Үнэхээр ийм амьтан байдаг гэдэгт итгэхэд ч бэрх маш ховор төрлийн 15 амьтан

4

Эрдэмтдийн хэлж байгаагаар манай дэлхий дээр 8,7 сая төрлийн амьтан болон ургамал байдаг ажээ. Үүнээс 86% нь газрын, 91% нь далайн амьтад, ургамлыг нээж судлах шаардлагатай үлдсэн. Биологийн хэдэн зуун жилийн судалгаа шинжилгээний дараа ч гэсэн бидэнд хийх ажил үнэхээр их үлдсэн нь гайхмаар ч юм шиг. Бид шинэ төрлийн амьтад, шувуу, хортон шавьж бас загас олж нээсээр л байна. Эдгээр амьтдын зарим нэг нь үнэхээр сонирхол татахаар харагдана, манай дэлхий дээр ийм амьтан үнэхээр байдаг гэхэд итгэмээргүй. Байгаль эх өөрийн бүтээлээрээ хүн төрөлхтөн биднийг гайхшруулж хэзээ ч дуусахгүй бололтой.

Та бүхэндээ зарим нэг сонин хачин амьтдыг танилцуулахаар бэлдлээ, хараад үнэхээр амьсгал даран сонирхмоор санагдана.

1. Гүн усны нэгэн төрлийн загас – торхон нүдтэй, нэвт харагддаг толгойтой

© sallyzseashore / Instagram

 

2. Хатан хаан өрөвтас шувуу – туфли хэлбэрийн хошуутай өөрийн гэсэн харизмтай шувуу даа

© birokasago / Instagram

 

3. АНУ-д аппалуза үүлдрийн морь маш алдартай. Юуны түрүүнд арьсны өнгөөрөө бусдаас ялгарч өндөр үнэлэгдэх ажээ

© avalonappaloosas.com

 

4. Та урьд өмнө нь нисдэг лемур гэж сонсож байсан уу? Өхөөрдөм амьтан шиг харагдаж байгаа биз?

© wildernesstravel / Instagram

 

5. Хатан хаан ялаа баригч шувуу нь толгойдоо гоёмсог титэм тавьсан мэт харагдана

© ravin.mclean / Instagram

 

6. Энэ одоо дэлбээ юу, мөөг үү? Үнэн хэрэгтээ Umbonia spinosa хорхой – хурц үзүүртэй энэ хорхой яг л харь гаригийнх мэт харагдана

© animalsofthisplanet / Instagram

 

7. Энэ шоргоолж маш аюултайд тооцогддог. Нуруун дээрх дэгээ шиг эврээрээ золиосоо хатгаж, тэр ч бүү хэл тасдаж чадна

© loo3111 / Instagram

 

8. Энэ дэлхийн хамгийн инээдтэй нүдтэй амьтан – тэнгис далайн гүнд тааралдах хамгийн өнгөлөг амьтан гэж хэлж болно

© malapascuaexotic / Instagram

 

9. Гүн хөх өнгийн загас – сэтгэл татам өнгө биш гэж үү?

© IntotheBlueTv / Twitter

 

10. Улаан нүүр – халзан уакаригийн ялгарах дүр төрх. Энэ сармагчин үнэхээр эргэж хармаар нүүр царайтай

© the.ethogram / Instagram

 

11. Анааш-хорхой – урт хүзүүтэй болохоор нь ийм нэр хайрлажээ

© animals_forever_care / Instagram

 

12. Хивсэн наймаалж – байгаль эхийн шилдэг бүтээлийн нэг. Түүний хээ угалзыг л сайн харчих

© octopusobsessed / Instagram

 

13. Айх хэрэггүй ээ, энэ зүгээр л ягаан өнгөтэй хуягт хорхой. Өхөөрдөм, хайр татам өчүүхэн амьтан

© wildlife_sensation / Instagram

 

14. Жинхэнээрээ хар гүрвэл байдаг гэдэгт та итгэх үү?

© ScarLizard / Imgur

 

15. Улаан уруулт далайн амьтан – уруулын будагны сурталчилгаанд тоглуулчихмаар. Гоёмсог харагдаж байна уу?

© calmoudulina / Instagram

Дээрх амьтдын зураг дундаас чухам аль нь таны сэтгэлийг хөдөлгөв? Эсвэл та өөрөө байгаль эхийн олон гайхалтай бүтээлийн нэгнийх нь зургийг авч чадсан уу?

117
ГайхмаарГайхмаар
27
Ха ХаХа Ха
18
ТэнэглэлТэнэглэл
16
ХөөрхөнХөөрхөн
14
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Л. Төмөрөө

    Л. Төмөрөө

    2019/01/11 at 23:14

    Munh bat shig tsariatai amitan bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *