Жүжигчдийн брэнд болсон гэж хэлж болохоор 11 үйл хөдлөлүүд. Эдгээр давтагдсан үйлдлүүдийг нь тэдний тоглосон олон кинон дээрээс харж болно

0

Зарим нэг жүжигчид нэг киноноос нөгөө кинонд нэг л үйл хөдлөлөө давтан үзүүлдэг, энэ нь сүүлдээ бараг тэдний брэнд хөдөлгөөн болон хувирах нь бий. Нэг жүжигчин нь хэн нэгний нүд рүү гараараа чичилж байхад, нөгөө нь хэлээ гаргах нь энүүхэнд, харин нөгөө нэг нь нүдээ эргэлдүүлнэ. Та эдгээрийг хэзээ ч анзаарч байгаагүй гэдэгтэй барихад ч бэлэн байна шүү.

Алдартай жүжигчдийн тоглосон кинонуудыг хэд дахин үзэж байж, тэдний давтагдсан үйл хөдлөлүүдийг олж илрүүлсэн юм.

1. Леонардо Ди Каприо хүн рүү чичилдэг

© The Basketball Diaries / New Line Cinema, © Inception / Warner Bros., © The Wolf of Wall Street / Red Granite Pictures, © Django Unchained / Columbia Pictures

Леонардо Ди Каприо ярьж байгаа хүнийхээ өөдөөс долоовор хуруугаараа чичлэх тун дуртай. Энэ дохиог ашигласан анхны тохиолдол нь “The Basketball Diaries” кино. Түүний долоовор хурууг цаашлаад “Inception”, “The Wolf of Wall Street” болон “Django Unchained” кинонуудаас харж болно.

 

2. Брэд Питт доод уруулаа жимийж хазна, уруулаа чангална

© Meet Joe Black / Universal Pictures, © Seven / New Line Cinema, © Moneyball / Columbia Pictures, © War Machine / Netflix

Брэд Питтийг уруулаа жимийж хазаж байгааг нь олон киноноос харж болно. Олон кинонууд дээр ингэж гардаг юм, жишээлбэл “Meet Joe Black”, “Seven”, “Moneyball” болон “War Machine” кинонуудыг нь үзээрэй.

 

3. Женнифер Энистон гэдсэн дээрээ гараа зөрүүлж барьдаг

© Wanderlust / Apatow Productions, © Murder Mystery / Netflix, © Along Came Polly / Universal Pictures, © The Break-Up / Universal Pictures

Женнифер Энистон инээдмийн кинонд тоглох дуртай, бүтээсэн бараг дүр болгондоо гараа зөрүүлж урдаа барьдаг юм. “Wanderlust” болон “Murder Mystery” кинонуудад ингэж байгааг нь харж болно. Мөн хуучны кинонуудаас нь дурдвал  “Along Came Polly”,  “The Break-Up”. Энистон өөрийгөө байнга ийм байрлал авч байгаагаа өөрөө мэддэг болов уу?

 

4. Райан Рейнольдс шүршүүрт орохоор бэлдэнэ,  шүршүүрээс гарна эсвэл орж байна

© National Lampoon’s Vacation / Warner Bros., © The Nines / sonypictures, © The Proposal / Mandeville Films

Райан Рейнольдсын бие бялдрын хөгжилд ямар ч эр хүн атаархахаар, олон ч эмэгтэйчүүдийн сонирхлыг татдаг биз. Тийм ч учраас найруулагчид энэ сайхан залууг нvцгэлж шүршүүрт оруулах гээд байдаг юм болов уу? Бидний мэдэхийн л “National Lampoon’s Vacation”, “The Nines”, “The Proposal” кинонуудад шүршүүртэй холбоотой байдаг юм.

 

5. Сэм Рокуэлл дандаа л бүжиглэж байгаа харагдана

© Conviction / Omega Entertainment, © The Way Way Back / Sycamore Pictures, © Mr. Right / Amasia Entertainment

Сэм Рокуэлл тоглосон бараг бүх кинондоо өөрийнхөө бүжигчний ур чадварыг гайхуулж байна. Тэр “Conviction”, “The Way Way Back” кинонуудад бүжиглэдэг, бас “Mr. Right” кинонд бүжгийн хэдэн хөдөлгөөн хийдгийг та үзсэн биз ээ. Жүжигчний чин сэтгэлээсээ бүжиглэж байгааг австралийн Flight Facilities дууны клип-ээс үзэж болно.

 

6. Брюс Уиллис өөрийн брэнд болсон жуумалзах инээмсэглэлээр алдаршжээ

© Die Hard / Twentieth Century Fox, © Hudson Hawk / TriStar Pictures, © The Whole Nine Yards / Morgan Creek Entertainment, © Moonrise Kingdom / American Empirical Pictures

Брюс Уиллисийн энэ инээмсэглэлийг кинонд дуртай хүн болгон сайн мэднэ. Энэ инээмсэглэлээ “Die Hard” кинонд ашиглаж эхэлснээс хойш “Hudson Hawk”, “The Whole Nine Yards” кинонуудад амжилттай “инээмсэглэсэн” юм. Мөн саяхны нэгэн бүтээл болох “Moonrise Kingdom” кинонд ч бас жуумалзаад амжжээ.

 

7. Райан Гослинг хэлээ гаргадаг

© Murder by Numbers / Warner Bros., © Hercules: The Legendary Journeys / MCA Television, © The Believer / Seven Arts Pictures, © Drive / Bold Films

Райан Гослинг хэлнийхээ үзүүрийг харуулах дуртай. Ямар үед гаргаж байна вэ гэхээр: сандарсан, хичээсэн бас дарамтанд орохоороо. Гослингийн хэл “Murder by Numbers”, “Hercules: The Legendary Journeys” олон ангит киноны 5 дугаар улирлын 17 дугаар анги дээр, “The Believer”, “Drive” кинонуудад үзэгдэнэ.

 

8. Мартин Фримен хэлэх үггүй болохоороо амаа ангайлгадаг

© The Hitchhiker’s Guide to the Galaxy / Touchstone Pictures, © Breaking and Entering / Miramax, © Sherlock / BBC Worldwide

Мартин Фримен дэлгэц дээр гайхширсан, алмайрч хэлэх үггүй болж байгааг чадварлагаар илэрхийлдэг. Хөмсгөө бага зэрэг зангидна, нэг бол нүдээ бүлтийлгэнэ, гэхдээ хамгийн алдартай нь амаа ангайлгах хөдөлгөөн юм. Фрименийн нүүрний энэ хувирлыг “The Hitchhiker’s Guide to the Galaxy”, “Breaking and Entering”, за тэгээд  “Sherlock” олон ангит киноны бүх ангиудаас үзэж болно.

 

9. Колин Фарреллийн зовж шаналсан харц, хөмсөг

© Phone Booth / Fox 2000 Pictures, © In Bruges / Focus Features, © Cassandra’s Dream / Wild Bunch, © Triage / Parallel Film Productions

Колин Фаррелийн жүжиглэлтийн гол зэвсэг болох зовж шаналсан харц, хөмсөг нь олон жилийн туршид алдартай хэвээр байна. Энэ нүүрний хувирлын өөрчлөлтөд өтгөн хөмсөг үнэхээр чухал үүрэг гүйцэтгэнэ, нэг талаасаа бас их зэрлэг ч харагдуулдаг байж болох юм. Гэхдээ Колин энэ нүүрний хувирлаа киноны үнэхээр гунигтай хэсэгт л ашигладаг. “Phone Booth”, “In Bruges”, “Cassandra’s Dream”, “Triage” кинонуудаас нь түүний шаналсан харцыг үзээрэй.

 

10. Николас Кейж галзуурч байгаа юм шиг хашхирдаг

© Face/Off / Paramount Pictures, © Vampire’s Kiss / Hemdale Film Corporation, © Matchstick Men / Warner Bros. Pictures

Хашхирч байгаа Николас Кейжийг сошиал суваг хэрэглэгчид нэг биш удаа наргианы шугамаар ашигласан удаатай. Кейжийн хамгийн алдартай нүүр хувиргалттай кинонуудаас дурдвал “Face/Off”, “Vampire’s Kiss”, “Matchstick Men” болно.

 

11. Амаа ангайсан Кристен Стюарт

© Snow White & the Huntsman / Universal Pictures, © Charlie’s Angels / Sony Pictures Entertainment, © Twilight / Summit Entertainment

Жүжигчний амаа ангайсан байдлыг үзэгч олон ажиглаад олон жил болжээ. Түүнийг зүгээр ч орхисонгүй бас шоглоод авсан байна. Гэхдээ энэ байдал нь зураг авалтын үед их тус болдог гэнэ. Уг аргыг «загасны эвшээлт» гэдэг – нүүрийг урт болгож харагдуулна, нүүр хувиргалтын явцад бага үрчлээ сууна бас уруулын хэлбэрийг засдаг ажээ. Өөр бусад алдартнууд ч гэсэн зураг авалтын үеэр энэ аргыг ашигладаг байна.

Жүжигчдийн нэг киноноос нөгөө кинонд ашиглаж байгаа үйл хөдлөлийг та анзаарч байсан уу?

13
Ха ХаХа Ха
12
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/03/04 at 07:16

    Райан Гослингийн энэ үйлдлийг хэлээ гаргах гэхгүй, монголоор уруулаа шилэмдэх гэж ярьдаг. Орчуулагч гуай︕

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *