Мастер тогооч нарын зөвлөсөн хийхэд хялбар, үр дүнтэй 10 арга

0

Зарим хүн олон янзын, нарийн чимхлүүр хоолыг өөрийн гараар хийх дуртай байдаг. Харин бусад нь өдөр бүр хоол хийхийг хүсээд байдаггүй ажээ.

Та бүхэндээ ямар ч хүнийг гайхалтай сайн тогооч болоход нь туслах чухал зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Цэцэгт байцааг цагаан өнгөтэй болгохын тулд сүү, ус нэмээрэй

Мастер тогооч нарын зөвлөсөн хийхэд хялбар, үр дүнтэй 10 арга 1

Бэлэн болсон хоолны өнгө үзэмжийг муутгачих гээд байдаг талтай учир цэцэгт байцааг цав цагаан өнгөтэй болгохын тулд хэдэн дусал сүүг, чимх давсны хамтаар буцалж буй усан дээр нэмж өгнө.

2. Чанасан болон жигнэсэн ногооны өнгийг хэвээр хадгалахын тулд

Мастер тогооч нарын зөвлөсөн хийхэд хялбар, үр дүнтэй 10 арга 2

Ногоонуудаа чанаж, жигнэж, хуурсны дараагаар өнгийг нь хэвээр хадгалахын тулд мөс шиг
хүйтэн усанд сойно.

3. Сахартай боовны амтыг сайжруулахдаа давс ашиглана

Мастер тогооч нарын зөвлөсөн хийхэд хялбар, үр дүнтэй 10 арга 4

Сахартай зуурмаг дээрээ хагас цайны халбага давс нэмнэ. Нарийн ширхэгтэй давс нь тухайн
гурилан бүтээгдэхүүний бусад орцны гайхалтай амтыг илүү тодруулж өгдөг байна.

4. Хөлдүү усан үзмийг мөсний оронд хийж өгдөг

Мастер тогооч нарын зөвлөсөн хийхэд хялбар, үр дүнтэй 10 арга 3

Гэсэж буй дөрвөлжин мөс нь дарсны амтыг зөөллөж өгдөг. Дарсныхаа амтыг сулруулахгүйн тулд хөлдөөсөн усан үзмийг ашиглаарай. Өөрийн таалалдаа нийцүүлэн хөлдөөсөн усан үзэм юмуу хөлдөөсөн өөр бусад төрлийн жимсийг нэмж өгч болох юм.

5. Агшаасан будааг наалдуулахгүйн тулд

Мастер тогооч нарын зөвлөсөн хийхэд хялбар, үр дүнтэй 10 арга 6

Үргэлж биш ч хааяахандаа агшаасан будаа маань овъёосны зутан шиг болчихоод байдаг талтай. Будаагаа сайхан агшаахын тулд плиткээ унтраасныхаа дараагаар таглаад дээгүүр нь гал тогооны алчуураар бүтээж орхино. Алчуур илүүдэл чийгийг нь өөртөө шингээж авах бөгөөд будаа ширхэг ширхэгээрээ салах болно.

6. Нимбэг болон лаймаас илүү их шүүс гаргаж авцгаая

Мастер тогооч нарын зөвлөсөн хийхэд хялбар, үр дүнтэй 10 арга 5

Шүүсийг нь бүрэн шахаж авахын тулд жимсээ бичил долгионы зууханд хийж, хамгийн өндөр хэм дээр нь тавиад 10-20 секунд болгоно. Зуухнаасаа жимсээ гаргаж ирээд хурц иртэй хутгаар 6 хуваана. Ингээд л шүүсийг нь шахахад хамаагүй их хэмжээгээр гарч ирэх болно.

7. Жоргүйгээр гайхалтай амттай бялуу хийе

Мастер тогооч нарын зөвлөсөн хийхэд хялбар, үр дүнтэй 10 арга 7

Заавал нэг жоронд баригдаж байж салахын аргагүй амттай бялууг хийдэггүй гэнэ. Ердөө л дараах энгийн дүрмийг цээжилчихэд л болно: үндсэн найрлагууд нь ижил тэнцүү хэмжээтэй байх учиртай. Сахарын хэмжээ нь гурилынхаа хэмжээтэй ижил байх ёстой. Өндөгний хэмжээ ч гэсэн цөцгийн тосныхоо хэмжээтэй тэнцэж байх ёстой юм байна. Жин ашиглахаа мартуузай.

8. Өндөгний цагаан болон цардуулыг ашиглан махаа шүүслэг болгоорой

Мастер тогооч нарын зөвлөсөн хийхэд хялбар, үр дүнтэй 10 арга 9

Махаа зөөлхөн, шүүслэг болгоё гэвэл өндөгний цагааныг нэг цайны халбага цардуултай цуг хийж өгнө.

9. Шүүслэг салат хийе гэвэл давс нэмж өгөөрэй

Мастер тогооч нарын зөвлөсөн хийхэд хялбар, үр дүнтэй 10 арга 8

Салатан дээрээ юу юугүй шүүслэг ногоогоо нэмж хийж болохгүй шүү. Харин тусад нь өөр саванд хийгээд нунтаг давс цацаж өгнө. Хэдэн минут хүлээгээд салатан дээрээ нэмнэ. Салатны амтлагчаа хийгээд бүгдийг нь нийлүүлж сайтар хутгана. Давс хийснээр ногоонууд өөрийн шүүсээ алддаггүй бөгөөд амтаа ч сайхан хадгалж өгдөг ажээ.

10. Шанцай болон давсаар кофегоо амталж уугаарай

Мастер тогооч нарын зөвлөсөн хийхэд хялбар, үр дүнтэй 10 арга 10

Дараа кофе буцалгахдаа чимх давс, шанцайг нэмж өгөхөө мартуузай. Давс нь кофег илүү сайхан амттай болгодог бол шанцай нь анхилуун үнэр, хүчийг нь улам нэмэгдүүлж өгдөг байна.

3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *