Таныг бүхэл өдөржингөө энергиэр цэнэглэх 25 хөнгөн зууш

3

Таныг бүхэл өдөржингөө энергиэр цэнэглэх 25 хөнгөн зууш


Хүн амьдралынхаа туршид өөрийн биед хэрэгтэй, шаардлагатай амин энергиэ хоол хүнсээр дамжуулан авдаг. Өөрөөр хэлбэл таны биеийн энерги таны идэж буй хоол хүнстэй шууд холбоотой. Амин дэм, энергиэр баялаг хоол хүнс нь хүний бие эрч хүчтэй, эрүүл саруул байх үндэс нь юм. Энергийн тухай түгээмэл яригдах болсон энэ цагт ямар хоол хүнсийг түлхүү хэрэглэвэл танд ашигтай байж болох, таныг энергиэр бүтэн өдрийн турш хангаж чадах ямар хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг, тэдгээр нь ямар ач тустай талаарх ашигтай мэдээллийг танд хүргэхээр бэлтгэлээ.

Алим

[ XopoM.com ] фото

Өдөрт нэг ширхэг алим иддэг хүнд эмч хэрэггүй гэдгийг хүн бүр мэддэг. Энэ нь ч үнэний хувьтай. Алим нь маш олон витамин, эрдэс бодисуудыг агуулдгаас гадна флавнойд, полифенол бодисын баялаг эх үүсвэр бөгөөд эдгээр нь хүчирхэг антиоксидантууд юм. Тиймээс өглөө бүрийг нэг алимтай угтах мөн жимсний коктейль хийхдээ алимны шүүс заавал нэмэхийг хичээх хэрэгтэй.

Гадил

[ XopoM.com ] фото

Калийн баялаг эх үүсвэрийн нэг энэ жимс нь цусны даралтыг хэвийн байлгах, зүрх болон бие организмын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд тустай. Гадил нь гадуураа арилгаж болдог хальстай учир та түүнийг цүнхэндээ хийх эсвэл гартаа бариад явчихаж болно. Идэхэд төвөггүй энэ хүнс таны энергийн түвшинг маш сайн өсгөнө.

Амтат чинжүү

[ XopoM.com ] фото

А болон С витамин, антиоксидантаар баялаг амтат чинжүү нь таны арьсыг гоёмсог байхад тус нэмрээ өгнө. Ялангуяа улаан өнгийн амтат чинжүүнд агуулагдах ликопен нь хавдраас урьдчилан сэргийлдэг. Хэрвээ та эрүүл чийрэг байхыг хүсэж байгаа бол таны хоол хүнсний сонголтонд амтат чинжүү заавал байх шаардлагатай. Улаан чинжүүг үдийн хөнгөн зоог болгон соусанд дүрээд идээд байх хэрэгтэй.

Хумус буюу турк вандуйн нухаш

[ XopoM.com ] фото

Эрүүл бөгөөд тэжээллэг хумус амттай бөгөөд давслаг зүйл идэх хүслийг тань маш сайн дарна. Амтат чинжүү, лууван, өргөст хэмх зэрэг бусад хүнсний бүтээгдэхүүнтэй төгс нийцдэг энэ хөнгөн зуушийг хийхдээ цэвэр турк вандуйг хулуу эсвэл гүнжидийн үрний нухаштай хольж чанадаг. Гүнжидийн үр нь амино хүчил, кальцийн эх үүсвэр юм.

Цэвэр хар шоколад

[ XopoM.com ] фото

Хэрвээ та амттан идмээр байгаа бол танд цэвэр хар шоколад яг тохирно. Учир нь цэвэр хар шоколад нь энерги үүсгэгч витаминуудыг устгадаг цэвэршүүлсэн цардуул агуулсан амттантай харьцуулахад хамаагүй эрүүл хүнс юм. Цэвэр хар шоколаданд их хэмжээний антиоксидант агуулагддаг. Гэхдээ таны сонгосон хар шоколаданд чихэр агуулагдсан бол өдөрт 57 граммыг л хэрэглэхэд хангалттай.

Хулууны үр

[ XopoM.com ] фото

Хулууны үр нь магни, төмөр, кальци зэрэг эрдэс бодисууд, витамин А болон уургийн арвин баялаг агууламжтай. Энэхүү үрийг хэрэглэх бол үр өгөөжийг нь нэмэгдүүлэхийн тулд дараах зарчмыг баримтлах нь зүй. Хулууны үр нь самарнаас арай хөнгөн чанартай тул өдрийн хоолны дараа, үдээс хойш аяганы дөрөвний нэг хэмжээтэйг идэх хэрэгтэй. Ялангуяа оройн хоол хүртэл таныг зэгсэн урт хугацаа хүлээж байгаа бол энэ нь тун зөв сонголт болох юм.

Лууван

[ XopoM.com ] фото

Лууван нь эслэгийг их хэмжээгээр агуулдаг. Лууванд А витамин нүдний хараанд онц сайн нөлөөтэй бета каротин хэлбэрээр ихээхэн хэмжээгээр агуулагддаг бөгөөд бусад олонх хүнсний ногоотой төгс тохирдог. Лууванг бүтэн өдөржин хөнгөн зууш хэлбэрээр хэрэглэсэн ч болно.

Цоохор майлз

[ XopoM.com ] фото

Эслэг, витамин В, С-ээр баялаг цоохор майлз нь кали болон натрийн хэмжээг тэнцвэртэй байлгахад тусалдаг. Мөн үрэвслийн эсрэг шинж чанартай. Цоохор майлз нь хумустай төгс зохицдогоос гадна ногоон коктейлэнд нэмэх нь маш ашигтай ундаа болно.

Хүнсний ногооны зутан шөл

[ XopoM.com ] фото

Хүйтэн сэрүүний улиралд хүнсний ногооноос энерги авах гайхалтай арга зам бол хүнсний ногооны зутан шөл юм. Хүнсний ногооноос авах энергиэ нэмэгдүүлэхэд аяга халуун хүнсний ногооны зутан шөлнөөс өөр юу ч хэрэггүй. Аяга халуун зутан шөлнөөс таны бие организм хэрэгтэй бүх шим тэжээлт бодисоо хялбархан авах болно.

Нимбэгтэй ус

[ XopoM.com ] фото

Маш энгийн мэт санагдаж байгаа ч нимбэгний шүүстэй халуун эсвэл хүйтэн ус нь энергийг хуримтлуулах маш гайхалтай арга юм. Шингэний дутагдал бол ядаргаа үүсэх гол нөхцөл, тиймээс хэдэн дусал нимбэгний шүүс нэмсэн ус уух хэрэгтэй. Нимбэг нь төрөл бүрийн витаминууд болон энзимээр баялаг. Иймд өглөө бүрийг нимбэгтэй халуун усаар эхлүүлж заншаарай.

Овьёосны каш

[ XopoM.com ] фото

Овьёос бол нүүрс-усаар баялаг хамгийн эрүүл хүнс юм. Өглөө бүр овьёосны нухаш идэх хэрэгтэй. Мөн ямар нэгэн жимс идсэнээс хойш 25 минутын дараа идвэл маш сайн зохицоно. Овьёосны чанамал дээрээ жаахан шанцай нэмээд өгвөл бүр ч тэжээллэг бөгөөд амттай зоог болно.

Тод ногоон коктейль

[ XopoM.com ] фото

Ядарсан мэт санагдах үед энэ коктейль таныг маш сайн сэргээнэ. Энэхүү ногоон ундааг жаахан жимс эсвэл амттантай хослуулвал бүр ч баялаг орцтойгоос гадна маш амттай ундаа болно. Маш их амин дэм, энзим, эрдэс бодис, амин хүчил болон эслэгээр баялаг тод ногоон ундааг өглөөний цайндаа эсвэл өдрийн хоолны дараа тогтмол хэрэглэж байх хэрэгтэй.

Тарвас

[ XopoM.com ] фото

Тарвас нь маш гайхалтай зууш, ялангуяа зун цагт. Улаан өнгөтэй энэ жимс улаан лооль зэрэг хүнсний ногоонд агуулагддаг тод улаан каротин буюу ликопенаар баялаг бөгөөд хавдраас маш сайн сэргийлнэ. Тарвасыг хоосон ходоодон дээрээ идэх нь маш өндөр үр дүнтэй. Бусад тослог багатай жимснүүдийн адил түргэн шингэж, ходоод гэдсийг цэвэрлэнэ.

Кокосны ус

[ XopoM.com ] фото

Арьсыг чийгшүүлэх байгалийн хамгийн шилдэг арга замын нэг нь кокосны ус уух юм. Кокосны ус гэдэг нь кокосны үрэнд агуулагддаг тунгалаг өнгөтэй шингэн бөгөөд PH-ийн төгс түвшинг агуулдаг байна. Дэлгүүрүүдэд байдаг цаасан хайрцагтай кокосны ус таны өдөр тутмын хэрэглээ болох нь зүйтэй.

Ногоон салат

[ XopoM.com ] фото

Олон төрлийн амин дэм болон эрдэс бодисоор баялаг ногоон салат нь ходоод гэдсийг маш сайн цэвэрлэхийн зэрэгцээ танд хэрэгтэй энергийг бэлэглэнэ. Энерги дутагдаад байгаа мэт санагдвал нимбэгний шүүс нэмсэн ногоон салат идээрэй.

Ханборгоцой

[ XopoM.com ] фото

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг маш сайн дэмждэг энэхүү жимсийг өлөн үедээ ямар нэг өөр жимстэй холихгүйгээр идэх нь маш сайн нөлөөтэй.

Нэрс

[ XopoM.com ] фото

Нэрс бол амттай бөгөөд энергиэр тун баялаг жимс. Тархины үйл ажиллагааг маш сайн идэвхжүүлэхийн зэрэгцээ энергийг онцгой сайн нэмэгдүүлдэг энэ жимсийг байнга хэрэглэх хэрэгтэй.

Авокадо

[ XopoM.com ] фото

Эслэг, эрүүл мэндэд хэрэгтэй тослогоор баялаг энэ жимс таны нэг өдрийн цэсэнд заавал байх шаардлагатай. Таны арьсыг өнгөлөг, залуу байлгахад туслах авокадо жимс нь холестролын түвшинг буулгах үүргийг маш сайн гүйцэтгэдэг. Хэрвээ та энэ жимсийг дангаар хэрэглэхийг хүсэхгүй бол авокадоны салат хийж идээрэй.

Гранола буюу будаа, самар, үзэм, сүүтэй жигнэмэмэг, хатаасан жимс зэргийн цуглуулга

[ XopoM.com ] фото

Өдөр дундын үед өлсөх үед хамгийн зохистой хүнс бол гранола. Гранолад хийх бүтээгдэхүүнд овьёос, үзэм, хушга, бүйлсний самар, зөгийн бал, ургамлын тос, шанцай, гүнжидийн үр, наранцэцгийн үр, будааны сироп гэхчилэн юу ч байж болно.

Ургамлын цай

[ XopoM.com ] фото

Ургамлын цайг өдөр бүр ууж занш. Шошны төрлийн ургамлын хольцтой цай нь таны эрүүл мэндэд маш ашигтай.

Хатаасан инжир жимс

[ XopoM.com ] фото

Хатаасан инжир жимс нь бие махбодийг гайхалтай сайн цэвэрлэдэг бөгөөд биед хуримтлагдсан хортой бодисыг гадагшлуулах онцгой үүргийг гүйцэтгэдэг. Харин та ямар нэгэн нэмэлт элсэн чихэр болон амт оруулагч нэмээгүй хатаасан инжирийг сонгох хэрэгтэй. Хатаасан инжир нь өөрөө нилээд их хэмжээний чихэр агуулдаг учир хэрэглэх хэмжээгээ тохируулах нь таны үүрэг юм. Хэрвээ та чихрийн илүүдэлтэй бол хатаасан инжирийг тохируулан хэрэглээрэй.

Гүзээлзгэнэ

[ XopoM.com ] фото

Эслэг болон витамин С, арьс, үс, хумсанд нэн тустай биотиноор баялаг энэ жимс фолийн хүчлийг эх үүсвэр юм. Мөн амино хүчлийг их хэмжээгээр агуулдаг. Зуны улирлын төгс хүнс бол гүзээлзгэнэ.

Киноа буюу нэгэн төрлийн будаа маягийн ургамал

[ XopoM.com ] фото

Нэн чухал амин хүчлүүдийг агуулсан төгс уураг гэж хэлж болох энэхүү ургамал таны хоолны цэсэнд гарцаагүй байх ёстой ургамлын нэг. Тэжээллэг бөгөөд эрүүл мэндэд нэн тустай энэ хүнсийг хүнд ажил, дасгалын дараа хэрэглэхэд маш тохиромжтой юм.

Өргөст хэмх

[ XopoM.com ] фото

Эрдэс бодисоор баялаг, амттай, чийглэг, тэжээллэг энэ нарийн ногоог хумуст дүрээд идэхэд маш амттайгаас гадна төгс тохирсон хүнснүүд юм. Өргөст хэмхийн салатыг алимны цуугаар амтлаарай.

Давсалж дарсан байцаа

[ XopoM.com ] фото

Давсалж дарсан байцаа нь пробиотикоор нэн баялаг байдаг. Пробиотик нь зохицуулах үйлчилгээтэй бөгөөд зургаан төрлийн амин дэмийг бий болох нөхцлийг бүрдүүлдэг байна. Тийм учраас танд бүхэл өдрийн энергийг тань өгнө.

3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Aniraa_97

    2012/12/05 at 17:50

    heregtei l medee bna

  2. uniQu3

    2012/12/05 at 18:12

    mmm

  3. Зочин

    2012/12/06 at 12:29

    вакум болон металл цонх, хана, хаалга чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. мөн цонх хаалганы иж бүрэн засвар үйлчилгээ, дулаалга хийнэ. мэргэн сүлд ххк 88734070

  4. BigBrain999

    2012/12/28 at 19:04

    хэрэгтэй мэдээ байна. :)

  5. Зочин

    2013/01/14 at 17:14

    баярлалаа сайхан мэдээ байна амдралдаа хэрэгжүүлнэ

  6. Lighting_ghost

    2013/05/02 at 22:05

    nimbegtei haluun us uuj bnaa :d

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *