Таны алтан цагийг хэмнэж, тэвчээрийг барахгүй байхад туслах 10+ зөвлөгөө. Амьдралыг хялбарчлах аргууд хэзээ ч илүүдэхгүй шүү!

1

Хэрэв та iPhone утас олж аваад эзнийг нь хайж буй бол эсвэл кредит картныхаа нууцлалд санаа зовниж буй бол таны асуудлыг шийдэх хялбархан аргууд олон бий. Бяцхан заль ашиглан та цагаа хэмнэхээс гадна илүү сэтгэл амар байх боломжийг өөртөө бүрдүүлээрэй. Амьдралыг хялбарчлах зөвлөгөө илүүдэхгүй шүү дээ.

1.

© Ana Paula Lima / pexels

Хэрэв та шивээс хийлгэх талаар бодож байнаа бол хүссэн шивээснийхээ зургийг утасныхаа дэлгэцэн дээр дор хаяж 1 сарын хугацаанд тавиарай. Ингэснээр та уг шивээснээс залхах хандлага үүсэх эсэхээ мэдэх боломжтой.

 

2.

© shutterstock.co

Хэн нэгний гээсэн iPhone утсыг олж аваад яахаа мэдэхгүй байна уу? Тийм бол та нууц үг хийх дэлгэцийг гаргаад “яаралтай дуудлага” цэсийг дараарай. Ингэхэд танд “эрүүл мэндийн байдал” нэртэй цэс харагдах бөгөөд уг цэс рүү нэвтрэн орсноор та утасны эзэнтэй холбогдох мэдээллийг олох боломжтой юм.

 

3.

© depositphotos.com

Сүүлийн үеийн богино долгионы зуух нь чимээгүй горимтой байдаг. Та эхлүүлэх товчийг 3 секундын турш удаан дарахад л хангалттай.

 

4.

© Pratheesh Ayyappankutty / pixabay

Нохой тэжээдэг боловч ахин нэг нохойтой болохоор төлөвлөж байна уу? Тэгвэл та хоёр нохойгоо салхилуулж байх үедээ танилцуулаарай гэж зөвлөж байна. Салхилж байх үедээ тэд нэгнээ мэддэг болсноор илүү нөхөрсөг харилцаа үүсэх боломжийг хайртай амьтдад тань бүрдүүлж өгдөг байна.

 

5.

© depositphotos.com, © depositphotos.com

Хэрэв таныг буудалд буудаллаж байх үед тань буудлын зүгээс кредит картны чинь мэдээллийг лавлаж утсаар холбогдсон тохиолдолд та утсаа таслаад хүлээн авах хэсэгт өөрийн биеэр очиж тооцоо хийгээрэй. Утасны дуудлага залилан байх боломжтой гэдгийг анхаараарай.

 

6.

© shutterstock.com, © shutterstock.com

Хэрэв та хоол хийсэн саваа тэр даруйд нь цэвэрлэх боломжгүй байгаа бол тагийг нь таглаж байгаарай. Энэ нь саван дотор буй үлдэгдэл бүрмөсөн хатаж, маргааш таныг цэвэрлэх үед хүндрэл үүсгэх нөхцлөөс сэргийлнэ.

 

7.

© depositphotos.com, © depositphotos.com

Базилик эсвэл өөр бусад амтлагч ургамал худалдан авсан бол та цэцэг нэг бүрийг тус тусын саванд хийж хэвшээрэй. Учир нь таны худалдаж авсан бяцхан савтай цэцэг нь дотроо нэг бус 5-6 ширхэг цэцгийг суулгасан байдаг тул өөрийн савандаа удаан байсан тохиолдолд үхэх магадлалтай байдаг.

 

8.

© depositphotos.com, © depositphotos.com

Орон гэрээ будаж, тавилганы өнгөө шинэчлэх гэж байгаа бол та өөрт хамгийн ихээр таалагддаг байгууллага, брендийн логог ажиглаад үзээрэй. Тэд аль хэдийн таны өмнөөс өнгөний зохицол ямар байвал зохимжтой талаар судалгаа гаргаж та бидний дуртай логог урласан байдаг.

 

9.

Хэтэвч дотроо кредит картныхаа нууц үгийг буруу бичиж үлдээгээрэй.

 

10.

© Pexels / pixabay

Хэрэв та хэн нэгний нүд рүү харж ярихаар санаа тань зовж буй бол зүгээр л тэдний хамар руу харж яриарай. Тэд нүд рүү нь харж ярьж байна гэж харах болно.

 

11.

© shutterstock.com

Сармис хэрчсэний дараагаар та хутганд хуруугаа хүргээд усан доор бариарай. Ингэснээр таны гарнаас сармисны үнэр арилах болно.

Аль зөвлөгөө нь танд хамгийн хэрэгцээтэй санагдсан бэ? Танд бидэнтэй хуваалцах амьдралыг илүү хөнгөвчлөх зөвлөгөө бий бол сэтгэгдэл хэсэгт бичиж хуваалцаарай.

16
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *