Та дараах планк дасгалыг зааврын дагуу хийгээрэй. Сарын дараа таны биед гайхалтай өөрчлөлт гарах болно!

5

Зуны улиралд нимгэн хувцастай гайхалтай сайхан харагдмаар байна уу? Өдөр бүр доорх зааврын дагуу дасгал хийгээрэй. Цаг алдалгүй хийж эхлээрэй, үр дүн нь таныг гайхашруулах болно.

1 дэх өдөр. Шуун дээрээ тогтох

  • Мөрний хэмжээтэй зай авч, шуун дээрээ тогтоно. Хөл тэгш байна.
  • Өгзөгөө чангалж, гэдсээ татаарай.
  • 45 секунд барих ба 3 удаа хийнэ.

2 дахь өдөр. Нэг талаараа шуун дээрээ тогтох

  • Биеэрээ хажуулдан баруун гарын тохойн дээр тулна.
  • Зүүн гараа дээш өргөнө
  • Баруун талаараа 45 секунд тогтоно. Дараа нь нөгөө тал руугаа эргэнэ
  • Зүүн тохойн дээрээ 45 секунд тогтоно. Тал бүрт 3 удаа давтан хийнэ.

Зөвлөгөө: Өгзөгөө чангалах, гэдсээ татахаа бүү мартаарай. Нэг хөлөө нөгөө хөл дээрээ тавих ба хөл шулуун байхыг анхаараарай.

3 дахь өдөр. Гарын алган дээр тогтох

  • Мөрнөөс доош чигт гараа тулан, хөлөө зэрэгцүүлнэ.
  • Өгзөгөө чангалж, гэдсээ татаарай.
  • 45 секунд барих ба 3 удаа хийнэ.

4 дэх өдөр. Хажуу талаараа гаран дээрээ тогтох

  • Баруун гаран дээрээ тулан 45 секунд тогтоно. Дараа нь зүүн гар дээрээ тулна.
  • Нөгөө гарыг дээш өргөнө.
  • 45 секунд тогтоно. Тал бүрт 3 удаа давтан хийнэ.

5 дахь өдөр. Шуун дээрээ тулан нэг хөлөө нугална

  • Хөлөө ээлжлэн нугалан, шуун дээрээ тулна
  • 45 секунд барих ба 3 удаа хийнэ.

6 дахь өдөр. Нэг гар дээрээ тулах

  • Нэг гар дээрээ тулан, нөгөө гараа тулж буй гарны мөрөн дээр тавина.
  • Хөлөө салгах ба ганхуулахгүй байх хэрэгтэй
  • 45 секунт барих ба 3 удаа хийнэ.

7 дахь өдөр. Нэг гарын алга, нөгөө гарын шуун дээр тулах

  • Зүүн гараа зүүн мөрний доош чигт тулна. Дараа нь баруун гараа тохойгоор нугалан тулна.
  • Одоо гарын байрлалаа солино
  • 60 секунд барих ба 3 удаа хийнэ.

8 дахь өдөр. Давтах

  • Эхний өдрийн тэнцвэрийг хийнэ.
  • Хөлөө ээлжилж нугална
  • 3 дахь өдрийн тэнцвэрийг хийнэ
  • 2 гар дээрээ ээлжилнэ
  • Буцаад эхний өдрийн тэнцвэрийг хийнэ
  • 45 секунд барих ба 3 удаа хийнэ.

9 дэх өдөр. Сонгодог байрлалаар гар дээр суниалт

  • Гарын алган дээр тул
  • Гэдсээ татаж, өгзөгөө чангална
  • Тохойгоо бага зэрэг урашлуулна.
  • Тохой мөрний түвшинд байх ёстой
  • Хэдэн секундын дараа хэвийн байрлалдаа очно
  • 10 удаагийн давтамжтай хийнэ.

Зөвлөгөө: Таны биеийг чангаруулдаг тул гэдсээ татах, өгзөгөө чангалахаа мартаж болохгүй.

10 дахь өдөр. Шуун дээр тулан ташаагаа эргүүлэх

  • Шуун дээр тулан ташаа баруун тийш эргүүлнэ. Шалнаас 10 см зайтай байна.
  • Энэ байрлалаас ташаагаа зүүн тал руу эргүүлнэ.
  • 45 секундын турш 3 удаа хийнэ

11 дэх өдөр. Тэлэх

  • Хөлийг гадагш тэлэн, гарын алган дээр тулна.
  • Өгзөг мөрний түвшингээс дээш гарах ёсгүй
  • Хэвийн байрлалдаа очно
  • 60 секунд барих ба 3 удаа хийнэ

12 дахь өдөр. Шуун дээрээ тулан хазайх

  • Шуун дээрээ тулан баруун талаараа хазайна
  • Ташаагаа өргөн хэдэн хором болсны дараа ташаагаа талан дээр тавина.
  • Ташааг дээш болгох буулгах энэ хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хийнэ
  • Гэдэсний булчин чангарах ёстой
  • 60 секунд барих ба 3 удаа хийнэ

13 дахь өдөр. Эсрэг талын тохойнд өвдөг хүргэх

  • Гарын алган дээр тулна.
  • Баруун хөлийн өвдгийг зүүн гарын тохойнд хүргэн хэдэн хором болоод буцаж хэвийн байрлалд очно
  • Зүүн талаараа дээрхийн адил хийнэ.
  • 60 секунд барих ба 3 удаа хийнэ

14 дэх өдөр. Шуун дээр тулан өвдгийг хөдөлгөх

  • Тохойн дээрээ тулна
  • Баруун өвдгийг, баруун тохойнд хүргэн хэдэн хором болно
  • Зүүн талыг мөн адил хийнэ
  • 60 секунд барих ба 3 удаа хийнэ

15 дахь өдөр. Өндөр хэмд хүргэх

  • Гар дээрээ тулна
  • Босно
  • Давтан хийнэ
  • Баруун өвдгийг зүүн тохойнд хүргэнэ
  • Зүүн өвдгийг баруун тохойнд хүргэнэ
  • 5 дахь өдрийн тэнцвэрийг хийнэ.
  • 3 удаа давтан хийгээрэй.

16 дахь өдөр. Гараа хол зайд байрлуулан суниах

  • Суниах байрлал авна. Гэхдээ гарын байрлал мөрнөөс гадагш байрлана
  • Гэдсэнд ачаалал өгнө. Гар 90 градусын өнцөг үүсгэх ёстой.
  • 12-15 удаа давтана.

17 дахь өдөр. “Зогсож буй ирвэс”

  • 4 хөллөнө
  • Өвдгийг шалнаас бага зэрэг хөндийрүүлнэ
  • Өвдгөө бага зэрэг урагшлуулна
  • Гараа бага зэрэг урагшлуулна
  • 75 секунд тогтоно
  • 3 удаа хийнэ

18 дахь өдөр. Шуун дээрээ тулан цээжээ эргүүлэх

  • Баруун шуун дээрээ тулан хажуу тийш харна. Зүүн гараар толгойгоо барина
  • Зүүн гарын тохойг баруун гарт хүргэнэ
  • Зүүн хөлөө хэсэг хугацаанд өргөнө
  • 45 секунд тогтоно. Тал бүрт 3 удаа давтан хийнэ.

19 дэх өдөр. Сунах

  • Гарын алгаар тулна
  • Сунаж болох хэмжээндээ хүртэл гараа сунгана
  • Гэдсээ татан, өгзөгөө чангална
  • 45 секунд барих ба 3 удаа хийнэ

20 дахь өдөр. Хажуулдан, гарын алгаар тулан хөлөө өргөх

  • Хажуулдан, баруун гарын алган дээр тогтоно
  • Ташаа шалнаас 25 см зайд байна
  • Зүүн хөлөө дээш өргөн хэдэн хором болно
  • 45 секунд тогтоно. Тал бүрт 3 удаа давтан хийнэ.

21 дэх өдөр. “Зогсож буй ирвэс”-ийн өөр хэлбэр

  • 4 хөллөнө
  • Өвдгөө шалнаас бага зэрэг хөндийрүүлнэ
  • Баруун хөл, баруун гарыг зэрэг шалнаас хөндийрүүлнэ
  • Дараа нь зүүн талдаа адил хийнэ
  • 75 секунд тогтоно
  • 3 удаа хийнэ

22 дахь өдөр. Давтах

  • Хажуулдан, баруун шуун дээрээ тогтоно
  • Зүүн гараа дээш өргөнө. Ташаагаа 2 удаа дээш доош болгоно
  • Зүүн хөлөө 2 удаа өргөнө. Зүүн гарын тохойг баруун гарт хүргэ
  • 2 удаа давтана
  • Тал бүрт 3 удаа хийнэ.

23 дахь өдөр. Гурвалсан түлхэлт

  • Хажуулдан, гарын алган дээр тогтоно
  • Гэдсээ татан, өгзөгөө чангална
  • Тохойг бага зэрэг урагшлуулна
  • Мөрийг тохойн түвшинд аажмаар хүргэнэ. Хэсэг хугацааны дараа хэвийн байдалдаа очно
  • Зүүн гараа дээш өргөнө.
  • Тал бүртээ 8-10 удаа хийнэ

24 дэх өдөр. Шуун дээрээ урагшлах

  • Шуун дээрээ тогтоно. Хөл доороо гулсамтгай зүйл тавина. (цаас)
  • Нуруугаа тэгшлэн, биеэ урагш татна. Хэдэн хором болоорой.
  • Биеэ буцаж хойш татаад мөн хэдэн хором болно
  • 60 секундын турш биеэ урагш хойш татна
  • 3 удаа хийнэ

25 дахь өдөр. Хажуулдан, цээжээ эргүүлэх

  • Баруун гарын алган дээр тогтон хажуу тийш харна.
  • Цээжээ эргүүлэх ба зүүн гар цээжний тушаа очих ёстой
  • Зүүн хөлөө өргөн хэдэн хором болно
  • Хэвийн байрлалдаа шилжинэ
  • Тал бүртээ 3 удаа хийх ба 60 секунд барина

26 дахь өдөр. “Уулчин”

  • Шуун дээрээ тогтоно, хөлөн доороо гулсамтгай зүйл тавина
  • Нурууг тэгшлэн, шуун дээрээ 8 алхам явна
  • Буцаад 8 алхам ухарна
  • 60 секундын зайтай 3 удаа хийнэ

27 дахь өдөр. Гар тохойг нийлүүлэх

  • Хажуулдан, гарын алгаар тулна. Зүүн гар толгойноос барина
  • Зүүн гарын тохойг баруун хөлийн өвдгөнд хүргээд, хэвийн байдалдаа очно
  • Зүүн хөлөө өргөн баруун хөлний урд шалан дээр хүргэнэ. Дараа нь баруун хөлний хойд талд нь хүргэнэ. Хэвийн байрлалдаа шилжинэ
  • Тал бүртээ 60 секундын зайтай 3 удаа хийнэ

28 дахь өдөр. Өвдгийг цээж рүү шахах

  • Гарын алган дээрээ тулан хөлөн доороо гулсамтгай зүйл тавина
  • Зүүн хөлийн өвдгийг цээж рүү татна
  • Зүүн хөлийг татсан хэвээр, баруун хөлийг мөн цээж рүү татна. Ингэхдээ 45 секунд болох хэрэгтэй
  • 3 удаа хийнэ

29 дэх өдөр. Давтах

  • Гарын алган дээрээ тулан хөлөн доороо гулсамтгай зүйл тавина
  • Гараараа 4 алхам урагш явна
  • Хөлийг шалнаас хөндийрүүлэлгүйгээр 5 удаа урагш хойш хөдөлгөнө
  • Гараараа 4 алхам буцаж ухарна
  • 60 секундын турш хийнэ

30 дахь өдөр. “Тонгойж буй бар”

  • Гарын алгаараа тулна
  • Гэдсээ чангална. Гараа 90 градусын өнцөг үүсгэхээр нугална
  • Өвдгөө нугалан, гараа урагш сунгах ба нуруу тэгш байна
  • Биеэрээ урагш болж, хөл нуруугаа тэгшлэнэ
  • Хэвийн байрлалдаа очно
  • 10-12 удаа давтана

31 дэх өдөр. 2 минутын тэнцвэр

  • Гарын шуу болон алган дээрээ тогтон тус бүрийг 2 минутын турш хийнэ
43
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
9
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bathishig Munkhtsatsral

    Bathishig Munkhtsatsral

    2017/02/19 at 14:36

    О. Сар

  2. Монгол Хүн

    Монгол Хүн

    2017/02/20 at 00:48

    Юун сонин эвгүй хүйсний нүх вэ :p kkk
    Планк хийсэн гэхэд хүйснийхээ дээрээс арьс нь унжчихсан :p

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *