Нүдний хараа муудахаас хамгаалах 10 энгийн дасгал

1

Энэхүү нийтлэлд хараагаа муудахаас урьдчилан сэргийлэх, нүдээ амраах, хамгаалах төдийгүй ойрын болон холын хараагаа сэргээхэд тус болох чухал 10 дасгалыг орууллаа.

Эргүүлэг

Цагийн зүүний дагуу 5 удаа нүдээ эргэлдүүлэх ба дараа нь эсрэг чиглэлтэйгээр хийнэ. Энэ байдлаар 5 удаа давтах хэрэгтэй.

Нүдний хараа муудахаас хамгаалах 10 энгийн дасгал 1

Дарах

Нүдээ аниад гарын өндгөөр 2 секунд орчим дараад гараа авах ба үүнийг 10 удаа давтан хийнэ.

Нүдний хараа муудахаас хамгаалах 10 энгийн дасгал 2

Хараагаа хол ойр шилжүүлэх

Нүднээс 25 см-ийн зайд эрхий хуруугаа гаргаж харна. Дараа нь хуруугаа авч өөрөөсөө 3 метр орчим зайд байгаа ямар нэг зүйлийг харах ба үүний дараа 9-10 метрийн зайд байгаа зүйлс рүү хараагаа шилжүүлэх хэрэгтэй. Буцаж 3 метрийн зайд байгаа зүйлээ хараад, дахиад эрхий хуруугаа харна. Нүдээ хэсэгхэн амраагаад уг үйлдлийг давтан хийнэ. 10 удаа.

Нүдний хараа муудахаас хамгаалах 10 энгийн дасгал 3

Нүдээ нээх

Нүдээ аажмаар нээх ба нээлттэй чигээр нь 5 сек барина. Аль болох удаанаар нүдээ аних ба аниад мөн 5 сек барь. Хэсэг амраад дахин давтана. 10 удаа.

Нүдний хараа муудахаас хамгаалах 10 энгийн дасгал 4

Хажуу тийш харах

Өмнөх дасгалтай адил бөгөөд толгойгоо хөдөлгөлгүй зөвхөн хараагаа хоёр тийшээ аль болох удаанаар шилжүүлэх ба эгц урагшаа харах, хамгийн баруун эсвэл зүүн тийш шилжих үедээ 5 сек барина. Мөн 10 удаа давтан хийнэ.

Нүдний хараа муудахаас хамгаалах 10 энгийн дасгал 5

Сэтгэн бодох

Энэ удаа нүдээ диагоналиар хөдөлгөнө. Эхлээд удаанаар зүүн-доош харц шилжүүлэх бөгөөд 5 сек барина. Дараа нь аажуухан баруун-дээш харах ба мөн л 5 сек барих хэрэгтэй. Энэ байдлаар 5 удаа давтана.

Нүдний хараа муудахаас хамгаалах 10 энгийн дасгал 6

Нэг цэгт

Гараа урагш сунгаж харандаа бариад харцаа түүн дээр тогтооно. Харандаагаа нүдэндээ ойролцоогоор 15 см хүртэл аажмаар ойртуулах ба энэ үед харцаа өөр зүйлд шилжүүлэхгүй зөвхөн харандааг л харах ёстой. Дараа нь аажуухан буцаах бөгөөд мөн л харц шилжүүлэхгүй. 10 удаа давтана.

Нүдний хараа муудахаас хамгаалах 10 энгийн дасгал 8

15 см хүртэл

Цагаан толгой

Урагшаа цэх хараад ямар нэг үг санах ба эхний үсгийг нүдээрээ бичнэ. Дараа нь дараачийн үсэг гэх зэргээр үгээ бичиж дуусгана. Илүү үр дүнд хүрэхийн тулд цагаан толгойн бүх үсгийг бичиж болох юм.

Нүдний хараа муудахаас хамгаалах 10 энгийн дасгал 7

15 см хүртэл

Нээлттэй нүд

Урагшаа эгц хараад нүдээ 5 сек орчим хамгийн чангаараа ань. Дараа нь нүдээ аль болох томхон нээж тэр байрлалдаа 5 сек болно. 10 удаа давтах хэрэгтэй.

Нүдний хараа муудахаас хамгаалах 10 энгийн дасгал 9

нүдээ

8-ын тоо

Энэ дасгалыг хийхдээ нүдээ хөдөлгөөнгүй байлгаж харин толгойгоороо 8-ын тоо зурна. Эхлээд урдаа буй ямар нэг хөдөлгөөнгүй зүйлд харцаа тогтоох ба нэг нүдээ анина. Нээлттэй нүдээрээ тэрхүү зүйлээ харсаар байх ёстой ба толгойгоороо 10 удаа 8-ын тоо “зурна”. Дараа нь нөгөө нүдээ дээж дээрх дасгалыг давтан хийнэ.

Нүдний хараа муудахаас хамгаалах 10 энгийн дасгал 10

9
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chimgee

    2016/01/10 at 06:19

    bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *