Бөөр өвчлөх үед илрэх 7 шинж тэмдэг: харамсалтай нь хүмүүс үүнийг үл ойшоосноос болж өвчнийг улам даамжруулдаг

3

Бөөрөө өвчлүүлэхгүй байх тал дээр бид хангалттай мэдлэггүй байдаг: энэ хос эрхтэн биеэс хэрэггүй, хортой бодисыг гадагшлуулах болон цусан дахь бохирдлыг цэвэрлэх үүрэгтэй. Заримдаа бөөр өвчилснийг мэдэх амархан боловч ихэнх тохиолдолд бөөр өвчлөх үеийн шинж тэмдгүүд төдийлөн мэдэгдэхүйц биш байдаг.

Бөөрний үйл ажиллагаа муудахад хүргэдэг хүчин зүйлс:

  • Шингэний дутагдалд орох
  • Чихрийн шижинтэй холбоотой судасны асуудал
  • Бөөрний цусны эргэлт муудах, үр дүнд нь элэгний үйл ажиллагаа доголдох, харшил өгөх, цусны халдвар болох эсвэл шарх үүсэх
  • Цочмог болон архаг өвчнүүд
  • Хордлого болох
  • Цусны даралт ихсэх эсвэл буурах
  • Гэмтэл, бэртэл

Нэмж хэлэхэд дээрх шалтгаануудаас гадна үүнд таны нас болон амьдралын хэв маяг давхар нөлөөлнө.

 

Бөөр өвчлөх үед илрэх хэвийн бус шинж тэмдгүүд

Бөөрний үйл ажиллагаа доголдох болон бөөрөнд чулуу үүсэхэд ихэвчлэн буруу зуршлууд нөлөөлдөг. Харамсалтай нь бид дараах шинж тэмдгүүдийг бөөрний өвчинтэй холбож ойлгодоггүй.

1. Нойрны эмгэг

Хорт бодисын хэмжээ ихэсч, улмаар бөөр цусан дахь бохирдлыг шүүж чадахгүйд хүргэж буй шалтгаан бол өдрийн турш нойрмог байх явдал юм.

 

2. Нүдний ойролцоо хавагнах

Заримдаа нүдний зовхи хэсгээр хавагнах нь бөөр цусан дахь уургийг шээс рүү оруулж, үйл ажиллагаа нь доголддогтой холбоотой. Өөрөөр хэлбэл цусан дахь уургийг шээс рүү оруулахаас сэргийлж чадахгүй байх үед хавагнах үйл явц эхэлдэг байна.

 

3. Анхаарал муудах

Ядралт бол бие дэх хорт бодис ихэсч байгаагийн шинж юм. Энэ нь биедээ анхаарал хандуулах, төвлөрөх, олон төрлийн өвчний эх үүсвэрт хариу үйлдэл үзүүлж чадахгүйд хүргэдэг.

 

4. Хоолны дуршил буурах

Хоолны дуршил буурах нь дан ганц бөөрний асуудалтай холбоогүй боловч цусан дахь хортой бодисын хэмжээ ихэссэнтэй холбоотой байж мэднэ.

 

5. Шагай хавагнах

Хөл болон шагай хэсгээр хавагнах нь судас, зүрх эсвэл элэг өвчилсөнтэй холбоотой байдаг. Гэвч заримдаа энэ нь бие организм илүүдэл содыг бөөрний үйл ажиллагаа доголдсоноос болж гадагшлуулж чадахгүй байх үед илрэх шинж тэмдэг байж болно.

 

6. Булчин өвдөх

Үе мөчөөр татаж өвдөх нь заримдаа бөөр өвчилснөөс болж электролитын хэмжээ алдагдсантай холбоотой байх нь бий.

 

7. Шээсний өнгө болон тогтвортой байдал өөрчлөгдөх

Хэвийн байдлаас илүү их шээс хүрэх, шээснээс цус ялгарах эсвэл шээх үед хөөстэй байх нь бөөр ноцтой өвчилснийг илтгэх ба энэ үед яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Мөн дараах шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг сайтар нягтлаарай:

  • Цээжээр хөндүүрлэх эсвэл өвдөх
  • Амьсгаа давчдах
  • Ямар ч шалтгаангүйгээр жин хасах
  • Эргэлзэж, тээнэгэлзэх
  • Арьс хуурайших эсвэл загатнах
  • Толгой эргэх болон бөөлжис хүрэх

Хүмүүс зүрх болон цусны өвчин, үрэвсэл, аутоиммун өвчин, хяналтгүй чихрийн шижин, согтууруулах ундаа эсвэл хориглосон мансууруулах бодисны хэрэглээ зэргээс болж зовж шаналдгийн нэгэн адил эм бэлдмэлийг тунгийн хэмжээнээс хэтрүүлэх хэрэглэснээс болж бөөрийг өвчлүүлэхэд хүргэдэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Бөөрийг өвчлөхөөс сэргийлэхийн тулд эрүүл хооллох, хангалттай хэмжээний ус уух, эм бэлдмэлийн тунг хэтрүүлэлгүй зааврын дагуу хэрэглэх болон химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох зайлсхийх нь чухал юм.

Бөөр бол бие организмын шүүлтүүр. Тогтмол шинжилгээ өгч бөөрний үйл ажиллагаа муудаж байгаа эсэхийг шалгуулж байх нь хожим эрүүл мэндээрээ хохирч үлдэхгүй байх ач тустай гэдгийг санаарай.

27
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
8
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *