Хамгийн залхуу хүнийг тодруулах тэмцээнд 5 өдрийн турш босолгүй хэвтсэн эмэгтэй залхуурлын дээд амжилтыг эвдэж, 300 еврогийн шагнал авчээ

0

Подгорицагийн оршин суугч Дубравка Аксич модон доор бараг 5 өдөр буюу бүхэл бүтэн 117 цаг хэвтжээ. Хамгийн залхуу хүнээр шалгарсан тэрээр 300 еврогийн шагнал авсан байна.

Уг тэмцээний зохион байгуулагчдын мэдээлснээр бол Никол Бошкович нэгдүгээр байр эзлэхэд 5-хан минут дутжээ, харин гуравдугаар байрт Марко Вукович 115 цаг хэвтсэнээр орсон байна.

Залхуучуудад зориулсан энэ тэмцээн жил болгон Черногорын Брезна тосгонд зохион байгуулагддаг. Даанч өнгөрсөн жил корноварисын цар тахлаас болоод нэг жил алгасжээ.

Тэмцээний дүрэм гэвэл оролцогчид дэвсгэрээсээ аль болох босохгүйгээр удаан хэвтэх ёстой. Унтаж болно, ном уншиж, гар утас хэрэглэх эрхтэй. Мөн ууж, идэж ч болно, гэхдээ босохыг xориглоно. Тэмцээнд оролцогчид 8 цаг тутамд нэг л удаа бие засах боломжтой ажээ.

Гоё тэмцээн байна уу?

6
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. RayX2

    2021/08/30 at 14:53

    5 honog ajilsan bol 1500$ hiij bga shd teneg hog

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *