Хятадад очиж үзээгүй хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргах 17 гэрэл зураг. Гадныханд сонирхолтой санагдах маш олон зүйл тэнд бий

0

Хятадаар аялах – магадгүй зарим нэгнийх нь хувьд тав тухынхаа бүсээс гарах шалтгаан болох байх. Нутгийн уламжлал, ёс заншил, замын хөдөлгөөн, дэд бүтэц, барилга – бидний хувьд онц сонирхолтой санагдах маш олон зүйл энд бий.

Хятадад амьдардаг болон энэ улсаар аялсан хүмүүсийн гэрэл зургуудыг сонирхож үзсэн бөгөөд өөрсдөдөө олон шинэ нээлтийг хийснээ танд дуулгая.

Гудамжинд явж байгаад л хясаа худалдаж авч болно. Тэндээ нээгээд танд сувд гаргаж өгнө. Сувдаар нь танд ээмэг эсвэл зүүлт ч урлаад өгөх байх

© raysikh / Pikabu

 

Номын дэлгүүрт хүүхдийн уран зохиолын номыг жинлэж зардаг

© raysikh / Pikabu
  • Би Хятадад амьдардаг. Үеэл дүүдээ ном худалдаж авахаар нэг удаа номын дэлгүүр орлоо л доо. Хүүхдийн ном 1 кг нь 24-45 орчим юанийн үнэтэй. Чанарын хувьд сайн, зузаан цаастай, ламинат картон. © raysikh / Pikabu

 

Гинкго билоба яаж цэцэглэдгийг бид одоо мэддэг боллоо

© Unsplash

Гинкго билоба — гацуур болон нарс модны холын төрөл, гэхдээ энэ хоёр модтой ямар ч төсгүй. Энэ нь урт наст ургамал хэмээгддэг, хятадын уламжлалт анагаах ухаанд навчийг нь ашигладаг. Модны үр нь даанч муухай үнэртэй дээ.

 

Метронд хүртэл хичээлээ тасралтгүй хийдэг

© boogie-verstan / Reddit

Хятадын сургуулийн гэрийн даалгавар – өдөрт нэг даалгаварт ойролцоогоор 3 цаг зарцуулахаар байдаг юм. Гэхдээ тус улсад саяхнаас гэрийн даалгаврын хэмжээг багасгах шийдвэр гаргасан. Нэг болон хоёрдугаар ангийн хүүхдүүд одоо гэртээ бичгийн гэрийн даалгавар хийхгүй. Харин дунд сургуулийн бэлтгэл ангийнхан хагас цагаас илүүгүй хугацаагаар хичээллэхээр болжээ.

 

Устаж үгүй болж буй урлаг: явган хүний зам дээр усаар урлан бичсэн ханзнууд хормын дотор л арилна

© stingray804 / Imgur
  • Энэ урлагийг эзэмшихийн тулд маш олон жил хичээллэх хэрэгтэй. Энэ эр өөрийнхөө ур чадварыг олон түмэнд гайхуулахаар шийджээ. © stingray804 / Imgur

 

«Тянжиний Мэлмий» – шороо, ус, агаар нийлэх тэр газар

© Unsplash

 

Хятадууд модондоо хүртэл шим тэжээл өгөхийн тулд дусал залгадаг

© eatqqq / Reddit
  • Үнэндээ энэ нь нэмэлт тэжээл биш юм гэнэ, хортон шавьжтай тэмцэх бодис ажээ. Уг бэлдмэл нь үнэтэйд тооцогдох хэдий ч мод хамгаас үнэтэй учраас ийн арчилдаг байна. © Mattthefat / Reddit

 

iPhone хэлбэртэй жорлонгийн ус зaйлуулах сав

© stingray804 / Imgur
  • Хятадууд iPhone-д үнэхээр дуртай, ер нь Apple-тай холбоотой болгоноор өвчилсөн гэхэд буруудахгүй. © stingray804 / Imgur

 

Шанхайн хаа нэгтээ

© seth_globepainter / Instagram

 

Фужоу дахь байгалийн сайхныг мэдрэхэд туслах явган хүний гүүрэн зам

© Unsplash

Явган хүний замын системийг Фужоун өтгөн ойн дундуур гаргажээ. Төмөр торон зам нь 19 км урттай. Замын дагуу түр зогсох, амрах талбайнууд бий, мөн цайны цэг, ариун цэврийн өрөөнүүдээр ч хангажээ. Үүгээр зогсохгүй мэдрэгч дэлгэцтэй мэдээллийн самбар, Wi-Fi ч ажилладаг байна.

  • Энд дугуй унаад явахад их сайхан. Хот алган дээр тавьсан юм шиг харагдана, эргэлтүүд нь зөөлөн. © Brotherly-Moment / Reddit

 

Хятадад түүхэн дурсгалт газруудаар аялаад зогсохгүй мөн амттан хувилбараар нь идсэн ч болно

© canghai76 / Shutterstock

 

Шанхайд утасны шонгуудыг мод болгон чимжээ – хотын өнгө төрхийг хоосон шон гутаахгүй гэж тэр

© youarelarry / Reddit

 

Чунцины ашиглалтад ороогүй байгаа дүүргийн метроны эцсийн буудал

© Lyriax / Reddit
  • Иймэрхүү том хэмжээний объектыг сайтар төлөвлөж байж л барьдаг баймаар юм. Даанч энэ удаад тэгээгүй бололтой. © Pharmakeus_Ubik / Reddit

 

Байшингийн дээвэр дээрх зам – энэ ч бас эмх цэгцтэй байна аа

© butchYbutch / Reddit

 

«Мананцар бууж»  – агаар цэвэршүүлнэ, бас бэлгэнд нь солонго гарна

© solateor / Reddit

 

“Сяньшоу” солонгон гүүр

© cyncynti / Instagram

 

Цагаан хэрэм нар жаргах үеэр

© NOMADasaurus / Imgur

Та Хятадад очиж үзсэн үү? Таны санаанд юу үлдсэн байна вэ? Хэрвээ та очиж үзээгүй байгаа бол энэ улсаар аялж үзмээр санагдаж байна уу?

4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Aza Gan

    Aza Gan

    2022/01/18 at 15:44

    Сингапур шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *