Аяга таваг угаагч порлоныг хэрэглэхээс татгалз! Манай гэр бүл яагаад үүнийг худалдаж авахаа больсон бэ?

0

Орчин үеийн гэрийн эзэгтэй болгон л аяга таваг угаагч порлон хэрэглэж байгаа. Үнэндээ энэ эд эргэн тойрондоо ямар их хор уршиг тарьж байгааг хүмүүст тэр болгон мэдэхгүй явж байна. Аяга таваг угаадаг жирийн нэг порлон 200 жилийн дараа л байгальд задарч дуусдаг ажээ. Бодохоос ч аймаар юм!

© Depositphotos

Байгаль орчныг бохирдлоос хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Тийм ч учраас бид ахуйн хог хаягдлаа бага ч болов багасгахыг дор бүрнээ хичээдэг болж аливаа лайфхакыг бусадтайгаа хуваалцдаг. Харин өнөөдөр аяга, таваг угаадаг порлоныг өөр юугаар орлуулж болохыг танилцуулахаар бэлдсэн юм.

Аяга таваг угаадаг порлон

Целлюлозоор хийсэн угаагч

Целлюлозоор хийсэн угаагчийг хаа сайгүй зарж байна, порлон угаагчийн адил дэлгүүрийн лангуун дээр олон төрлөөрөө өрөөстэй. Харамсалтай нь хэн ч үүнд анхаарал хандуулахгүй юм. Энэ төрлийн угаагч ургамлын гаралтай материалаар хийгддэг. Хэдий өндөр үнэтэй ч гэлээ целлюлоз угаагч нь маш олон шалтгаанаар давуу талтай юм.

© Freepik

Нэгдүгээрт, 7 хоног тасралтгүй хэрэглэсэн ч гэсэн порлон угаагчийг бодвол маш бага хэмжээгээр нян үрждэг. Уг угаагч хурдан хатдаг учраас нян бага үржиж байгаа бөгөөд хортой нян үржих таатай орчинг бүрдүүлж өгөхгүй байгаа юм. Хоёрдугаарт, уг угаагчийг өөр бусад ахуйн хог хаягдалтай санаа зовох зүйлгүй хаяж болно.

 

Люфаар хийсэн угаагч

Байгаль орчны бохирдолд ухамсартай ханддаг гэрийн эзэгтэй нар люфаар хийсэн угаагчийг хэрэглэхийг хичээдэг. Ургамлын гарал материалаар хийсэн бас нэгэн хувилбар. Люфаг өөрийн газартаа ч тарьж ургуулж болдог гэнэ. Хурган гуа төрлийн ургамал бөгөөд уг ургамлын гол хатахаараа угаагч болдог байна. Ингээд байгальд ээлтэй аяга таваг угаадаг угаагч бэлэн болно.

© to_be_green / Instagram

Люфа сайн хөөсөрдөг, гэхдээ дотор тал нь хатуугаараа үлддэг. Сав суулга дээр хатаж үлдсэн хоолны үлдэгдлийг арилгахад амар ажээ. Мөн хурдан хатдаг тал элдэв төрлийн нян үржих нь бага, эдэлгээ ч даана. Ургамлын гаралтай тул байгальд хурдан задарч уусдаг давуу талтай.

© j.green_almaty / Instagram

 

Нэхсэн угаагч

Эко дэлгүүрүүдэд сүүлийн үед гараар нэхсэн угаагч их зарах болжээ. Цэвэр мяндсан утсаар нэхдэг. Хэлбэр, хэмжээ нь харилцан адилгүй. Тэгэхээр сонголт хийхэд асуудал гарахгүй нь.

© knitt_leo / Instagram

Гар хийцийнх болохоор үнийн хувьд өндөр тусна. Гэхдээ нэхсэн угаагчийг угааж цэвэрлээд удаан хугацаагаар ашиглах боломжтой. Цэвэр утсаар нэхсэн болохоор нян үржих боломж үгүй. Тиймээс эвгүй үнэр ч гарахгүй. Нэг л сул талтай: бага зэрэг удаан хатдаг.

 

Аяга таваг угаах силикон үрүүл

Силикон үрүүл нь порлоныг бодвол бас нэгэн боломжтой хувилбар юм. Энэ төрлийн үрүүлийг хүнсний силиконоос гарган авч хийдэг. Силикон үрүүлийг бусад үрүүлээс илүү удаан хэрэглэнэ гэж үйлдвэрлэгчид нь үзэж байна. Үүнээс гадна силикон үрүүлийг аяга, таваг угаагч машинд хийхэд ямар ч асуудалгүй ажээ.

© greencat_eco / Instagram

Гэхдээ ямар ч өөгүй гэж хэлж бас болохгүй. Силикон үрүүлээс тос болон хатсан хоолны үлдэгдэл амархан арилахгүй байна гэж олон гэрийн эзэгтэй нэр гомдол хэлж эхэлсэн. Хэдий тийм ч гэлээ хүнсний гаралтай тул хэрэглэх шалтгаан болно.

 

Гар хийцийн аяга таваг угаагч

Хамгийн хэмнэлттэй хувилбар болов уу. Өөрийн гараар угаагч үрүүл хийхэд танд хуучин хэрэглэж байсан тюль байхад л болно. Ойролцоогоор 1 метрийн уртаар тайраад өөрийнхөө хэрэглэх үрүүлийн хэмжээнд тааруулж оёно. Эсвэл хуйлж байгаад туузаар зангидсан ч болох юм. Бас нэгэн хувилбар нь резинээр ч боосон болно.

© Depositphotos

Ингээд маш энгийн аяга таваг угаах үрүүл бэлэн боллоо. Хуучин тюлиэ дахин амилуулах боломж. Энэ аргаар өөр бусад материалаар ч үрүүл хийж болно.

© naturallyzerowaste / Instagram

Порлон угаагч байгальд ээлгүй болохыг бид мэдэж авцгаалаа. Мөн эрүүл мэндийн хувьд ч сөрөг, яагаад гэвэл төрөл бүрийн нян үржих таатай орчинг бүрдүүлж байдаг ажээ. Порлон үрүүлийг долоо хоног тутамд сольж байх заалттай. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч бас байгаль орчны бохирдлыг багасгахын хувьд ч өөр бусад боломжит хувилбаруудыг сонгоорой. Хамгийн гол нь өөрт тохирох үрүүлийг сонго. Жишээ нь, би өөрөө гэхэд л люфаар хийсэн үрүүл хэрэглэдэг.

Танд ямар хувилбар нь илүү их таалагдсан бэ? Бидэнтэй коммент хэсгээр сэтгэгдлээ хуваалцаарай.

21
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Naidandorj Buyandelger

    Naidandorj Buyandelger

    2020/11/14 at 11:14

    Сайн чанартай бактер үрждэггүй угаагч хаана байна

  2. Zaya Moskba

    Zaya Moskba

    2020/11/14 at 15:02

    Насаараа порлон хэрэглэсэн зүгээр л бна ш дээ

  3. Enxtuya Dolgor

    Enxtuya Dolgor

    2020/11/14 at 18:29

    манайхан хэрэглэхээ больсон нойтон салпитакаар угаагаад шууд хаядаг дахиж хэрэглэдэгүй

  4. Bolormaa Nanzaddorj

    Bolormaa Nanzaddorj

    2020/11/14 at 19:58

    Орос тв -ээр хамгийн бохир 3 зүйл 1. Мөнгө 2. Аяга тавагны пролон 3 .гар утас гэж гарсан. Учир нь пролоноор сав угаахад хоолны бичил үлдэгдэл дээр тэрбумаараа бактер үрждэг гэнэ. Хамгийн цэвэр угаагч нь цэвэр хөвөн даавуугаар угаагаад 7-14 хоног хэрэглээд хаях (алгын чинээг)

  5. Tsend Tsend

    Tsend Tsend

    2020/11/15 at 07:56

    Prysiin zai haimgiin in hor yrshigtai

  6. Bayarmaa Byambaa

    Bayarmaa Byambaa

    2020/11/15 at 09:48

    Ийм порлон хэрэглэдэг цаг өнгөрсөн

  7. Delger Munhbayar

    Delger Munhbayar

    2020/11/15 at 13:14

    бактер үүсгэдэг манайх бас хэрэглэдэггүй.

  8. Erka Erdenetsetseg

    Erka Erdenetsetseg

    2020/11/15 at 16:24

    Huuchin tyli hamgiin tohiromjtoi

  9. Naran Budragchaa

    Naran Budragchaa

    2020/11/15 at 16:57

    гар хийцийн сав угаагч ойр ойрхон солиод бх боломжтойгоос гадна бас угааж наранд хатааж нарны туяагаар ариутгаж болдгоороо илүү тустай гэдэг

  10. А. Чинбаяр

    А. Чинбаяр

    2020/11/15 at 18:26

    Пүрэвдорж Хонгорзул

  11. М. Баяржавхлан

    М. Баяржавхлан

    2020/11/15 at 18:40

    Erdenechimeg Dalkhaa

  12. Deegii Dek

    Deegii Dek

    2020/11/15 at 19:06

    Яагаад ч юм энэ порлон хэрэглэхээ больцон бсн. Мэдсэн л байж дээ кк

  13. Э. Энхжин

    Э. Энхжин

    2020/11/15 at 20:44

    Гончиг Нарангэрэл

  14. Enkhjargal Sanlig

    Enkhjargal Sanlig

    2020/11/15 at 20:50

    neg yum zarh gej negnii hee hiiseniig bvv muulj bai vnheer chanartai bol hvn zaalgalt gvi avchina

  15. Batbayar Sumiya

    Batbayar Sumiya

    2020/11/15 at 21:58

    Хужаа бараа бүү ав луухаа хүнс бүү ав бүү ав

  16. Chuluuntsetseg Tsolmon

    Chuluuntsetseg Tsolmon

    2020/11/16 at 08:14

    Шилэн трико

  17. Ariunaa Tudevdorj

    Ariunaa Tudevdorj

    2020/11/16 at 10:59

    gants porlonch bish baihaa

  18. Batbayar Andrei

    Batbayar Andrei

    2020/11/16 at 12:33

    Zorigt Undral

  19. Enhuulei Oska

    Enhuulei Oska

    2020/11/16 at 16:33

    Ойр ойрхон солиод хэрэглэдэг байхгүй юу даа🤣🤣🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *