Жижиг ч гэсэн ялалтаа бусдад гайхуулахыг хүссэн 20+ хүн. Тэдний цагаахан сэтгэл хөдлөлийг хараад та өөрийн эрхгүй өмнөөс нь баярламаар санагдана

0

Бидний амьдралд өдөр болгон л ямар нэгэн сайхан зүйл тохиолддог, гэхдээ бид тэр болгоноо ойр дотнын хүмүүстээ ярьж, баяр баяслаа хуваалцаж чаддаггүй. Уг нь аль болох л хуваалцахыг хичээх хэрэгтэй байгаа юм: өөрийнхөө эерэг сэтгэл хөдлөлийг бусадтай хуваалцахад бидний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, эрч хүчийн урсгал эрчимждэг болохыг олон удаагийн судалгаа баталсан байдаг. Бид бусадтай баяр баяслаа хуваалцах дуртай байдаг, яагаад гэвэл тэр баяр хөөр хэд дахин үрждэг учраас л бид өөрийн эрхгүй ийм үйлдэл хийдэг аж.

Бусдын эерэг сэтгэл хөдлөлийг хуваалцах хэрэгтэй гэдгийг бид нэгэнт ойлгож авлаа. Үүнийг хэрэгжүүлэхэд өнөөдрийн нийтлэлийн баатрууд бидэнд тусална. Тэд өөрсдийнхөө байгуулсан өчүүхэн ялалтыг бусдад гайхуулжээ, энэ нь тэдний ойр дотнын төдийгүй танил биш хүмүүст ч баяр хөөр, бахдах сэтгэлийг төрүүлж байна. Магадгүй хэн нэгний багын мөрөөдлийг хэрэгжүүлэхэд түлхэц болох ч юм билүү?

1. Эхнэр маань охиныхоо төрсөн өдрийн бялууг хийх гэж шөнийн 3 цаг хүртэл унтаагүй, бас зайрмаг хэлбэртэй кексүүдээ ч амжилттай хийж дуусгажээ

© ignitionnight / Reddit

 

2. Эгч болон түүний гэр бүлд зориулж ийм чамин хийцтэй шатрын хөлгийг өөрийн гараар урлаж бэлэглэлээ

© PonderSquirrel / Reddit

 

3. Би бага байхын л өөрийн гэсэн жижигхэн номын сантай байхыг мөрөөддөг байлаа. Өнөөдөр мөрөөдлөө хэрэгжүүлж дууслаа

© mb_inthehutt / Twitter

 

4. Би урьд нь ингэж их баярлаж үзсэнгүй: цагаан гааныхаа ургацыг хураасан шүү

© spicymoustache / Reddit

 

5. Анхныхаа тосон будгаар зурсан уран зургаа зарлаа. Би их баяртай байна

© felli55 / Reddit

 

6. Мал эмнэлгээс миний нохойд эр зоригтой байсанд нь талархаж гэрчилгээ гардуулсан юм

© mmmegan / Twitter

 

7. Залуучууд аа, дуулгах сайхан мэдээтэй. Би сэтгэл гутралаа эмчлэх эм олсон – энэ таваг.

© kaitfeldmann / Twitter

 

8. Муурнууддаа зориулаад хашааны ард ийм тагт хийж өглөө. Тэд одоо надтай цуг салхилж болохоор болсон. Үүнд ганц өдөр л зарцуулсан.

© gumamug / Reddit

 

9. Фокачча хийсэн шүү

© matchu_chutrain / Twitter

 

10. Амьдралдаа анх удаа хийл урлаж хийлээ

© Ruvidman / Reddit

 

11. Өнөөдөр охины маань нэг насны ойн баяр. Надад охиныхоо төрсөн өдрийг хангалуун тэмдэглэх мөнгө байсангүй, гэхдээ би охиндоо зориулаад жижигхэн бялуу хийсэн нь энэ. Өөрөөрөө бахархаж байна

© 1234onions / Reddit

 

12. Хамгийн сайн найздаа зориулж папье-маше аргаар хийсэн нохойны баримал

© veryluckyclover / Twitter

 

13. Төгсөлтийн баяраар SpongeBob-той малгай өмсөнө гэсэн чинь олон хүн намайг “мaнгар” гээд байсан. Гэхдээ би урьд нь хэзээ ч ийм гайхалтай бүтээл туурвиж байсангүй

© jaesleazy_ / Twitter

 

14. Би угаалгын өрөөгөө зассан юм. Ердөө 150 ам.доллар л зарцуулсан шүү

© daphneyhatz / Imgur

 

15. 14 настай охин маань хөдөлмөрийн хичээл дээрээ үүнийг хийжээ. Би ч охиноороо бахархах сэтгэл төрлөө

© Deathbysnusnubooboo / Reddit

 

16. Модоор Lego хүн зорох анхны оролдлого. Нохой маань ч гайхуулах зүйлтэй зогсож байгаа юм

© jpbronco / Reddit

 

17. Хуучирсан буйдангийн арьс ашиглаад Balenciaga-гийнхтай адилхан цүнх хийлээ. Ердөө 6-хан доллар л зарцуулсан.

© Elledawg / Reddit

 

18. Өнгөрсөн жил нэрсний бут суулгасан юм, өнөөдөр анхныхаа ургацыг хурааж авлаа

© bigmark9a / Reddit

 

19. Эмээ нохойндоо зориулаад малгай нэхжээ

© karinanoskoova / Twitter

 

20. Би гайхуулах дургүй, гэхдээ миний хийсэн бялууг хар даа

© imnottenshi / Twitter

 

21. Өөрийгөө юу ч хийж чадахгүй гэж бодонгуут урландаа орж байгаад ийм багаж хийчихлээ

© Hogan698 / Twitter

 

22. Би өөртөө дэгээ зүүгээр хуримын даашинз нэхсэн юм

© Leggylett / Reddit

Таны сэтгэлийг хамгийн сүүлд ямар сайхан үйл явдал сэргээсэн бэ? Магадгүй танд ч гэсэн гайхуулах зүйл байгаа юм биш биз?

23
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *