Нимбэгтэй ус уухын 11 гайхалтай ач тус

2

Яагаад нимбэгтэй ус вэ? гэж үү? Нимбэг дотор С, В витамин, кальци, төмөр, магний, калий зэрэг чухал эрдэс бодис агуулдаг. Тэдгээр нь алим, усан үзмээс ч илүү калий агуулдаг байна.
Хэрвээ та өглөө бүр нэг стакан нимбэгтэй ус уугаад байвал дадал болох төдийгүй таны бие танд талархах болно. Нимбэгтэй усыг өглөө бүр өглөөний цайгаа ухаас өмнө 15-20 минутын өмнө ууж заншаарай. Ингэснээр дараах тустай үйлчилгээг өөрийн биеэр мэдрэх боломжтой.

1. Үрэвслийг намдаах

Байнга нимбэгтэй ус уух нь өвчин үүсгэх шалтаан болдог бие организм дахь хүчиллэг байдлыг бууруулах ач тустай. Үе мөчин дэх хүчиллэг байдлыг багасгаж үрэвслийг бууруулдаг байна.

2. Хоол боловсруулалт сайжруулах

Нимбэгтэй ус нь эрүүл хоол боловсруулах систем бий болгоод зогсохгүй ходоод доторх хорт бодисыг гадагшлуулах нөлөөтэй байдаг байна.

3. Тураах

Нимбэгтэй ус нь хоол идэх хүсэл бууруулдаг пектин гэх бодис агуулдаг байна.

4. Бие организмыг хорт бодисоос ангижруулах

Нимбэгтэй ус нь элэгний үйл ажиллагааг дэмжиж хорт бодисыг биеэс гадагшлуулах ач тустай.

5. Арьсны толбыг арилгах

Арьсны толбо төдийгүй мөн үрчлээ арилгах ид шид нимбэгтэй усанд агуулагдаж байдаг. Мөн сорви, нүхжилт, толбыг арчих боломжтой. Арьсийг өнгөлөг болгох үйлчилгээтэй.

6. Дархлааг сайжруулах

С витамин хүний дархлааг дэмждэг болохыг хүн бүр мэднэ, тэгвэл нимбэгтэй усанд С витамин ихээр агуулагддаг. Ялангуяа стресстэй үедээ нимбэгтэй усны хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатай.

7. Калийн эх үүсвэр

Өмнө хэлсэнчлэн нимбэгтэй усанд калий маш их агуулагддаг бөгөөд энэ нь зүрх, тархи, мэдрэлийн системийг дэмждэг.

8. Амны эрүүл мэнд

Шүдний өвчин болон үрэвслийг намдаах ач тустай байдаг боловч уухынхаа өмнө шүдээ угаахгүй байвал зохино.

9. Эрч хүч бэлэглэнэ

Хоол боловсруулах эрхтнүүдэд хүрэх үедээ эрч хүч нэмж, сэтгэл санаагаар унах, санаа зовох зэргийг бууруулах боломжтой. Нимбэг үнэрлэхэд л тайвшрал мэдрэгддэг.

10. Кофеиний хэрэглээг багасгахад туслах

Өглөөний кофегоо нимбэгтэй усаар орлуулснаар та мэдрэлийн системээ гэмтээлгүйгээр эрч хүчийг олж авах боломжтой юм

11. Вирусын халдвараас сэргийлнэ

Нимбэгтэй ус нь вирусын халдвараас сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг мөн юм.

Хэр их нимбэгтэй ус уух хэрэгтэй вэ?

70 кг-аас доош жинтэй бол хагас нимбэг хэрэглэх бөгөөд 70-аас дээш жинтэй бол 1 бүтэн нимбэг ашиглана.

15
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ц. Отгонжаргал

    Ц. Отгонжаргал

    2016/08/12 at 16:03

    Ss

  2. Кют Кактус

    Кют Кактус

    2016/08/13 at 12:20

    Байгальмаа Цэрэндаш

  3. Зочин

    2016/08/14 at 20:14

    Bayrlalaa amidraldaa hewshuuliye

  4. zochin

    2016/08/25 at 14:40

    nimbege shuud deerees n usan deeree hiigeed uuhuu?

  5. Soft Copy Protection

    2016/12/22 at 23:37

    Wonderful work! That is the kind of info that should be shared across the net.

    Shame on Google for not positioning this post higher!

    Come on over and seek advice from my web site . Thanks =) http://www.webtoolmaster.com/exestealth.htm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *