Сүүтэй коктейль хийх 10 амттай жор

1

Сүүгээр хийсэн амттайхан коктейль сэтгэл санаа сэргээхээс гадна эрүүл мэндэд ач тустай, өл дарах чадалтай. Өглөөний цайны оронд ууж болохоос гадна орой үдэш дэмий суухдаа шимж суухад таатай байх нь дамжиггүй. Давтагдашгүй амттай доорх сүүн коктейлийг хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай.

Сүү, гадилтай коктейль

Сүүтэй коктейль хийх 10 амттай жор 1

Орц:

  • Гадил – 1ш
  • Пломбир зайрмаг – 200 г
  • Какао – 2 ц.х
  • Ванилийн сахар – 0,5 ц.х
  • Сүү – 300 мл

Хийх арга:

  1. Гадилаа хэрчинэ.
  2. Бүх орцыг миксерт хийж сайтар холино.
  3. Гоёмсог стаканд хийж амтархан уухад бэлэн боллоо.

Шоколадны коктейль

Сүүтэй коктейль хийх 10 амттай жор 2

Орц:

  • Хар шоколад – 100 г
  • Халуун ус- 150 мл
  • Сүү – 600 мл
  • Шоколадтай зайрмаг – 200 г

Хийх арга:

  1. 80 г шоколадаа халуун усанд хийж миксэрээр сайтар холино, харин үлдсэн шоколадыг үрж жижиглэнэ.
  2. Устай шоколад дээр зайрмагаа нэмж сайтар холино.
  3. Стакануудад аягалж дээрээс нь шоколадны үйрмэг цацна.

Өглөөний цайнд уух сүүн коктейль

Сүүтэй коктейль хийх 10 амттай жор 3

Орц:

  • Зөгийн бал – 1 ц.х
  • 1 нимбэгийн шахсан шүүс
  • Гадил – 2 ш
  • Овъёос – 4 х.х
  • Цөцгий – 2 х.х
  • Сүү – 2 стакан
  • Ванилийн сахар

Хийх арга:

  1. Гадилаа цагираг хэлбэрээр хэрчинэ.
  2. Блендерт зөгийн бал, нимбэгийн шүүс, сүү, гадил, овьёосоо хийж сайтар холино.
  3. Цөцгийг миксердэж (сливки) хөөсрүүлнэ.
  4. Сүүн коктейлийг аягалж дээрээс нь хөөсөрсөн цөцгийгөөр чимнэ.

Хулуутай сүүн коктейль

Сүүтэй коктейль хийх 10 амттай жор 10

Орц:

  • Хулуу – 120 г
  • Сүү – 300 мл
  • Сахар – 4 ц.х
  • Ванил – ½ ц.х
  • Чимх нунтаг цинамон
  • Цөцгий – 100 мл

Хийх арга:

  1. Хулуугаа чанаж болгоод нухаш хийнэ.
  2. Хулууны нухаш, сахар, сүү, ваниль болон цинамоноо сайтар холино.
  3. Цөцгийг миксердэж хөөсрүүлнэ.
  4. Стакануудад аягалж дээрээс нь хөөсөрсөн цөцгийгөөр чимнэ.

Амттанд дуртай хүмүүст зориулсан сүүн коктейль

Сүүтэй коктейль хийх 10 амттай жор 4

Орц:

  • Сүү – ½ стакан
  • Ванилтай зайрмаг – 200 г
  • Жижигвэртэр кекс/капкейк – 1 ш
  • Конфитюр – өөрийн хүссэнээр
  • Цөцгий – өөрийн хүссэнээр

Хийх арга:

  1. Блендерт сүү, зайрмаг, кексээ хийж сайтар бутална.
  2. Мөн өөрийн хүссэн хэмжээгээр цөцгийг хөөсрүүлж (сливки) миксердэнэ.
  3. Аяганд хийж дээрээс нь хөөсрүүлсэн цөцгий асгаж, конфитюр цацна.

Шоколадтай сүүн коктейль

Сүүтэй коктейль хийх 10 амттай жор 5

Орц:

  • Гүзээлзгэнэ – 3 стакан
  • Ванильтай зайрмаг – 2 стакан
  • Цөцгий тос – 20 г
  • Шоколад – 100 г
  • Какао – 5 ц.х

Хийх арга:

  1. Богино долгионы зууханд цөцгийн тосоо хайлуулна.
  2. Шоколадаа хугалж цөцгийн тосонд хийж сайтар хутгана.
  3. Мөн дээрээс нь какаогоо хийж холино.
  4. Блендерт зайрмаг, гүзээлзгэнээ бутална.
  5. Стаканд какао, шоколадтай холимгоо хийж дээрээс нь гүзээлзгэнэтэй зайрмагаа хийнэ.
  6. Өгөхдөө бүхэл гүзээлзгэнээр чимнэ.

Кофетой сүүн коктейль

Сүүтэй коктейль хийх 10 амттай жор 6

Орц:

  • Эспрессо – 50 мл
  • Сүү – 200 мл
  • Чимх ванилийн сахар
  • Мөс – 8 дөрвөлжин
  • Пломбир зайрмаг – 70 г

Хийх арга:

  1. Блендерт сүү, сахар, зайрмаг, кофегээ хийж сайтар холино.
  2. Дээрээс нь мөсөө хийж бутална.
  3. Коктейль бэлэн боллоо.

Анхилуун үнэрт сүүн коктейль

Сүүтэй коктейль хийх 10 амттай жор 7

Орц:

  • Сүү – 1 стакан
  • Нунтаг цагаан гаа – 0,5 ц.х
  • Хутганы үзүүрт кайе перец
  • Амтлагчтай байхуу цай – 4 уут
  • Цинамон – 1 ш
  • Ванилийн эксракт – 1 ц.х
  • Ванильтай зайрмаг – 500 мл

Хийх арга:

  1. Сүүгээ зөөлөн галаар халааж цагаан гаа, перец, байхуу цай, цинамоноо хийж 5 минут орчим халаана. Буцалгахгүй.
  2. 5 минутын дараа галаас авч цайны хандыг авна.
  3. Тасалгааны хэм хүртэл хөргөж, цинамоноо авна.
  4. Блендерт зайрмаг, сүүгээ хийж холино.
  5. Гоёмсог бокалд хийж нунтаг цинамоноор чимнэ.

Бурбон, хулуутай коктейль

Сүүтэй коктейль хийх 10 амттай жор 8

Орц:

  • Ванильтай зайрмаг – 400 г
  • Лаазалсан/хөлдөөсөн хулуу – 1 стакан
  • Сүү – 0,5 стакан
  • Бурбон – 0,25 стакан
  • Цайвар бор өнгийн сахар – 0,25 стакан
  • Задь – 0,25 ц.х
  • Нунтаг цагаан гаа – 0,25 ц.х
  • Цинамон – 0,5 ц.х
  • Хөөсрүүлсэн сүү, цагаан гаатай жигнэмэг – өөрийн хүссэнээр

Хийх арга:

  1. Зайрмаг, хулуу, сүү, бурбон, сахар болон бусад амтлагчуудаа блендерт хийж сайтар холино.
  2. 4 том бокалд хийж, хөөсрүүлсэн цөцгий (сливки), нунтаг задь, жигнэмгээр чимж өгнө.

Давс, карамельтай коктейль

Сүүтэй коктейль хийх 10 амттай жор 9

Орц:

  • Сахар – 0,5 стакан
  • Сүү – 0,25 стакан
  • Цөцгийн тос – 1,5 х.х
  • Далайн давс – 1 ц.х
  • Ванильтай зайрмаг – 3 стакан

Хийх арга:

  1. Зөөлөн гал дээр сахараа хүрэн бор өнгөтэй болтол нь хуурна (3-4 минут орчим болно).
  2. Галаас авч сүү, цөцгийн тос, давсаа хийж хутгана.
  3. Дахин гал дээр тавьж 2 минут орчим халааж хутгана. Өөр саванд хийж 3 минут орчим байлгаж хөргөнө.
  4. Зайрмагаа блендерт хийж карамелийн соусаа болгоомжтой гоожуулж хийнэ.
  5. Амтат коктейлээ уухад бэлэн боллоо.

 

23
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. maya

    2016/01/10 at 20:51

    lag

  2. Jawzaa

    2016/01/18 at 11:58

    ???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *