Шаолины сүмийн лам нар

0

70-аад оны үеийн Барууны поп соёлын ертөнцөд кунфугийн тулааны урлаг нь томоохон сэдэв болж байсан. Тэдгээр дэлгэцийн бүтээлүүдэд Шаолины сүмээс оргон гарсан лам гол дүр байлаа. Энэ нь цаашлаад кунфу болон Шаолин гэсэн үгийн билэг тэмдэг нь ер бусын чадвартай тулаанч лам гэсэн ойлголтыг бий болгосон юм. Гэвч Буддист Шаолины сүм нь Чан буюу Махаяна буддизмын сургууль бөгөөд бясалгалаар дамжуулан гэгээрэхийг заадаг байна. Христийн тооллын өмнөх V зуунд энэтхэг лам Бодхидхарма энэхүү сүмийг үндэслэжээ. Бясалгал болон тулааны урлагийн зарчим дээр суурилсан Шаолины сүмийн уламжлал Маогийн соёлын хувьсгал хүртэл хэвээр хадгалагдаж байгаад албан ёсоор хаагджээ. Гэхдээ хуучин байгууллага нь задралгүй үлдэж, сургалтын төв, аялал жуулчлалын үзмэр байдлаар дахин үүд хаалгаа нээсэн байна.

 








1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *