Сайн кофе шопыг муугаас нь хэрхэн ялгаж таних вэ?

1

Сайхан үнэртэй, амттай кофе уухыг хүсэж байвал анхаарах ёстой 10 зүйл.

Би өөрөө кофены өвчтэй, өглөөг аяга кофегүйгээр төсөөлж чадахгүй хүн. Харамсалтай нь манай хотод жинхэнэ сайн, чанартай, амттай кофе бэлдэх газар цөөхөн юм.

Бармен ажилтай нэгэн танил маань сайн кофе гэж ямар байх тухай, сайн кофе чанадаг газрыг хэрхэн таних тухай зөвлөгөө өгснийг та бүхэнтэйгээ хуваалцъя.

1. Шинэхэн хайрсан үр

Барменаас кофены үрийг хайрч, шарсан он сарыг нь асуу. Кофены сайхан үнэр, амт хайрснаас хойш сарын турш хадгалагдах ба үүнээс хойш сулардаг байна.

2. Бармен үрний сортыг мэдэж байх ёстой

Бармен ямар сортын үр чанаж байгаагаа, ямар улсаас гаралтай, хольц уу, дан үр үү, бүр хэн хайрсан зэргийг заавал мэдэж байх ёстой. Чухам энэ бүхнийг мэдэж байж тодорхой чанах рецептээ сонгож жинхэнэ амттай кофе бэлддэг билээ.

3. Ажлын байр цэвэрхэн байх

Ажлын байр, бармен болон кофе чанах хэрэгсэлд анхаарал хандуул. Чанах машин цэвэрхэн, бармен ямар ч кофен дусал болон бусад зүйл энд тэнд үлдээхгүй цэвэрлэж арчиж байх ёстой.

4. Чанахын өмнөхөн нунтаглах ёстой

Шинэхэн хайрсан кофены үр сарын дараа өнгө, амтаа алддаг бол шинэхэн нунтагласан кофе хэдхэн секундын дотор л үнэр, амтаа гээнэ. Тиймээс яг чанахын өмнө л нунтаглах болохоос өчигдрийн үлдэгдэл дээрээ дахин шинийг хийж болохгүй.

5. Танд элдэв амтлагч, холих зүйл залхтал санал болгохгүй байх

Хэрвээ таныг кофендоо янз бүрийн сироп, болон бусад олон янзын хурц амтлагч хэрэглэхийг санал болгож байвал анхаарах хэрэгтэй. Магадгүй энэ бүх амтлагчаар кофеныхоо ямар нэг дутагдлыг нуух гэж байж болох юм.

6. Гоё хөөс болон латте-арт

Орчин үед кофе бэлдэхэд нилээд өндөр шаардлага тавьдаг болсон бөгөөд хөөс нь сахлын хөөс шиг хайш яаш биш, гялгар, уян байх ёстой ба кофены дээгүүр латте-арт байвал бүр сайн. Энэ нь кофе сайхан амттайн тэмдэг биш боловч бармен хийх гэж санаа тавьж байгаагийн нэг илрэл юм.

Хамгийн гол нь энэ латте-арт маань кофетойгоо зөрчилдөхгүй байх ёстой. Энэ нь эспрессо, сүү зэрэг нь сайн холигдсон, хурц бус, нэгэн жигд амттай байхыг хэлнэ.

7. Кофе хэт халуун байж болохгүй

Хэл, тагнай түлчихмээр халуун байж болохгүй ба ялангуяа эспрессо болон сүүгээр хийсэн ундаанд хамаатай юм.

Эспрессо хийхэд хэт халуун ус хэрэглэвэл түлэх ба сүүн бүтээгдэхүүн боловсруулах явцад хэт халуун нь байгалийн зөөлөн чихэрлэг амтыг нь алга болгодог.

8. Эспрессо бэлдэх нарийн аргууд

Бармен кофе чанагчаас өмнөх чаналтын үлдэгдлийг гаргаж асгаж байна уу үгүй юу гэдгийг анзаараарай. Сайн чанадаг бармен нь автоматаар хуучин үлдэгдлээ асгах ба ингэснээр өмнөх кофе болон шинэ кофег маань түлэх цэвэрлэгээний хэт халуун усыг гаргах юм.

9. Эспрессогийн зөв хэмжээ

Хэмжээ нь янз бүр байж болох ба ус, кофены хэмжээнээс шалтгаална. Давхар буюу “дабл” эспрессо нь 60-70 мл байна.

Хэрвээ та давхар эспрессо захиалаад 150 мл юм авчирвал уух хэрэггүй. Тэнд гашуун, тосноос өөр юм юу ч байхгүй.

10. Американогийн усыг кофены машинаас авахгүй

Американо гэдэг нь халуун усаар зөөллөсөн эспрессо юм. Бармен кофены машины крантыг онгойлгон халуун ус авч байгаа нь элбэг дайралдах ба энэ нь бойлороос авч байгаа ус бөгөөд өдрийн турш олон удаа буцалсан ус байдаг билээ.

Анхааралтай байж амттай кофе уугаарай.

7
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *