Зуны улиралд хийхэд тохиромжтой жимстэй цэлцэгнүүр бялууны жор

3

Зун цагт шарах шүүгээнд элдэв бялуу хийх нь амаргүй ажил. Гэтэл ямар нэг баяр наадмаар тэрхүү бялуу заавал байх шаардлагатай бол танд жимстэй цэлцэгнүүр бялуу тус болох билээ.

Энэ бялууг жаахан хүүхэд ч хийж чадна. Ямар ч жимс хэрэглэж болох ба улирал, хүсэл, олдоцоосоо шалтгаалж сонгох хэрэгтэй. Энэ бялуу зуны цагт тохиромжтой бөгөөд халуун өдөр сэрүүцүүлэх чанартай байдаг байна.

Жимстэй цэлцэгнүүр бялуу

Орц:

  • 500 гр зөөхий (15%-ийн тослогтой)
  • 400 гр жимс
  • 3 аяга сахар
  • 3 хоолны халбага цэлцэгнүүр
  • Чимх ванилин
  • 250 мл ус
  • 2 хоолны халбага нимбэгийн шүүс

Хийх арга:

1. Тасалгааны хэм бүхий усан дээр цэлцэгнүүрийн нунтгаа хийж хутгана. Дараа нь 20-25 минут байлгана.

2. Цэлцэгнүүр бий болох үед саванд хийж гал дээр тавих ба 70-80 хэм хүртэл нь хутгана. Буцалгаж болохгүй шүү. Гал дээрээс авч тасалгааны хэм хүртэл хөргөнө.

3. Зөөхийгөө сахартай, ванилинтай холино. Сахарын ширхэг бүхэн уустал хутгана.

4. Жимсээ угааж бүрэн хатаана. Ястай жимс бол яснаас нь салгана. Жимсээ жижиг хэсэг болгон хэрчинэ.

5. Зөөхий дээрээ хөрсөн цэлцэгнүүрээ хийгээд хутгана. Бага зэрэг шингэн болсон мэт санагдах боловч үүнд зоволтгүй, удахгүй хөрөхдөө өтгөрч эхэлдэг.

6. Хэсэг жимсээ бялууныхаа дээд хэсэгт гоёл болгон тавина. Бусад жимсээ зөөхий, цэлцэгнүүрийн холимогтоо хийж сайтар хутган жигд тараагаарай.

7. Жимстэй цэлцэгнүүрээ тодорхой хэлбэр бүхий саванд хийж хэлбэр оруул. Үлдсэн жимсээ бялууныхаа дээр тавьж гоёх хэрэгтэй.

8. Бялуугаа хөргөгчинд хийж 3-4 цаг хөргөнө.

9. Бялуу хөрж хэлбэрээ олсны дараа савнаас нь хутга ашиглан салга. Хэрвээ та бялуугаа мискэнд хийсэн бол халуун усанд 10-15 секунд хийж салгана.

10. Жимстэй зөөхий-цэлцэгнүүрийн бялуу нь хөнгөн, амттай болдог. Зөөхийтэй цэлцэгнүүрийн зөөлөн амт нь жимсний исгэлэн амттай маш сайн тохирдог билээ.

11. Зуны баяр наадам тань сайхан болж амттай сайхан хооллоорой.

Шарж жигнэхгүй бялуу хийх нь хэцүү зүйлийг амархан хийх арга юм.

Бид амттай сайхан бялуу хийнэ гэдэг маань ихээхэн хүч хөдөлмөр орсон хэцүү ажил гэж бодож сурчээ. Гэтэл заавал ингэж хүнд хүчир зүйл хийх хэрэг үгүй бөгөөд шарах зуух ашиглахгүй амттай сайхан бялуу хийж болдог билээ.

25
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Munh Tuya

    Munh Tuya

    2023/07/20 at 22:38

    Tsogtbayr Altandosh

  2. Mahou Garana

    Mahou Garana

    2023/07/21 at 01:43

    2023 оны 7 сарын 30-наас 2023 оны 12 сарын 31 хүртэл Монгол Улсын иргэн бүр зээлд хамрагдах боломжтой тул энэхүү боломжийг ашиглаарай. За гэж хувийн мессеж илгээж болно.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *