Онгоцыг яагаад өөр өөр өнгөөр буддаг вэ? Ер нь яагаад онгоцыг буддаг тухай сонирхолтой мэдээлэл

2

Сүүл хэсэг, далавч бас онгоцны хамрын будгийг (өнгөний шийдэл) ливрей гэнэ. “Төмөр шувуу”-ны будагны дизайныг гаргахдаа зөвхөн тухайн агаарын тээврийн компанийн өнгө төрхийг харуулаад зогсохгүй мөн өөр бусад олон хүчин зүйлийг харгалзан үздэг байна.

Онгоцны өнгөний сонголт юунаас шалтгаалдаг болон онгоцны ихэнх хэсэг яагаад цагаан байх ёстой тухай мэдээллийг танд хүргэхээр бэлдлээ.

1. Онгоцыг яагаад буддаг вэ?

© depositphotos

British Airways агаарын тээврийн компани өөрийн онгоцонд компанийн нэрийг байршуулаад зогсохгүй үндэснийхээ далбааг зуржээ.

Цаг агаар, агаарын даралтын өөрчлөлт зэрэг нь онгоцны бүтцэд нөлөөлдөг буюу удаан хугацааны эдэлгээний явцад онгоц мууддаг байна. Будаг нь онгоцны биед нэмэлт хамгаалалт бүрхүүл болно мөн гадаргууг илүү мөлгөр болгож өгөх ажээ.

Бидний үед ихэнх агаарын тээврийн компаниуд өнгийг өөрийн брэнд болгон ашиглаж байна. Онгоц дээр өнгө өнгөөр зурсан бэлгэ тэмдэг болон зарим нэг өнгүүд нь олон агаарын тээврийн компаниудыг хооронд нь ялгахад тусалдаг. Жишээ нь онгоцны буудлын ажилчид, зорчигчид онгоцоо өнгөөр нь ялгаж таньдаг байна.

 

2. Онгоцыг яаж буддаг вэ?

© Ilja Shatilin / YouTube

Будагны хэмжээ нь онгоцны хэмжээнээс хамаарна. Жишээ нь гэхэд л Boeing 747 онгоцонд ойролцоогоор 189 литр будаг шаардлагатай, харин жингээр илэрхийлэх юм бол онгоцонд 136 кг нэмэгдэнэ гэсэн үг юм.

© Ilja Shatilin / YouTube

Будах үйл явц дараах дэс дарааллаар явагдана. Онгоцны гадна талыг жижиг өө сэвээс нь сайтар арилгана, цонх, хаалганы хэсгийг сайтар битүүлж хамгаална, хамгийн сүүлд онгоцны гадаргууг маш сайн угааж цэвэрлэнэ. Онгоц хатсаны дараа тос арилгагчаар цэвэрлэх бол жигд биш өө сэвтэй гадаргууг тэгшилдэг. Цаашлаад онгоцны гадаргуунд грунтлээд дараа нь будаг, лакаар буддаг ажээ. Хамгийн сүүлийн давхарга нь синтетик эмаль: бүх давхаргыг хамгаалж өө сэвийг дарж өгөх зорилготой ажээ.

© Ilja Shatilin / YouTube

Бүтэн онгоцыг будахад 5-6 хоног зарцуулдаг. Ажлын тусгай хувцас, багтай хүмүүс тусгай шүршдэг багаж хэрэгсэл ашиглаж будгийн ажлыг гүйцэтгэнэ. Зарим нэг нарийн будалтыг гар ажиллагаагаар эсвэл үндсэн суурь хатсаны дараа трафаретийн тусламжтайгаар буддаг.

 

3. Яагаад ихэнх онгоц цагаан өнгөтэй байдаг вэ?

© depositphotos

Онгоцыг цагаан өнгөөр будах хэдэн хэдэн шалтгаан бий. Онгоц газраас хөөрөөд өндөрт гардаг – дээд агаарын хэм газрын хэмээс эрс ялгаатай. Тийм учраас зорчигчдын тав тухыг хангах, мөн агаарын хөлгийн хөдөлгүүр болон бусад механизмын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд онгоцны биеийн хэмийг аль болох тэнцвэртэй байлгах арга хэмжээг авах ёстой. Хэт хурц өнгө өөртөө нэмэлт дулаан татдаг бол цагаан өнгө нь гэрлийг ойлгож эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Мөн цагаан өнгөн дээр аливаа зураас, жижиг өө сэв амархан харагддаг тул техникийн ажилтнуудын ажлыг хөнгөвчилж өгдөг. Техникийн ажилтнууд онгоцыг нислэг үйлдэхэд аюулгүй эсэхийг шалгах үүрэгтэй.

Цагаан өнгийг сонгох гурав дахь шалтгаан – худалдааных. Агаарын тээврийн компани өөрийн хуучин хөлгийг бусад компаниудад зарахад илүү амар байдаг. Шинэ эзэн онгоцны өнгийг сэргээх нэмэлт зардлаас зайлсхийж цагаан өнгийн онгоц худалдан авах сонирхолтой байдаг ажээ.

 

4. Ямар чиглэлд нисэж байгаа онгоцыг тэс өөр өнгөөр буддаг вэ?

© depositphotos

Туйлын бүсээр нисдэг онгоцыг улаан өнгөөр будах удирдамжтай. Хэрвээ ослын буулт хийх эсвэл агаарын хөлөг сүйрвэл цагаан цасан дээр сайн харагдах боломжийг бий болгоно, өөрөөр хэлбэл аврагчид цаг алдалгүй онгоцыг олох боломжийг олгох ажээ.

© depositphotos © wikimedia

Ерөнхийлөгчийн ойрын зайд үйлдэх нислэгт зориулсан бразилийн онгоц

Ерөнхийлөгчийн онгоцыг улсын далбааны өнгөөр буддаг заншилтай эсвэл ямар нэгэн нэмэлт бэлгэ тэмдэг ашиглана (жишээ нь сүлд). Онгоцны өнгөний шийдлийг дизайнеруудын тусгай баг гаргах тохиолдол ч бий.

© alexxela24 / pikabu

Бусад өнгөний шийдлийн тухайд – тусгайлсан дүрэм байхгүй. Онгоцны өнгийг практик хэрэглээн дээр суурилж гаргадаг, зарим нэг тохиолдолд брэндийн илэрхийлэл болно. Агаарын тээврийн компаниуд ихэвчлэн зорчигчдынхоо сэтгэлд нийцэх өнгөөр өөрсдийгөө илэрхийлэхийг хичээдэг. Жишээ нь, S7 Airlines тод-ногоон өнгө сонгож өөрийн компанийн онцлог, хөгжил дэвшил, орчин үеийн дүр төрхийг илэрхийлжээ.

 

Бонус: бусдаас ялгагдах агаарын хөлгүүд

© depositphotos

 

© depositphotos

 

© depositphotos

 

© depositphotos

 

© nevinovaaaat / pikabu
7
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *