Канадын компаний цул мөсөөр бүтээсэн ачааны машин

0

Канадын компаний цул мөсөөр бүтээсэн ачааны машинКанадын Онтарио мужийн Цюрих суурингийн Канадиан Тайер /Canadian Tire/ компани хасах хэмийн температурт ажилладаг Мотомастер Элиминатор Ультра /MotoMaster Eliminator Ultra/ батерейгаа сурталчлахын тулд 6350 кг мөсөөр дэлхийн хамгийн хүйтэн машиныг бүтээжээ. Мөн тэд хөдөлгүүрийг асаахын өмнө батерейг -40 хэм хүртэл хөлдөөсөн бөгөөд туршилтын жолоодлогын үеэр мөсөн машин 20 орчим км/цагийн хурдаар 1,5 км замыг туулсан байна. Өөрсдийнх нь нэрлэж байгаагаар Канадиан Тайер Айс Трак /Canadian Tire Ice Truck/ машиныг бүтээгчид 2005 оны Шевроле Сильверадо /Chevrolet Silverado/ машины загвараар бүтээхдээ ган төмрөн хүрээг ашигласан ба ердийн эд ангиуд суулгажээ. Мөсөн машиныг бүтээсэн Айскалче /Iceculture/-ын Хайди Бэйлей хэлэхдээ энэ нь магадгүй тэдний хамгийн том сорилт байсан байж ч болох юм гэсэн байна. Үнэхээр нарийн чамин хийгдсэн тунгалаг мөсөн ачааны машиныг бүрэн хайлж дуусахаас өмнө компани хэдэн сурталчилгаандаа ашиглажээ.

 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *