Олон эмэгтэйчүүд өөрсдийн гадаад төрх, бие махбодийн энэхүү 9 онцлогийг дутагдал гэж хардаг. Үнэндээ санаа зовох хэрэггүй юм шүү дээ

0

Үл хүлээн зөвшөөрөх – сэтгэл зүйн таагүй үзэгдэл бөгөөд бидний амьдралд тогтмол биш юмаа гэхэд цөөнгүй тохиолддог. Энэ нь хурдацтай өөрчлөгдөх чиг хандлага, бусдын санамсаргүйгээр хэлсэн шүүмж болон өөрийгөө бусадтай харьцуулснаас үүдэн бий болдог. Эдгээрийн үр дагаварт эмэгтэй хүн өөрийн биеийн миллиметр бүрийг онцгүй эсвэл дутагдал гэж үнэлж эхэлдэг, цаашлаад бүх зүйл болж бүтэхгүй байгаа мэт ойлгоно.

Энэ байдалд яаралтай цэг тавих хэрэгтэй. Эс бөгөөс бидний ирээдүй хойч үе улам их үл хүлээн зөвшөөрөх байдалтай болж, аз жаргалгүй амьдралаар амьдрах вий дээ. Тийм учраас бид цаашид санаа зовох огт хэрэггүй, эмэгтэй хүний гадаад төрхийг нарийвчлан авч үзэхээр шийдсэн юм. Энэ дэлхийн ганц ч эмэгтэй үүнд санаа зовох хэрэггүй гэдгийг дахин хэлье.

9. Өвдөгнөөс дээших үс

© Depositphotos.com, © Depositphotos.com

Илүүдэл үсний уутанцрыг арилгах үйлчилгээнд хошуурч эхэлсэн нь яваандаа нүдэнд ил харагдах үсээ хусаад зогсохгүй бүр биеийн бүх үсээ хусахад хүргэж байна. Тухайлбал, бүх биеийн депиляц эмэгтэйчүүдийн дунд үнэхээр эрэлттэй болжээ.

Үнэнийг хэлэхэд, өвдөгнөөс дээших болон гар дээрх үс нь биеийн бусад хэсгийн үсийг бодвол зөөлөн бөгөөд нарийн тул нүдэнд огт муухай харагддаггүй. Тэгэхээр биеийн энэ хэсгийн үсийг оролдоод байх хэрэг байна уу? Тэгээд ч үсийг хуссаны дараа улам бүдүүн бас ширүүн болж ургадаг тул оролдоогүй үеийнхээсээ ч эвгүй харагдана гэсэн үг юм. Нарийн үсийг хайчилсан ч гэсэн адил үр дагаварт хүргэдэг гэдгийг анхаараарай.

 

8. Нүдний доорх уутанцар болон хар толбо

© Glories Francois / ABACA / Abaca / East News, © Richard Shotwell / Invision / AP / East News

Тухайн хүний өөрийн онцлог гэж байна. Зарим нэг хүмүүсийн нүдний доорх уутанцар бусдаас илүү тод байдаг. Энэ нь үнэндээ тодорхой нөхцөлд хүний бие хариу үйлдэл үзүүлж байгаа түгээмэл л үзэгдэл.

Зарим нэг тохиолдолд настай холбоотой, өөрөөр хэлбэл зовхины булчин суларч байгаа юм. Бусад тохиолдолд – амьдралын хэв маяг, дадал зуршилд тухайн хүний бие махбод хариу урвал үзүүлж байгаа байгалийн жам гэж ойлгоно. Тиймээс үүнийг үл хүлээн зөвшөөрч янз бүрийн тос түрхэх, нуух гэж оролдохоос илүүтэй эрүүл нойр, зөв хооллолт, сэтгэлийн тайван байдлыйг хангахыг хичээх хэрэгтэй. Эдгээр нөхцлийг бүрдүүлсний дараа нүдний доорх уут өөрөө алга болно.

 

7. Урагшаа дорсойсон (туулайн) шүд

© TOLGA AKMEN / AFP / East News

Бага байхад шүдний асуудал хурцаар тавигддаг, ялангуяа сургуулийн хүүхдүүд бие биенээ шоглох нь их. “Sex Education” олон ангит киноны од Эйми Лу Вуд-д яг л ийм зүйл тохиолдож байжээ. Ангийнх нь нэг дэггүй нөхөр түүнийг Багз Банни гээд зүгээр явуулдаггүй байсан гэдэг. Эймили нэг хэсэг сэтгэлээр унаж байсан ч амжилттайгаар даван туулж чадсан байна.

Бүх хүн холливуд инээмсэглэлээр гайхагдахгүй нь мэдээж. Ихэнхэд нь генетикээс улбаатай ямар нэгэн онцлог бий. Олон алдартнуудыг харж байхад өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь “хиймэл” дутагдалтайгаа тэмцcэнээс илүүтэй амжилтад сайнаар нөлөөлдөг болохыг ойлгож болно.

 

6. Дугуй эрүү

© Gilbert Flores / Broadimage / East News, © Riccardo Giordano / IPA / SIPA / Sipa Press Russia / East News

Гоо сайхны мэс засал зогсоо зайгүй хурдтай өөрчлөгдөж байна. Жил болгон шинэ үйлчилгээтэй танилцаж үүний ачаар шинэ трендүүд ч нэмэгдэх ажээ. Жишээ нь, олон эмэгтэйчүүд өөрийн төрөлхийн дур булаам төрхөө өндөр шанаа, нарийн эрүүгээр солих болоод байна.

Загварын сэтгүүлийн бүсгүйчүүдийг дуурайж өөрийн онцлогийг үгүй хийх шаардлага байна уу? Ялангуяа лифтингийн ямар ч техник байнгын үр дүн өгч чадахгүй. Хэрвээ ийм алхам хийхээр шийдсэн бол олон удаагийн давтан эмчилгээнд орох бэлтгэлтэй байх ёстой.

 

5. Хөлийн урт долоовор хуруу

© Shallow Hal / 20th Century Fox Film Corporation

Та анзаарсан байж болох юм: эртний грек болон ромын уран зураг, баримлуудын хөлийн долоовор хуруу нь бусдаасаа урт байдаг. Энэ онцлогийг мэс засалч-ортопед Дадли Мортон анх анзаарч оношилж байжээ, тиймээс анагаахын шинжлэх ухаанд Мортоны хуруу гэдгээрээ танил, харин соёл урлагт – грек хөл хэмээгддэг.

Эртний грекчүүд урлагийн бүтээл бүтээхдээ төгс тэнцвэр болон харьцааг чухалчилдаг байсан. Тиймээс зохицол, тэнцвэр болон өөгүй төрхийн алтан огтлолцолд онцгой анхаарч гоо сайхны төгөлдөршилд хүрлээ гэж үздэг байв. Биеийн энэ онцлогт ингэж л хандах хэрэгтэй болж байна.

 

4. Тослог арьс

© Depositphotos.com

Тослог арьсыг ер нь л дaйсан гэж хүлээж авдаг, үнэндээ маш олон давуу талтай юм шүү дээ. Жишээ нь, арьсны тослог нь үрчлээ үүсэхээс сэргийлнэ, арьсыг чийгшүүлнэ бас нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр харагдах байдлаас нь болж л үзэн ядaх гээд байна. Үүнийг бид маш амархан шийдэж чадна.

Арьс судлалын эмч нар арьсны тослогийг тэнцвэржүүлэх, хянах маш амархан аргыг аль хэдийн боловсруулсан. Үндсэн дүрмээс дурдвал: зөөлөн үйлчилгээтэй хөөсөөр тогтмол угаах, чийгшүүлэгч тос түрхэх, нүүрэндээ хүрэхгүй байх, гүн цэвэрлэгээний бодис хэрэглэхгүй байх, мөн тосон болон спиртэн суурьтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах.

 

3. Биеийн арьс язрах

© Thibault Monnier / LCD, PacificCoastNews / EAST NEWS, © Depositphotos.com

Биеийн арьс язрах гол шалтгаан – биеийн жин огцом нэмэгдэх эсвэл багасахад арьс (коллагений дутагдал эсвэл генетикийн онцлогоос) огцом өөрчлөлтөд дасалгүй сунаж эсвэл агшдаг байна. Орчин цагийн гоо сайхны чиг хандлага эмэгтэйчүүд өөгүй байх ёстой гэсэн ойлголтыг олгож байгаагаас болж охид өсвөр наснаасаа эхлэн үл мэдэг цагаан зурааснаас ичих болжээ. Мэдэгдэхүйцээр язарсан арьсыг муухай, бараг л “бүдүүлэг” эмэгтэй гэж үзэх нь ихсэж.

Энэ үед уг өөрчлөлт нь хэвийн үзэгдэл гэдгийг санах хэрэгтэй, энэ бол түгээмэл зүйл. Арьсны ялзралттай тэмцэхийн оронд байнга камерын дуранд өртөж байдаг одод, загвар өмсөгчид шиг л байх хэрэгтэй.

 

2. Нимгэн уруул

© Marechal Aurore / ABACA / Eаst News, © GEORGE ROGERS / SIPA / Sipa Press Russia / East News

Гоо сайхны мэс засал хөгжихийн хэрээр нимгэн уруулыг дутагдал гэж хүлээн авах бөгөөд салон орж засуулах ёстой гэсэн ойлголттой болоод байна. Хэрвээ сайтар анхааран харвал дэлхийн хэмжээний оддоос уруулынхаа хэмжээг өөрчлүүлээгүй хүн олон бий.

Жишээ нь, Эмма Уотсон, Кейт Миддлтон, Гвинет Пэлтроу зэрэг үзэсгэлэнтэй олон бүсгүйчүүд үүнд огт ач холбогдол өгөхгүй байгаагаас гадна моодны чиг хандлагыг нарийвчлан дагахгүй байгаа нь илт. Бидний бодлоор тэдний ч зөв, өөрөөрөө байх шиг гоо үзэсгэлэн хаана ч байхгүй.

 

1. Хөл, гарын арьс биржийх

Уг үзэгдлийг анагаахын шинжлэх ухаанд үсний кератоз гэх ба “гүзээлзгэнэ хөл”-тэй адилхан болдог.

Энэ бол арьсны түгээмэл, аюулгүй өөрчлөлт. Бэржийхэд биед ч элдэв таагүй мэдрэмж төрөхгүй, арьсыг эрүүл гэж үзэх тул эмчилгээ ч шаардлагагүй. Гаднаас нь харахад галууны арьс шиг харагдах хэдий ч үүнд онцгой анхаарал хандуулан ичиж зовох хэрэг алга.

Бид бүгд л өөрсдийн ямар нэгэн онцлогоос ичдэг, гэхдээ энэ бол даван туулж болох зүйл юм. Хэрвээ та өөрийнхөө онцлогийг тоолгүй даван туулж чадсан нэгэн бол  бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

17
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *