ихтэй зөөлөн тавилга

© youla.ru, © StockSnap / Pixabay

Хүнд бас овор ихтэй буйдан материаллаг эд баялаг, тансаг байдлыг илэрхийлдэг байсан үе өнгөрчээ. Үүний оронд энгийн хэлбэртэй цомхон буйдан ирж байна. Орчин үеийн буйдан тав тухтай, эргономик байх ёстой гэж дизайнерууд үзэх болжээ. Өрөөний талыг эзэлсэн тоос цуглуулах тавилга одоо огт хэрэггүй. Санаж явах зүйл гэвэл: тасалгааны талбай бага байх тусам тавилга цомхон байх ёстой.

 

Зочны өрөөний ханын тавилга/стенк

© youla.ru, © luxorta / Pikabu

Нүсэр хэмжээтэй стенк орчин үеийн хэв маягт огтхон ч тохирохгүй. Ийм тавилга угаасаа л зохицол муутай байсан. Яаж ийж байгаад зохицлоо гэж бодоход тэндээ хэдэн жилээр бул чулуу шиг хөдлөхгүй, тасалгааны ихэнх орон зайг эзлээд л байж байна. Өнөөдөр тавилгыг иж бүрдлээс нь салгаж авах боломжтой болсон. Задгай тавиур, гүйдэг хаалгатай тавиур, дизайны шийдэлтэй ниши зочны өрөөг гоёмсог бас цомхон харагдуулна. Тасалгааны засал чимэглэлийг солихыг хүсвэл онцын хүч хөдөлмөр зарахгүйгээр ганц хоёр тавилганы байрлалыг өөрчлөхөд л болно.

 

Гал тогооны зурагтай хана

© youla.ru, © youla.ru

Гал тогооны хананд ямар нэгэн зураг наахгүй байхыг дизайнерууд хичээнгүйлэн гуйж байна. Аварга том хэмжээтэй цэцэг, навч, кофены үр, усны амьтад эсвэл шөнийн хотын зураг – энэ бүгд гал тогооны өрөөний өнгө үзэмжийг шууд гутаана. Нэг өнгийн эсвэл матт плитан ханатай бол гал тогоо цаанаасаа л гэрэлтэх болно.

 

Металл баганатай баарны ширээ

© youla.ru, © youla.ru

Металл баганатай баарны ширээ моод байсан үе бий. Бас дарсны хундагаа өлгөчихнө. 90-ээд оны загвар байж. Уг шийдэл өөрөө болхи харагддаг, бас гал тогооны орон зайг жижгэрүүлж харагдуулна. Орчин үеийн хувилбар нь сонголт ихтэй: минималист баарны ширээ, хамгийн гол нь ямар ч баганагүй.

 

Өндөр босготой шүршүүрийн бүхээг

© youla.ru, © youla.ru

Өндөр босготой шүршүүрийн бүхээг бас л антитренд болжээ. Нэгдүгээрт, хэрэглэхэд амаргүй: хүн болгон хөлөө тэгж өндөр өргөж чадахгүй. Хоёрдугаарт, хэрвээ бүхээг хуванцраар хийгдсэн байвал байнга засаж өнгөлөх хэрэгтэй байдаг. Гуравдугаарт, том хэмжээтэй тул их зай эзэлнэ. Өнөөдөр шилэн ханатай, бараг босгогүй шүршүүрийн бүхээгийг дизайнерууд санал болгох болжээ.

 

Угаалгын болон бие засах өрөөний хуучинсаг плита

© youla.ru, © youla.ru

Зөвлөлтийн үеийн угаалгын болон бие засах өрөөний плитаны шийдэл – ханын доод хэсгийг бараан харин дээд хэсгийг цайвар плитагаар шийдсэн байдаг, энэ загвар эргэлт буцалтгүй хуучирсан. Байгалийн бус өнгөөр будсан хана бүр ч аймшигтай харагдана. Өнөөдөр байгалийн өнгөтэй плита хэрэглэхийг дизайнерууд зөвлөж байна: чулуу, бетон эсвэл модыг санагдуулам.

 

Алчуур хатаагч

© sommersby / Depositphotos

Нахилзаж мушгирсан алчуур хатаах ил хоолой ямар ч орчин үеийн хэв маягийг агуулсан угаалгын өрөөг шууд гутаана. Боолт зэргийг нь тусгай хайрцаг зэргээр нууж болох юм, харин яагаад ч юм мушгирч явсан хоолойг тэр чигт нь орхичихдог. Тиймээс уг хоолойг яг л алчуур өлгөх зориулалтаар өөрчлөх хэрэгтэй.

 

Жакузи

© youla.ru, © ErikaWittlieb / Pixabay

10 жилийн тэртээ жакузи эд баялгийн илэрхийлэл байлаа, харин өнөөдөр гэрийн эздийн ямар ч сонголтгүйг л илэрхийлэх болжээ. Овор ихтэй тул орон зай эзэлнэ, бас маш их арчилгаа шаарддаг бөгөөд ванны форсункыг тусгай бодисоор тогтмол цэвэрлэж байх ёстой. Аварга том жакузины оронд геометрийн төрөл бүрийн хэлбэртэй даруухан ваннууд иржээ: зууван, дугараг, тэгш өнцөгт.

 

Гипсэн хавтанд суулгасан гэрэл эсвэл цэгэн гэрэлтүүлэг

© youla.ru, © ural_expo / Twitter

Хэдэн жилийн тэртээ олон давхар гипсэн тааз суурилуулж чийдэнгээ суурилуулдаг байлаа. Харин одоо энэ хэв маягийг антитренд гэж үзэх болжээ. Гипсэн хавтанд суулгасан гэрэл эсвэл цэгэн гэрэлтүүлэгтэй гэр орон яагаад ч юм оффисыг санагдуулна. Орчин үеийн шийдэл нь туузан гэрэл, ширээ болон булангийн гэрлүүд болжээ. Гэрийн өнгө үзэмжийг өөд нь татахаас гадна тав тухыг бүрдүүлдэг байна.

Таны хувьд гэрийн өнгө үзэмжийг юу гутаадаг вэ? Та бидний нийтлэлийн юутай нь санал нийлэхгүй байна вэ?

6
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayarsaikhan Dash

    Bayarsaikhan Dash

    2020/08/31 at 12:56

    За ,гэр цэвэрхэн өөрт
    тав тухтай л бол хэн
    л элдэв зүйл ярив ..Одоо
    гэр ч, хоол ч үгүй иргэд
    ээ яая гэж байхад…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *