Ном уншдаг хүн урт насалдаг

1

Yale-гийн Их сургуулийн явуулсан нэгэн судалгаагаар ном уншдаг хүмүүс уншдаггүй хүмүүсийг бодвол 2 дахин урт насалдаг болох нь тогтоогджээ. Энэхүү үр дүн нь цоо шинэ зүйл биш бөгөөд ном унших нь хүний ухаан санаанд олон сайн үр нөлөөг авчирдаг нь хэдийн тогтоогдсон зүйл юм.

Судлаачид 50 гаран насны нийт 3635 хүнийг ном уншдаггүй, 7 хоногт 210 минутаас бага хугацаанд ном уншдаг болон ном их уншдаг гэсэн 3 хэсэгт хувааж судалгаагаа явуулжээ. Тэгээд “өдөрт 30 минут ном уншдаг хүний амьд үлдэх боломж огт уншдаггүй хүнийхээс илүү байдаг” гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Үр дүнд нь 7 хоногт 180 минутаас бага хугацаагаар ном уншдаг хүмүүс дараагийн 12 жилд нас барах магадлал 17%-иар бага байхад, их уншдаг хүмүүсийн нас барах магадлал нь 23%-иар бага байна гэсэн тооцоолол гарчээ.

Ном уншаад л болоо гэж үү?

Судалгаагаар ном, сонин болон сэтгүүл уншсан ч урт наслалтанд нөлөөлөх үү гэдгийг судалсан бөгөөд “үгүй” гэсэн хариулт гарчээ. Зөвхөн сонгодог бүтээлийг л уншсанаар таны наслалт уртсах ажээ.

Тус их сургуулийн эпидиомологийн профессор Becca Levy-гийн явуулсан судалгаагаар бусад хүчин зүйлсийг жишээлбэл эрүүл мэнд, эдийн засгийн байдал, боловсрол, танин мэдэхүйн чадвар, гэр бүлийн байдал болон ажил эрхлэлт зэргийг ч мөн тооцож үзжээ. Өндөр орлоготой хүмүүс ном их уншдаг болох нь харагдсан байна.

Ном уншсанаар таны оюун ухаан, тархи хөгжөөд зогсохгүй урт удаан наслахад тань туслах тул өнөөдрөөс эхлэн ном уншиж хэвшицгээе.

2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Myadagmaa Adilbish

    Myadagmaa Adilbish

    2016/08/17 at 22:44

    Сонгодог унших нь үнэхээр сайн юм үзэж нүд тайлна мэдлэгийн хүрээ тэлж хэнтэй ч ямар ч сэдвээр ярих чадвартай болж эргэцүүлэн бодох зөв шийдвэр гаргах энэ тэр гээд хязгааргүй их ач тустай

  2. kkk

    2016/08/18 at 13:33

    сонгодог зохиолыг уншихгүй киног нь үзээд байхын сүүлийн үеийн хүүхдүүд унших л хэрэгтэй дэээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *