Эрх мэдэл болон санаанд багтамгүй зузаан түрийвч: түүхэн дэх хамгийн баян хүмүүс хэн байсан бэ?

0

Түүхэнд хэн хамгийн баян хүнд тооцогдож байв? Билл Гейтс? Үнэн хэрэгтээ тэр түүхэнд эд хөрөнгөөрөө баярхаж байсан хүмүүсийн дэргэд ч зогсохооргүй (мэдээж тэдний хөрөнгийг өнөөдрийн ханшаар тооцвол шүү дээ). Эдгээр хүмүүстэй эд хөрөнгөөрөө дөхөж очих эсвэл зарим нэгээс нь баян гэвэл одоогийнхоос Илон Маск л байх шив дээ.

Корнелиус Вандербильт 18 дугаар зууны сүүлээр ядуу гэр бүлд төржээ. Тэр 11 настайдаа сургуулиа орхиод усан онгоцонд ажиллахаар болжээ. Ингээд 16 нас хүрэхэд хоёр онгоцны эзэн болсон байв. 18 настайдаа америкийн засгийн газартай гэрээ байгуулж 1812 оны дaйнаар aрмийг зэр зэвcгээр хангаж эхэлжээ. Дaйны төгсгөл гэхэд өөрийн гэсэн жижгэвтэр усан флоттой, эргэлтэндээ 10 мянган ам.доллартай болсон байв. Дараа нь Гудзон голын усан тээврийг хариуцах болжээ. Удалгүй Вандербильт төмөр зам худалдан авсан гэх бөгөөд 50 настайдаа саятан болоод зогсохгүй Нью-Йоркийн төмөр замын бизнесийг гартаа атгаж байсан гэдэг. Түүний нийт хөрөнгийг одоогийн ханшаар тооцвол 165 тэрбум ам.доллараар тооцогдох нь.

cmtt.space

Византын эзэн хаан Василий II өөрийн газар нутгийг 5 дахин тэлээд зогсохгүй мөн өөрийн сан хөмрөгийг 168 тэрбум ам.доллар хүртэл өсгөжээ. Түүнийг өөд болсноос хойш 50-хан жилийн дотор Византын их гүрэн таран бутарсан юм.

1gai.ru

Марк Линиций Красс Ромын Бүгд Найрамдах Улсаас Ромын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан бөгөөд тухайн үедээ бизнес эрхлэгч байжээ. Хямд байр худалдаж аваад үнэ нэмж дамжуулан борлуулдаг, мөнгө олборлох уурхайтай, боoлын худалдаа эрхэлдэг нэгэн байв. Түүний хөрөнгийг өнөөдрийн ханш руу шилжүүлбэл 170 тэрбум ам.доллар болно.

yandex.net

Генри Форд – америкийн аж үйлдвэрийн салбарт хувьсгал авчирсан хүн. Тэр чадварлаг механик байсан бөгөөд Эдисон компанийн ахлах инженер байв. Дараа нь өөрийн Ford Motor Company-ийг үүсгэн байгуулжээ. Түүний хөрөнгийг өнөөдрийн ханшид шилжүүлбэл 186 тэрбум ам.доллараар тооцогдоно.

block-chain24.com

Эндрю Меллон АНУ-ын сангийн сайд байснаас гадна банкир, бизнес эрхлэгч, сайн үйлсийн идэвхтэн, мөн уран зураг цуглуулах дуртай нэгэн байв. 40 настайдаа 188 тэрбум ам.долларын (өнөөдрийн ханшаар) хөрөнгийн эзэн болсон гэдэг.

pressablecdn.com

Осман Али Хан, Асаф Жах VII 20 дугаар зуунд Энэтхэгийн Хайдабарад вант улсын удирдагч байжээ. Османы ачаар вант улсад цахилгаан бий болж төмөр болон жирийн замтай болсон гэдэг. Өөд болох үедээ 42 татвaр эмс, 7 хатан, сан хөмрөгтөө 230 тэрбум ам.доллартай байв.

cnn.com

Корнелиус Вандербильтийн 13 хүүхдийн нэг Уильям амьдралынхаа туршид өнөөдрийн ханшаар 239 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө босгожээ. Эцэг нь түүнийг санхүүгийн хувьд ямар ч чадваргүй гэж үзсэн тул залууг өөрийн ферм байрлах Стейтен арал руу илгээсэн байдаг юм. Фермийн орлогыг хэд дахин нэмэгдүүлсэн тул эцэг нь өөр бусад салбарын бизнесийн шинэчлэлт хийлгүүлэхээр болсон. Эцгийгээ өөд болсны дараа чухам Уильям үйл хэргийг нь үргэлжлүүлсэн цорын ганц хүү нь юм.

com.br

Оросын эзэнт гүрний сүүлчийн хаан Николай II тухайн үедээ 900 сая буюу одоогийн ханшаар 300 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байжээ.

com.br

Жон Рокфеллер – газрын тосны магнатуудын жагсаалтыг тэргүүлэгч. Түүний газрын тосны үйлдвэр 5-хан жилийн дотор дэлхийд хамгийн томд тооцогдох болсон. Түүнийг өөд болсны дараа Рокфеллерийн актив АНУ-ын нийт бүтээгдэхүүний активын 15 хувийг эзэлж байсан нь ойролцоогоор 340 тэрбум ам.доллартай тэнцэнэ.

userapi.com
5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/06/06 at 12:36

    Е.Тэмүүжин алга байна. Бодвол хэн нь ч түүнд хавьтахгүй болохоор оруулаагүй юм уу?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *