Одоо л манддаг цаг

0

Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусын /Covid19/ тархалт нэмэгдсээр… Аюулт өвчний хор уршиг зөвхөн эрүүл мэндэд ч биш эдийн засагт ч хүчтэй нөлөөлж байна. Тэр дундаа БНХАУ-аас орж ирэх импортоор амьдардаг /93%-н хараат/ манай орны хувьд маш хүнд тусч байгаа нь тодорхой. Улсын төсвийг бүрдүүлэх орлогын гол цөм болсон нүүрсний экспортоо ч зогсоосон. Байдал илүү л хүндэрсээр. Сөрөг нөлөө их ч гэлээ бидэнд үүнээс илүү сайн хамгаалалт үгүй. Эрүүл мэнд, амь нас бүхнээс үнэтэй хойно.

Өөдрөгөөр харъя л даа, Яг одоо л манддаг цаг. Хэн гэж үү? Үндэсний үйлдвэрлэгч, баялагийг бүтээгч нар… Нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа. Үндэсний бүтээгдэхүүн, брэндээ хэрэглэх хэрэглэгч нар ч  олширсон. УИХ-аар “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, дэмжих” хуулийн төсөл хүртэл батлагдаад амжсан. Улаанбаатар хотын банк санаа нь байгаа хэрнээ санхүүгийн асуудлаа шийдэж чаддаггүй, өргөжүүлмээр байгаа хэрнээ гацдаг старт-апууд дэмжих “БАРААНЫ ТЭМДЭГ БАРЬЦААЛСАН” зээл ч гаргасан. Зах зээлд асар их эрэлт үүсээд буй энэ үед брэндээ бататгаж авах том боломж.

Нэг талаас үндэсний брэндээ гэх хэрэглэгч нар гарч ирээд, нөгөө талаас бизнес эрхлэгч нараа банк санхүүгээр нь дэмжээд өгвөл энэ төрлийн бизнесүүд хөгжөөд, босоод ирэх нь сайхан юм даа. Гэхдээ манай үндэсний брэнд гэхээр л “тэнгэрт хадсан үнэ”-р борлуулах гээд байдаг сул талтай. Аль аль талаа бодолцоод, тунг нь тааруулвал үндэсний үйлдвэрлэл ч хөгжиж, хэрэглэгч ч сэтгэл ханамжтай байх бус уу.

Үндэсний үйлдвэрлэгч нар маань “Коронавирус”-ийг боломж гэж харвал МУ-ын эдийн засагт үзүүлэх томоохон эерэг нөлөө юм.

7
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.