2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон

0

Амьдралын бодит зорилгоор тэр дундаа аж үйлдвэрт ашиглаж байгаа шинжлэх ухааны мэдлэгийн хэрэглээг технологи гэж нэрлэж болно. Өнөө цаг дэлхийн олон улс орнууд ард иргэдийнхээ амьдралын чанарыг нэмэгдүүлж сайжруулахын тулд технологийг өргөн хэрэглэж байна. Зарим улс орнууд технологийн өндөр хөгжилд хүрээд байгаа ба энэ оны хувьд технологийн дэвшилтэт хөгжлөөр дараах 12 улс орон тэргүүлж байгааг тодруулжээ. Дэлхий дахинд техник технологийн хувьд хамгийн өндөр хөгжөөд байгаа улс орнуудын тухай сонирхон уншаарай.

12. Хятад

Их гүрэн гэдэг ойлголтын дээд талд хэт их гүрэн гэсэн тодорхойлолт байдаг. Энэхүү тодорхойлолтонд тун их дөхөж байгаа орон бол Хятад улс. Зарим нь тэднийг хэдийнээ хэт их гүрэн болсон ч гэцгээж байна. Энэ улс нь технологийн салбарт хийгдсэн томоохон дэвшлүүдээрээ дэлхийг гайхуулж байна. Дарь болон луужин хамгийн анх Хятадад л хэрэглэгдэж байсан. Харин одоо энэ улс робот, хагас дамжуулагч, өндөр хурдны галт тэрэг, суперкомпьютерууд, генетик болон автомашины салбаруудад анхаарлаа хандуулж байна. Мөн сансрын судалгааны хөтөлбөрөө тасралтгүй тэлсээр байгаа юм.2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон 3

11. Нидерланд

Нидерландын өндөр технологийн компаниуд харилцаа холбооны систем, компьютер, цахим хэмжүүр болон хяналтын тоног төхөөрөмжүүд, эмнэлгийн болон шинжлэх ухааны хэрэгслүүд, цахилгаан сэлгэж залгах багаж болон трансформаторуудыг үйлдвэрлэж байна. Энэ улс компакт диск, хиймэл бөөр, дүүжин цаг, телескоп болон микроскоп зэрэг нээлтүүдээр чухал алхмуудыг хийсэн.2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон 4

10. Сингапур

Сингапур болон технологи өндөр хөгжсөн, бизнест ээлтэй улс. Энэ улс бол мэдлэгт суурилсан, эдийн засагт хөтөлсөн шинэчлэлтийн тод жишээ. Дэлхийн хамгийн хурдан интернэттэй энэ улсын гэрийн интернэтийн хурд 1 Gbps хүртэл байдаг. Сингапурын иргэн бүр ухаалаг гар утас хэрэглэдэг ба технологийн хувьд өндөр хөгжсөн дэд бүтэцтэй улс юм.2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон 12

9. Канад

Канад бол технологийн салбарын хувьд өндөр хөгжсөн орон. Канадын засгийн газар аж үйлдвэрийн судалгаа хайгуулыг ихээхэн дэмждэг. Био технологи болон сансрын судалгааг нарийвчлан хийдэг энэ улс ДНБ-ийхээ 1,8 хувийг судалгаа хөгжлийн ажилд зориулдаг. Тус улс шинжлэх ухаан, технологиор дамжуулан ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор The Science, Technology and Innovation Council-ыг ажиллуулдаг. Канад улс нь утасгүйгээр харилцан үйлчлэх машин техник, жижиг чиптэй кредит болон дебит картнууд, хос хөдөлгүүрт дуунаас хурдан дэвшилтэт Avro Arrow онгоц зэргийг бий болгосон.2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон 2

8. Нэгдсэн Вант улс

Нэгдсэн Вант улс бол дэлхийн анхны аж үйлдвэржсэн орон. Устөрөгчийн нээлтийг хийсэн энэ улс тийрэлтэт хөдөлгүүр, зүтгүүр хөдөлгүүр, WWW, цахилгаан мотор, гэрлийн шил цахилгаан холбоо зэрэг олон зүйлийг бий болгосон. Британий саяхны технологиудад автомат агаарын тулааны хөлөг BAE Systems Taranis багтана.2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон 1

7. Финлянд

Финлянд улс нь өндөр технологийн төслүүд болон эрүүл мэндийн үйлчилгээний үйлдвэрлэлээрээ алдартай. Олон жилийн турш үүрэн телефоны салбарт тэргүүлэгч байсан алдарт Nokia компаний үндсийг тавьсан энэ улс одоо био шинжлэх ухаан, энерги, байгаль орчны шинжлэх ухаанд анхаарал хандуулан ажиллаж байна.2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон 5

6. Орос

Оросууд анх сарны гадаргууд хүрэх хүний гараар бүтээгдсэн обьектыг бүтээж байсан нь ЗХУ-ын Луна-2 сансрын хөлөг юм. Сансрын технологиос гадна Орос улс нь хүнд машин механизмын салбарт ‘Том эцэг’ хэмээн гарцаагүй нэрлэгддэг. Хамгийн шилдэг өндөр технологийн батлан хамгаалалтын систем бүхий энэ улс дэлхийн олон улс орон хамгаалалтын тоног төхөөрөмжийг экспортолдог. Оросын S300, S400, S500 болон ICBM тив хоорондын баллистик пуужингийн систем нь дэлхийн аль ч улс орны төхөөрөмжтэй харьцуулшгүй.2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон 10

5. Герман

Герман улс нь хэдэн арван жилийн турш технологийн хувьд дэвшилтэт улс байсаар ирсэн. Инженерингийн салбар дахь ололт амжилтаараа гайхагддаг энэ улсын судлаач эрдэмтэд сансрын аялал болон нанотехнологийн салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан. Судалгаа хөгжлийн ажил бол энэ улс орны эдийн засгийн салшгүй хэсэг аж. Аж үйлдвэрүүд нь шинжлэх ухаанч судалгааг дэмжиж ажилладаг ба Gottfried Wilhelm Leibniz шинжлэх ухааны нийгэмлэг, Fraunhofer Society, Max Planck Society зэрэг олон судалгаа шинжилгээний байгууллагуудтай. Германы шинжлэх ухааны технологийн салбарт Mercedes-Benz, Audi, BMW, Volkswagen, Porsche зэрэг томоохон брэндүүд байдаг.2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон 6

4. Израйль

Израйлийн экспортын 35 орчим хувь нь технологитой холбоотой. Мөн сансрын шинжлэх ухаанаар тэргүүлэгч шилдэг 5 орны нэг. Түүнээс гадна батлан хамгаалахын үйлдвэрлэлийн хөгжлөөрөө алдартай. Израйль улс нь бодит ажиглалт бүхий анхны автомат агаарын хөлгийг бүтээсэн. Орчин үеийн цахилгаан машины дэд бүтэцтэй дэлхийн цөөхөн улсуудын нэг. Израйлийн аль ч хэсгээс цэнэглэгч станцуудын сайтар хөгжсөн сүлжээг олж болно.2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон 7

3. Өмнөд Солонгос

LG, Hyundai, Samsung зэрэг технологийн компаниудын өлгий энэ улсын нэр хүндтэй брэндүүд нь Apple, Toyota зэрэг дэлхийд алдартай технологийн компаниудтай өрсөлддөг. Өмнөд Солонгосын эрдэмтэд роботын шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан. Өмнөд Солонгосын интернэтийн дундаж хурд АНУ-ынхаас 3 дахин хурдан.2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон 11

2. АНУ

Сансрын технологийн хөгжилд дэлхийн хэт их гүрэн АНУ-ын оролцоо томоохон байр суурийг эзэлдэг. Атомын бөмбөгнөөс эхлээд саран дээр газардсан Нейл Армстронг АНУ-ынх. Олон арван жилийн турш АНУ сансар огторгуйн судалгаа, эмзүй, батлан хамгаалах систем, харилцаа холбооны салбарт голлон анхаарсаар ирсэн. Энэ улс нь дэлхийн хамгийн хүчирхэг бөгөөд технологийн хувьд хамгийн дэвшилтэт цэрэг армийн системтэй. АНУ нь Google, Facebook, Apple, Intel, IBM, Microsoft зэрэг томоохон компаниудын өлгий. Технологийн энэхүү том компаниуд нь дэлхий дахины хүн ардын амьдралын хэв маягийг өөрчилж байна.2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон 9

1. Япон

Шинжлэх ухааны судалгаагаараа машид алдартай Япон орны судлаач эрдэмтэд автомашин, цахилгаан, техник хэрэгсэл, газар хөдлөлийн инженерчлэл, хараа зүй, аж үйлдвэрийн роботчилол, металл болон хагас дамжуулагч гэх мэт янз бүрийн салбаруудад асар их хувь нэмрийг оруулж байна. 1973 оноос хойш импортын шатахууны тал дээр бусдаас аль болох бага хамааралтай байхаар ажиллаж байгаа энэ улсын хүчин чармайлт 2008 онд 7 цөмийн реакторуудыг ашиглалтанд оруулснаар үр ашгаа өгсөн. Цөмийн реакторууд нь тус улсын цахилгаан эрчим хүчний 34 хувийг хангаж байна. Японы судлаачдаас Нобелийн шагнал хүртсэн олон хүн байдаг.2014 оны технологийн хувьд хамгийн өндөр хөгжсөн 12 улс орон 8

3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *