21 настай Инга бүсгүйн түүх – гайхамшиг, сайхан сэтгэл болон хүчтэй хүмүүс байдаг гэдгийг түүний амьдрал тэр чигээрээ батална

0

Дөнгөж төрөөд л амаргүй хувь тавилантай учирсан бяцхан охин: Инга төрөлхийн гаргүй, хоёр настайд нь төрсөн ээж нь түүнийг орхин явжээ. Асран хамгаалах хүнгүй тул хүүхэд асрах төвд ирэв. Энэ охиныг өргөж авах хүн олдохгүй гэж бодсон учраас хүүхэд өргүүлэх олон улсын хөтөлбөрт нэмсэн байна.

Ингад аз тохиолоо. АНУ-аас Женнефер, Дэвид гэх дурлалт хос охиныг өргөж авахаар шийджээ. Тэдний ачаар охин бүрэн эрхт хүний хувиар өсөж торнисон байна. Инга үе тэнгийнхэндээ гадуурхагдалгүй өссөн нь тэдний л ач тус.

Хөл нь Ингагийн гарыг олон зүйлд орлоно. Түүний хийж чадах зүйл маш их ажээ. Хоол хийнэ, машин барина, хөгжмийн зэмсэг тоглоно, бас сошиал сүлжээгээ хөтөлнө. Дэлхий дахин охиныг сошиал сүлжээгээр нь таних болсон юм.

Түүнийг төрүүлсэн ээж нь охины хөтөлдөг сошиал сүлжээгээр нь түүнийг таньсан аж. Ээж нь Ингатай харилцаагаа сэргээжээ. Биологийн ээжийнх нь ярьж байгаагаар бол охиноо үлдээсэндээ олон жил шаналж, сэтгэлээ зовоосон гэжээ. Охин ээжийгээ уучилсан байна.

21 настай Инга хайртай залуутайгаа учирсан бөгөөд тэд өөрсдийгөө аз жаргалтай хос гэж үздэг.

Уншигч танд түүний түүх ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?

12
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *