Дэлгүүрийн лангуун дээрх бактерийн эсрэг саван эрүүл мэндэд нэн аюултай бодис агуулдаг. Тиймээс элдэв химийн орцгүй гар ариутгагчийг өөрсдөө бэлдэж сурцгаая!

1

Гарын ариун цэврийг сахиснаар эрүүл мэндээ дэмжих, халдвар авах эрсдэлийг багасгана. Өвдсөн үед ч гэсэн гараа угаахад халдварын тархалтыг таслан зогсоож болно, мөн өөр бусад төрлийн микробоор халдварлах байдлыг ч таслан зогсооно.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн (CDC) зөвлөмжөөр гараа урсгал усанд савандаж 20 секундын турш угаахад зохих үр дүнд хүрнэ гэжээ. CDC-ийн хэлж байгаагаар, хэрвээ ус, саван байхгүй бол спиртийн суурьтай гар ариутгагчаар гараа цэвэрлэнэ гэсэн байна.

Сүүлийн хэдэн жилүүдэд худалдааны гар ариутгагч бодис өргөн хэрэглэгдэж ирсэн. Дэлгүүрийн лангуу болгон дээр зарагдах тул худалдаж авахад төвөггүй. Гэхдээ худалдааны бэлэн гар уриутгагч бодисоос болгоомжлох шалтгаанууд байгаа юм, ингээд яагаад өөрсдөө гар ариутгах бодис бэлдэж болохгүй гэж гэсэн санаа гарч иржээ.

АНУ-ын хүнс болон эмийн хяналт шалгалтын байгууллагаас (FDA) бактерийн эсрэг саван болон үүнтэй адил төстэй бусад төрлийн гар ариутгагч бодисын аюулгүй байдалд аюулын хэнгэрэг цохиж эхэлжээ. FDA-ийн үзэж байгаагаар, бактерийн эсрэг цэвэрлэх бодис нь эрүүл мэндэд нэн аюултай триклозан болон триклокарбан гэх химийн бодис агуулдаг болохыг анхааруулж байна.

Бас нэг өөр асуудал нь, триклозаны байнгын хэрэглээ нь хүнийг бактерийн эсрэг эмийн бэлдмэлд дасан зохицоход хүргэдэг ажээ. Өөрөөр хэлбэл хурц хэлбэрийн халдварт өвчний үед хэрэглэх эмийн бэлдмэлд дасан зохицож эмчилгээ үр дүнгүй болоход хүргэнэ гэж судалгаанд дурджээ.

Ингээд элдэв химийн орцгүй гар ариутгагч бодисыг өөрсдөө бэлдэж сурцгаая.

Спиртээр арчих нь аливаа микробыг бүрэн устгаж чадна. Е амин дэм нь арьсыг чийгшүүлж спиртийн хүчтэй үйлчилгээг зөөлрүүлнэ. Эсвэл Е амин дэмийн оронд та ургамлын гаралтай глицерин ч хэрэглэж болох юм.

Зуун настын гель нь нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд арьсыг чийгшүүлнэ. Цайны модны тос, цинамон, хадаасан цэцэг, розмарин болон эвкалипт нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр орцууд нь гар ариутгахаас гадна анхилуун үнэртэй болгох ажээ.

Антибикром химийн эмчилгээний сэдвээр эрхлэн гаргадаг нэгэн сэтгүүлийн 2000 оны дугаарт цайны модны тос нь маш олон төрлийн нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлж чадаж байгааг тогтоосон судалгааны үр дүнг нийтэлжээ. Цинамон, хадаасан цэцэг, розмарины эфирийн тос нь 2006 онд хийсэн судалгаагаар батлагдсан нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг эфирийн тосны жагсаалтад багтсан байна.

Танд хэрэгтэй зүйл гэвэл:

  • Холих сав
  • Хэмжүүрийн аяга болон халбага
  • Дунд зэргийн хэмжээтэй шүршдэг сав
  • Цэвэршүүлсэн ус
  • Анагаахын спирт
  • Зуун настын гель
  • Е амин дэм
  • Цайны модны эфирийн тос
  • Цинамоны эфирийн тос
  • Хадаасан цэцгийн эфирийн тос
  • Розмарины эфирийн тос
  • Эвкалиптийн эфирийн тос

Бэлдэх арга:

  1. 2 хоолны халбага спирт дээр 1 стакан цэвэршүүлсэн усаа хийнэ
  2. 1 хоолны халбага зуун настын гель нэмнэ.
  3. ½ ц.х Е амин дэм хийнэ.
  4. 10 дусал цайны модны тос хийнэ.
  5. 10 дусал цинамоны тос нэмнэ.
  6. 5 дуслаар хадаасан цэцэг, розмарин болон эвкалиптийн тосоо хийгээрэй.
  7. Орцуудыг сайтар холино.
  8. Шүршдэг савандаа бэлэн болсон ариутгагч бодисоо хийхдээ юүлүүр хэрэглээрэй.
  9. Таглаад сайтар сэгсэрнэ.
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *