Сувилагч бүсгүй өндөр настай өвчтөнийхөө хоосон хөргөгчийг хараад үнэхээр их өрөвджээ. Тэр үүнийг зүгээр хараад өнгөрч болохгүй гэж шийдсэн юм

0

Өндөр настай хүмүүст бага насны хүүхэд шиг л хайр халамж, анхаарал хэрэгтэй. Харамсалтай нь зарим нэг хүмүүс өндөр настай аав ээжийгээ анхаарах цаг зав гаргадаггүй, үнэндээ багахан хүсэл байхад л бүх зүйл сайхан болох юм шүү дээ.

De Visu / Shutterstock.com

Пенсильвани мужид амьдардаг Аманда Ривера өвчтэй хүн асардаг сувилагчаар ажилладаг нэгэн ажээ. Тэрээр өөрийн Facebook хуудсаараа цахим суваг хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг өвтгөсөн нэгэн түүхийг хуваалцсан юм.

Amanda Rivera / Facebook

Амандагийн нэгэн үйлчлүүлэгч болох өндөр настай өвгөн хөргөгчийг минь цэвэрлээд өгөөч гэж түүнээс гуйжээ. Сувилагч бүсгүй хөргөгчийг онгойлгож хараад бараг л ухаан алдах шахсан байна.

Amanda Rivera / Facebook

Хов хоосон хөргөгч. Сувилагч өвгөн рүү эргэж хараад хэн хүнс худалдаж авч өгдгийг сонирхон асуужээ. “Би мөнгөтэй болохоороо л өөрөө хүнс худалдаж авдаг” гэж гэрийн эзэн санаа зовсон байртай нүүр бууруулан хариулсан байна.

Nadino / Shutterstock.com

“Би тэвчилгүй уйлчихсан. Амьдралдаа хэзээ ч ийм хоосон хөргөгч харж байгаагүй” гэж Аманда Facebook дээрээ бичжээ. Ривера өвгөний хүсэлтээр хөргөгчийг нь угааж цэвэрлэж өгсөн. Гэхдээ тэр өвгөнийг өлсөж байгааг мэдсээр байж гэр рүүгээ зүгээр яваад өгч чадаагүй юм. Тиймээс тэр дэлгүүр орж хоол хүнс цуглуулаад өндөр настай үйлчлүүлэгчийнхээ хөргөгчийг дүүргэж өгчээ.

Amanda Rivera / Facebook

Аманда хэн нэгнээр магтуулах гэж энэ түүхийг хуваалцаагүй, харин дэлхий дээр тарчиг амьдралтай маш олон хүн байгаа шүү гэдгийг анхааруулахыг зорьжээ. Бид бүхэн нийлээд тусламж хэрэгтэй хүмүүст туслах бүрэн боломжтой гэж тэр үзсэн байна.

Cedric E / Shutterstock.com

Амандагийн түүх хүн хүнээ хайрлахын сайхныг харуулж байгаа юм. Бид бусдын амьдралыг бага ч болов сайхан болгох чадалтай гэдгийг хэзээ ч бүү мартаарай.

11
ХарамсалтайХарамсалтай
8
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *