Индонез улсад гадуур явахдаа маск зүүгээгүй залуусыг гар дээр нь суниалгаж шийтгэж байна

0

Коронавирусын халдварын үед баримталж буй хөл хорионы дэглэмийг баримтлахгүй байгаа хүмүүст Индонез улсын холбогдох байгууллагаас зохих шийтгэлийг нь оногдуулж байгаа юм байна.

Үүнд гар дээр нь суниалгах, ургамал тариулах, гол цэвэрлүүлэх болон авсны нүх ухуулах гэх мэт шийтгэлүүд багтаж байгаа аж.

Индонез улсын холбогдох байгууллагын мэргэжилтэн Rivanlee Anandar ярилцлагынхаа үеэр цагдаагийн офицерууд болон армийн алба хаагчид шийтгэлийн хэрэгжилтийг хянаж, ажиллаж байгаа талаар хэлжээ.

“Армийн алба хаагчид үндэсний аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулна. Цар тахлын үед тэдний хариуцаж авсан ажил бий. Тэдний үүрэг бол Ковид-19 вирусаар халдварын эсрэг зохих шаардлага тавих юм. Хэд хэдэн томоохон дэлгүүрүүдэд мөн байршиж, хүмүүсийн халууныг хэмжиж байна.”

Жакарта хотын холбогдох байгууллагын тэргүүн Arifin гэх эрхэм, хүмүүс маск зүүх, тэр дундаа хэрхэн зүүх нь тухайн хүний боловсролоос шууд хамаарна гэжээ.

“Зарим хүмүүс маскыг эрүүнийхээ доор эсвэл хүзүүнийхээ ойролцоо зүүж байгаа. Энэ нь мэдээж хэрэг коронавирусын халдварын тархалтаас сэргийлж чадахгүй шүү дээ.”

Сүүлийн хэдэн өдрийн хугацаанд энэ улсад хоорондын зайг баримтлаагүй, маск зүүгээгүй гэсэн шалтгаанаар нийт 164,000 гаруй хүнд шийтгэл оногдуулжээ.

 

2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2020/11/13 at 19:21

    Manai mongolchuudch bas amindaa mair hairtai ymaa ed nariin hajuud gaduur ywaad mask zuugeegui hun haigaad olku za yu 😂😂😂

  2. Aminzaya Gerlee

    Aminzaya Gerlee

    2020/11/14 at 14:28

    Zuv

  3. Aminzaya Gerlee

    Aminzaya Gerlee

    2020/11/14 at 14:28

    Mash zuv

  4. Bolormaa Nanzaddorj

    Bolormaa Nanzaddorj

    2020/11/15 at 10:58

    Чихэнд нь хэлээд мэддэггүй хүнд маханд нь мэдүүл гэдэг… зодож цохиогүй сайн л арга бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *