Kim Kardashian реппер Kanye West-тэй гэр бүлээ цуцлуулах болсон шалтгаан нь түүний ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэнтэй холбоотой гэжээ. Хэрэв сонгуульд ялалт байгуулсан бол эхнэр нь салахгүй байсан гэнэ

0
  • Реппер Kanye West Kim Kardashian нар гэр бүлээ цуцлуулах болсон билээ.
  • Kim Kardashian гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ 2-р сарын 19-нд өгөөд байгаа юм.
  • Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн явдал нь хосуудын салах шалтгаан болсон гэжээ.

2014 онд гэр бүл болсноосоо хойш аз жаргал дүүрэн амьдарч ирсэн Kanye West болон Kim Kardashian нар салах гэж байгаа тухай цуу яриа тарснаас хойш удалгүй буюу 2-р сарын 19-ний өдөр албан ёсоор салах өргөдлөө шүүхэд хүргүүлжээ. Өдгөө 43 настай нэрт репперийн үзэж байгаагаар 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн явдал нь тэдний салалтын шалтгаан болсон гэжээ.

Тэрээр, “Хэрэв би ялалт байгуулж чадсан бол гэрлэлтээ авч үлдэх байсан биз” хэмээгээд гэр бүлийн таагүй үйл явдлууд нь сонгуулийн ялагдалтай холбоотойгоор эцэслэгдсэн гэж итгэж байгаагаа илэрхийлжээ.

Нэрт реппер Kanye West сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд гэр бүлийн харилцааныхаа тухай нилээдгүй зүйлсийг олонд дэлгэсний нэг нь тэдний хүүхэд North-ын тухай байжээ. Тэрээр хэлэхдээ, “Тухайн үед найз бүсгүй маань байсан Kim Kardashian надад би жирэмсэн болсон гэж орилж, уйлдаг байсан. Яг л ийм байдлаар 1 сар, 2 сар бүр 3 сар өнгөрсөн. Энэ бүх хугацаанд бид хүүхэдтэй болох эсэхээ ярилцдаг байлаа. Түүний гарт үр зyлбуулах эм үргэлж байдаг байсан” хэмээсэн юм.

Мөн тэрээр, “Би реппер хүний амьдралаар л амьдардаг нэгэн байсан юм. Парист тухлаж, савхин өмдөөр гангарч, зөөврийн компьютерээ асаагаад бүх л уран бүтээлийн санаагаа бичээд л… Яг тэгээд сууж байтал зөөврийн компьютерын дэлгэц харлаад, хэрвээ чи миний хүслийг үгүй хийвэл, би чиний амьдралыг ч орвонгоор нь эргүүлж чадна гэсэн бурхны хоолой сонсогдсон юм. Тэгээд л би эхнэр рүүгээ залгатал тэр хүүхэдтэй болохоор шийдсэн гэдгээ надад хэлж билээ. Хэдийгээр энэ яриаг сонсож байх үед та бүхэн биднийг салалтыг мэдсэн байх боловч эхнэр минь л North-ыг энэ хорвоод авчирсан хүн гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Би охиноо үгүй хийхийг хүсч байхад тэр л түүний талд зогссон юм” гэжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Kim Kardashian нөхрөө хэт хувийн шинж чанартай зүйлсээ бусдад дэлгэсэн гэж маш их бухимдсан гэжээ. Тэд 7 настай North, 4 настай Saint, 2 настай Chicago, 1 настай Psalm нэртэй 4 хүүхдийн эцэг эх болоод байсан билээ.

Ийнхүү уншигч танд дээрх мэдээний дүрс бичлэгийг хүргэж байна

2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Exo-n fan

    2021/02/26 at 00:12

    Huurhii huuhduud sad2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *