Солонгост гэрэл зургийн аппаратны хэлбэртэй кофе шоп нээгджээ

0

Гэрэл зургийн хорхойтнуудад гойд таалагдах Dreaming Camera нэртэй өвөрмөц хэлбэр бүхий кофе шоп Өмнөд Солонгост нээгджээ. Гэрэл зургийн урлагт хайртай нэгний байгуулсан энэ кофе шоп нь аварга том винтаж аппаратны хэлбэртэй байшин дотор байрладаг байна. Гэр бүлийн энэхүү бизнесийг эрхлэгчдийн гэрийн эзэн урьд нь агаарын хүчний нисдэг тэрэгний нисгэгч байсан бөгөөд гэрэл зургийн урлагт машид хайртай нэгэн аж. Хөдөөгийн үзэсгэлэнтэй байгаль дунд, гэрийнхээ гадаа ажиллуулж байгаа энэ кофе шоп нь түүний олон жилийн мөрөөдөл байсан байна. Rolleiflex маркын аппаратны хэлбэртэй байшин 2 давхартай бөгөөд дугуй хэлбэртэй том цонхнууд нь орчныг харах боломжийг олгожээ. Нэг давхар нь кофе шоп хэлбэрээр ажилладаг бол хоёр давхарт нь гэрэл зургийн үзэсгэлэн тавигдсан байдаг аж.








1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *