Энэ удаад Мария Живова-гийн зурсан комиксуудыг толилуулж байна. Түүний бүтээл бодит амьдралыг харуулна. Зураач бүсгүй хоёр хүүхдийн эх хүн болохоор эцэг эх байхын хүндийг өөрийн биеэр мэднэ. Мария уран бүтээлдээ өөрийн амьдралыг буулгах дуртай. Эдгээр зургуудыг харсан хэн ч болов өөрийгөө эндээс олж харах байх. Хүүхэд төрснөөс хойш таны амьдрал ингэж л өөрчлөгдсөн, тийм үү? Зураач бүсгүйн уран бүтээл бидэнд их таалагдсан тул бид хажуугаар нь зүгээр өнгөрөхийг хүссэнгүй.
Ээж нар бүгд өвлийн улиралд хүчээ шавхан бэлтгэл хийдэг
Бага ч болов чимээгүй орчинд суумаар санагдах үе гардаг
Энд ээж нар өөртөө тохирох хувилбарыг сонгож болно: мэдрэлийн системийг тайван байлгахын тулд хүүхдээ өөрөө хооллох уу эсвэл хүүхдэд өөрийгөө хооллох боломжийг олгох уу? Гэхдээ сүүлчийн тохиолдолд дараа нь эргэн тойрныг зад цэвэрлэхэд хүрнэ гэдгийг мартаж болохгүй
Таны дотор “эмээ”-гийн мэдрэмж аль хэдийн сэргэж эхлэх үед
Ээж болгон спортын төрөлд тэргүүн байр эзэлнэ
Өөрт эвтэйхэн хувцсыг л өмсөнө. Хүн өөрөө өөрийнхөө тав тухыг бүрдүүлэх ёстой
Хүүхэдтэй болохоос өмнө орондоо ороод нөхрийгөө ямар нэгэн зүйл ярьж өгөөч гэж гуйдаг байлаа. Харин одоо хүүхдээ унтуулах гэж өөрөө үлгэр ярьж өгдөг болжээ
Ийм л “гэмт xэрэгтнүүд”-тэй өдөр болгон тэмцэх болж байна
Хүүхэдтэй айл гэртээ эмх цэгцийг бүрдүүлэх нь эцэс төгсгөлгүй ажил
Заримдаа шууд л зугтаамаар санагддаг
Хүүхдийн шүдийг угаахдаа ингэж төсөөлдөг
Хөндлөнгийн хүмүүс юу ч гэж ярьж, муулж байсан ч хамаагүй. Чи хүүхдүүдийнхээ хувьд бол цорын ганц, хамгийн мундаг ээж нь байгаа шүү
Ээж болсон хойно элдэв төлөвлөгөө гаргаад хэрэггүй дээ
Гэр бүлээрээ тайван гэгч нь сайхан зураг авахуулмаар байна уу? Жинхэнэ худлаа даа
Урьд нь ганц аяга кофе л уудаг байлаа, харин хүүхэдтэй болсноос хойш бараг л хувингаар уудаг боллоо
Өглөө болгон ингэж эхэлдэг
Хүүхдээ яаж ч дулаахан хувцасласан бай хамаагүй хүүхдээ дулаахан хувцаслаж чадаагүй гэж шүүмжлэх хэн нэгэн хаанаас ч хамаагүй гараад л ирнэ
Хүүхэдтэй болсноос хойш таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?