Үртэй нь идвэл эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэдгийг нь бид төдийлөн мэддэггүй, шууд л үрийг нь гаргаад хаячихдаг 5 жимс

0

Жимс амттай, чихэрлэг байдгаас гадна хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй амин дэмийг ихээр агуулж байдаг билээ. Манай сайт уншигч танд тэдгээр жимсийг идэхээс гадна, тэдний үр нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтой байдаг талаар мэдээлэл бэлдлээ.

1. Тарвасны үр арьсны эрүүл мэндэд тустай

Зуны улирлыг өөрийн эрхгүй санагдуулдаг шүүслэг, чихэрлэг тарвасны үр нь С амин дэм болон үл исэлдүүлэгчээр туйлын баялаг байдаг бөгөөд батгашилтыг багасгаж, арьсны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж байдаг ажээ.

Үрийг нь хэрхэн хэрэглэх вэ?

Тарвасны үрийг оливын тос болон бага зэргийн давсаар амталж шарах, жигнэх боломжтой. Түүнчлэн үрийг шууд идэхэд ч ходоодонд амархан боловсордог ажээ.

 

2. Папаяа жимсний үр хоол боловсруулах эрxтэнд эерэг нөлөө үзүүлнэ

Амттай, тэжээллэг энэ жимсний үр папаин гэж нэрлэгддэг ферментээр туйлын баялаг байдаг бөгөөд хоол боловсруулах эрxтнүүдийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж байдаг байна.

Үрийг нь хэрхэн хэрэглэх вэ?

Хоол боловсруулах эрxтний үйл ажиллагаад эерэг нөлөөтэй энэхүү үрийг жимсний хамтаар идэж болохоос гадна хатааж салат амтлах зорилгоор ашиглах ч боломжтой.

 

3  Анар жимсний үр жин хасахад тусална

Анар жимсийг задалж, шүүсийг нь гаргаж авахад их ажиллагаа шаарддаг боловч түүний шүүс хүний биед эерэг нөлөөтэй олон амин дэмүүдийг агуулж байдаг билээ. Харин анар жимсний үр жин хасахад тусалдаг талаар мэргэжилтнүүд зөвлөдөг ажээ.

Үрийг нь хэрхэн хэрэглэх вэ?

Үрийг нь шахаж, эрүүл мэндэд сайн шүүс гарган авах боломжтойгоос гадна дэглэм барьж буй хоол, хүнсэндээ хийж хэрэглэснээр жин хасах явцаа хурдасгах боломжтой.

 

4. Авокадо жимсний үр зүрх судасны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй

Дэлхийн хамгийн шим тэжээллэг жимс гэж нэрлэж болохуйц энэ жимсний үрийг ашиглах явдал тун хомс байгааг судлаачид онцолдог. Авокадо жимсний үр нь зүрх судасны эрүүл мэндэд туйлын эерэг нөлөөтэй байдаг ажээ.

Үрийг нь хэрхэн хэрэглэх вэ?

Үрийг хатахаас нь өмнө хальсалж, нунтаглаад цай болон смүүти зэрэгт хольж уух боломжтой.

 

5. Жүржийн үр эрч хүч нэмнэ

Амтлахад сэрүү татам, амтлаг, эрүүл жимс гэвэл хамгийн түрүүнд жүрж таны толгойд орох биз ээ. Гэсэн ч жүрж идэх үед үр нь бага зэрэг гашуун амттай байдаг учир бид төдийлөн их иддэггүй. Гэвч тэдгээр үр нь хүний биед эрч хүч нэмж байдаг гэдгийг та мэдэх үү?

Үрийг нь хэрхэн хэрэглэх вэ?

Жүрж идэж байхдаа үрийг хамтад нь идэх, эсвэл уудаг ундаа, хоолондоо хийж хэрэглэх боломжтой.

Та дээрх жимснүүдийн үрийг идэж байсан уу? Аль жимсийг нь түлхүү хэрэглэдэг вэ?

11
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *