Эрс турж чадсан 7 оддын түүх: Тэд өөрсдийгөө ялан дийлж хүссэн үзэсгэлэнтэй төрх, мөн гуалиг биеийг олж авч чаджээ

4

Эмэгтэйчүүдийн ихэнх нь ийм нөхцөл байдалд орсон байдаг. Нэг өглөө босоод л толинд хартал нарийхан бэлхүүс, гуяны эргэн тойронд өөхөн давхарга бий болсныг ухаарна. Хэн нэгэн жингээ амархан гээнэ, нөгөө нэг нь уйгагүй хичээллэж байж л жингээ хасаж чадна. Өөрийгөө байгаагаар нь хайрлаад явж болдог байсан бол амар байх байж дээ. Гэхдээ л…! Зарим нэг тохиолдолд илүүдэл жин эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь аюултай.

Одод ч гэсэн ийм асуудалтай тулгардаг юм. Тэдний зарим нэг нь өөртөө эрс өөрчлөлт хийж чаджээ.

1. Мэрайя Кэри

2018 онд нөхрөөсөө салсны дараа дуучин бүсгүй сэтгэлийн гүн хямралд орж байсан удаатай. Тэрээр хүнд хэцүү үетэйгээ тэмцэлгүй зүгээр л бууж өгөхөөр шийджээ. Үүний үр дагавар нь биеийн жингээр илэрсэн – жин хэмжигчийн зүү 130 кг-ыг заасан юм. Шүтэн бишрэгчид нь ч тэр үед харангын дохио дэлдэж сандарцгаасан. Дуучин бүсгүйд өөрт нь ч таалагдаагүй нь мэдээж. Арга ч үгүй биз, тоглолтынхоо ямар ч хувцсанд багтахааргүй болжээ.

Ингээд гоо сайхны төлөөх тyлаанаа эхлүүлсэн байна. Мерайя зөвхөн хоолны дэглэмийн тусламжтайгаар тураагүй юм. Тэрээр хэвлийн өөхлөлт, унжсан арьсаа мэс заслын аргаар багасгажээ.

 

2. Кристина Агилера

Дуучин бүсгүй 2014 оноос эхлээд л мэдэгдэхүйц жин нэмж эхэлсэн юм. Мэдээж тэр хоёр ч удаа ойрхон төрсөн эмэгтэй хүн. Гэхдээ л шүтэн бишрэгчид нь энэ өөрчлөлтийг нь хүлээж авахыг хүссэнгүй. Кристина илүүдэл жиндээ дaйн зарлаж 23 килограммыг амжилттай хаясан юм.

 

3. Бритни Спирс

Энэ дуучин бүсгүйг бас л илүүдэл жин нэг хэсэг зовоосон. Амьдралд нь таагүй зүйл тохиолдохоор л Бритни таргалдаг хүн. Амьдралын таагүй асуудал шийдэгдлээ, түүний хэвлийн булчингууд тодроод л гараад ирнэ.

Спирс 39 насандаа өөрийгөө өөд нь татахаар шийджээ. Энэ удаад фитнес дасгалжуулагч түүний найз залуу ихэд тус болсон юм.

 

4. Келли Осборн

Келлиг туранхайгаар төсөөлөхөд ч бэрх болсон цаг үе бий. Гэхдээ тэр бүгдийг даван туулж чадсан. Од бүсгүй 39 кг хассан. Тэр цагаас хойш илүү дур булаам бас олон охид бүсгүйчүүд атаархмаар гуалиг болжээ.

 

5. Жанет Жексон

Жанет Жексон 51 наснаасаа хойш ар араасаа цуварсан сэтгэл гутралд өртөж байлаа. Хүүхэдтэй боллоо – амьдралын сайн сайхныг мэдрээд байж дээ гэмээр! Гэтэл хүүгээ дөрвөн сартай байхад нь хосууд салжээ.

 

6. Ребел Уилсон

Хүмүүс түүнийг мяраалаг байхад нь ч хайрлаж ирсэн! Тэр хүссэн зүйлдээ хүрч чадлаа, мундаг бүсгүй!

40 настай жүжигчин бүсгүй нэгэн зэрэг 40 кг хасаж, мөн найз залуугаасаа салжээ. Гадаад үзэмжийн өөрчлөлттэй зэрэгцээд амьдрал нь ч гэсэн эрс өөрчлөгдөх байх гэж найдаж байна.

 

7. Адель

Дуучин бүсгүй 2020 онд шүтэн бишрэгчдээ баярлуулж байсан. Тэр үед түүний шинэхэн гэрэл зургууд жинхэнэ утгаар нь шуугиан тарьж байсныг та санаж байна уу? Адель бүсгүй Ребелийн адил нэг амьсгаагаар бүх ачаанаасаа салахаар шийджээ. Үүнд нөхрөөсөө салсан асуудал ч хамаарна.

Алдартан танигдахааргүй болтлоо өөрчлөгджээ. Тэр жингээ богино хугацаанд хаяж чадсан юм. Тэрээр аялан тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчдээ гомдоохыг хүсээгүй биз. Эрчимтэй сургуулилтын ачаар 25 кг жин хасаж чаджээ. Үүнээс хойш аажим хассаар мөн төдий хэмжээний жин хаясан гэдэг юм.

Маш их зориг, тэвчээр гарган хүссэндээ хүрэхээр хичээж буй хүн бүрд амжилт хүсье.

126
ХөөрхөнХөөрхөн
18
БахархмаарБахархмаар
13
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *