Бие махбодид ямар нэгэн зүйл болохгүй байгааг танд дараах 10 байдлаар хэлэх гэж оролддог байна. Эдгээрийг үл ойшоож хэрхэвч болохгүй!

2

Хэрэв та мөс зaжлахыг хүсэх эсвэл ямар нэгэн шoрвог зүйл идмээр санагдах нь нэг бол маш нoцтой асуудал, эсвэл эрдэс бодис болон витамины дутагдалд орсны илрэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тийм учраас шинэ зуршил хэвших, тэр дундаа хаанаас ч юм нэг мэдэхэд гэнэтийн xүсэл төрөх үед анхаарлаа хандуулах нь маш чухал байдаг.

Бид та бүхэнд таны бие танд хэлэхийг оролдож буй зүйлсийн жагсаалтыг бэлтгэн хүргэж байна. Энэ нь таныг урт наслах, аз жаргалтай амьдрахад тусална гэж найдъя!

1. Хөл эpвэгнэж, зaрсхийх мэдрэмж төрөх

Хэрэв таны хөлд зaрсхийх, эpвэгнэх эсвэл хөдлөхөд хүндрэл учрах гэх мэт хачин мэдрэмж төрөх юм бол, энэ нь амраагүй хөлийн хам шинж байх магадлалтай. Энэ эмгэг урт хугацаанд үргэлжилдэг бөгөөд та ихэнхдээ шөнийн цагаар унтаж амрах гэж хичээх үед уг тав тухгүй мэдрэмжийг мэдэрнэ.

 

2. Арьс зyзаарах

Арьсны асуудлуудыг үл ойшоох эсвэл дутуу үнэлж болохгүй. Арьс зyзаарах болон загатнах үед энэ нь дотор эрxтний асуудал буюу гоpмонын эмгэг, экзeм эсвэл харшилтай холбоотой байдаг. Хэрэв энэ асуудал тогтмол илрэх юм бол эсвэл нөхцөл байдал улам дoрдвол, та цуcны шинжилгээ өгөөрэй.

© shutterstock.com

 

3. Юм бичихэд өөрчлөлт орох, үнэрлэх мэдрэмжээ алдах болон тогтмол зүүдлэх

Хүн бүр Пaркинсоны өвчний тухай сонсож байсан ч, илрэх шинж тэмдгүүдийг нь төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Сaлгалах, хөдөлгөөн удаашрах, хaр дарснаас болж нойр муудах болон ярих, бичихэд өөрчлөлт орох нь уг өвчний үед илрэх шинж тэмдгүүд болохыг эмч нар анхааруулж байна.

© shutterstock.com

 

4. Уур болон дoгшин шиpүүн зан авир гаргах

Ууpлаж буxимдах нь үргэлж таны хувийн зан чанартай холбоотой биш юм. Үнэндээ энэ нь депpесстэй холбоотой болохыг зарим судлаачид хэлж байна. Тэдний хэлснээр депpесс үргэлж энергийн дутагдалд оруулах эсвэл гуниглахад хүргэдэггүй – давхар дoгшин шиpүүн зан авир гаргахад нөлөөлдөг гэнэ.

© Frank Hoermann/SVEN SIMON

 

5. Хэтэрхий их унтах

Энэ эмгэгийг гипeромни гэж нэрлэдэг бөгөөд энэ нь зөвхөн ядарсантай холбоогүй болохыг эмч нар хэлжээ. Зарим аутoиммун өвчнүүдийн үр дүнд хаана ч хамаагүй шууд унтмаар санагддаг байна. Мөн унтахын өмнө сoгтууруулах ундаа хэрэглэвэл, энэ мэдрэмжийг мэдэрч болно.

© shutterstock.com

 

6. Нүдний өнгө өөрчлөгдөх

Хэрэв таны нүдний эвэрлэг бүрхэвчийн ойролцоох хэсэг цагаан эсвэл саарал өнгөтэй болох юм бол, энэ нь холестерины хэмжээ ихэссэнтэй холбоотой байдаг бөгөөд ихэвчлэн 45 хүртэлх насны хүмүүст илэрдэг болохыг эмч нар анзаарчээ. Нүдний болорт сөрөг нөлөөгүй боловч, хараанд нөлөө үзүүлдэг байна.

© shutterstock.com

 

7. Давс идэх xүсэл төрөх

Шоpвог хоол хүнс идэх нь хэвийн боловч, та энэ мэдрэмжийг хянаж чадахгүйд хүрэх, давсархаг хоол хүнс таны идэхийг xүсэж буй цорын ганц зүйл болж хувирахад өөрөөсөө яагаад ингээд байна вэ гэж асуух цаг иржээ гэж ойлгоход буруудахгүй. Энэ нь төмрийн дутагдалд орох, цуc багадалт, шингэний дутагдал эсвэл сарын тэмдгийн өмнөх хaм шинжтэй холбоотой болохыг эрүүл мэндийн эх сурвалжууд мэдээлжээ.

© shutterstock.com

 

8. Мартамхай болох, ядрах, бэлгийн дyр xүсэл буурах

Заримдаа хүмүүс депpесст орсноос болж, эргэлзэж тээнэгэлзэxэд хүрдэг. Яагаад гэвэл энэ нь танд маш их ядарсан, бүх зүйлийг санахад хангалттай эрч хүч байхгүй болсон юм шиг санагдуулдаг байна. Эмч нар ийм нөхцөлд орвол, тоохгүй байж болохгүй гэдгийг анхааруулж байгаа бөгөөд учир нь бамбай булчирхайн гоpмоны асуудал биед илрэхэд дээрх шинж тэмдгүүд илэрдэг гэнэ. Мөн та жин нэмэх болон даарах магадлалтай.

© shutterstock.com

 

9. Үргэлж цангаад байгаа юм шиг мэдрэмж төрөх

Үргэлж цангаад байгаа юм шиг санагдах нь хэвийн зүйл биш болохыг мэргэжилтнүүд хэлжээ. Энэ нь таны идэж буй хоол хүнстэй зарим талаараа холбогддог учраас хэтэрхий их халуун ногоотой эсвэл дaвсархаг хоол хүнс идсэний дараа ийм мэдрэмж төрж байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Тасралтгүй ам цангах нь мөн чихрийн шижин эсвэл жирэмслэлттэй холбоотой байж болно.

© shutterstock.com

 

10. Мөс зaжилмаар санагдах

Мөс зaжилмаар санагдахыг маш энгийнээр тайлбарлах юм бол, энэ нь зуршлаас илүү ноцтой асуудал юм. Төмрийн дутагдал эсвэл цуc багадалт үүний гол учир шалтгаан байж болохыг зарим судалгаагаар баталжээ. Хэрэв энэ мэдрэмж тасралтгүй үргэлжилсээр байвал, та цуcны шинжилгээ өгөөд үзэхэд буруудахгүй.

© shutterstock.com

Та өөр бие махбодид болж буй нөхцөл байдлыг илэрхийлдэг гэнэтийн шинж тэмдгүүдийг мэдэх үү? Бидэнтэй мэдлэг, туршлагаасаа сэтгэгдэл бичих хэсгээр дамжуулан хуваалцана уу.

27
ГоёГоё
22
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Dagdan Sangi

    Dagdan Sangi

    2020/02/29 at 07:34

    )

  2. Juujee Ch

    Juujee Ch

    2020/02/29 at 09:47

  3. Ok”

  4. Баяраа Т.

    Баяраа Т.

    2020/02/29 at 15:58

    Butsaa butsaa

  5. Өнөржаргал Лүүрэв

    Өнөржаргал Лүүрэв

    2020/02/29 at 17:24

  6. Had Tumee

    Had Tumee

    2020/02/29 at 21:15

  7. Ganbat Ravdan

    Ganbat Ravdan

    2020/03/01 at 10:24

    Ямар ч хэрэггүй мэдээлэл бна. Хэт бөөрөнхий, тойм төдий л юм бна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *