Бяцхан үрс эхийнхээ хэвлийд байхдаа юунд хамгийн их дуртай байдаг вэ?

2

Та болон таны хүүхэд төсөөлж ч байгаагүй өвөрмөц холбоогоор холбогдсон байдаг ажээ. Сэтгэл судлал, шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд ураг эхийнхээ сэтгэл санааны байдлыг мэдэрдэг гэнэ. Хэвлийд тань бойжиж буй бяцхан үр таны биеэр дамжуулан дохио /сүнсэн бие/ хүлээж авдаг учир та эерэг зүйлс аль болох их хийхийг хичээх нь чухал юм.

Бид жаргалтай ээжүүд болон хүүхдүүдийн төлөө бяцхан үрсэд таалагддаг зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

8. Амттай хоол хүнс

Ураг жирэмсний 13-15 долоо хоногтой байх үед олон төрлийн амтыг мэдэрч эхэлдэг. Амнион шингэний амтаар дамжуулан ураг таны идсэн хоолыг амталж чадах бөгөөд зажлах үедээ олон төрлийн амтыг мэдэрдэг байна. Идэж буй зүйлдээ анхаараарай жирэмсэн эхчүүдээ!

Хоол хүнс хэвлийд заавал ч үгүй очно. Иймд та хүүхдээ ирээдүйд сайн хоол иддэг болгохыг хүсэж байвал жирэмсэн үедээ эрүүл хоол хүнс идэхийг эрхэмлээрэй. Мөн ураг амттай хоолыг мэдрэх бөгөөд энэ нь тэдэнд хөхний сүү гэж бодогддогтой холбоотой.

 

7. Бүлээн устай ваннд орох

Ураг хангалттай томорсон үедээ эхийнхээ хэвлийн арьс руу хөдөлж эхлэх ба тэд температурын өөрчлөлтийг мэдэрнэ. Энэ нь ураг яагаад халуун устай ваннд орох үед тав тухгүй байдал үүсгэдгийн шалтгаан бөгөөд аюултай нөхцөл байдалд ч хүргэж болзошгүй. Харин бүлээн устай ваннд орох нь урагт тав тухтай санагдаж, тайвшруулдаг байна.

Мөн ус урсах чимээ ураг тайван амрах үндэс болдгийг мартаж болохгүй. Илүү сайн нөлөө үзүүлэхийн тулд хэвлий дээрээ ус асгаж, ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь харж болно.

 

6. Хэвлийгээр тэврэх

Найм дахь долоо хоногоос эхлэн ураг таныг хүрэх үед мэдэрч эхэлнэ, мөн 20 дахь долоо хоногоос ураг таны хэвлийд хүрч байгаа зүйлсийг төвөггүй мэдэрнэ. Энэ үед ураг таныг хэвлий хэсгээрээ зөөлөн тэврүүлэхэд таатай мэдрэмжийг авах болно.

Энэ нь урагтай холбогдох хамгийн зөв арга бөгөөд үүнд аавын оролцоо чухал нөлөө үзүүлнэ. Тос түрхэж, зөөлөн иллэг хийх эсвэл хөгжим сонсож, амрангаа хэвлийдээ тосон түрхлэг түрхэж болно.

 

5. Өөрийнхөө дуу хоолойг сонсгох

25-26 дахь долоо хоногт ураг гаднах орчноос сонссон дуу чимээндээ хариу үйлдэл үзүүлж эхэлдэг байна. Тэр тусмаа эхийнхээ дуу хоолойг бусад зүйлээс илүү тод сонсох боломжтой ба сайн таниж мэднэ. Түүнчлэн энэ нь урагт тав тух болон бүх зүйл хэвийн байгаа гэсэн дохиог өгдөг ажээ. Уг холбоог илүү сайжруулах үүднээс ном унших эсвэл чанга ярьж болно.

Бусад хамаатнуудынхаа дуу хоолойг ч гэсэн таниж, мэдрэх боломжтой. Аавынхаа дуу хоолойг тод сонсож чадах ба энэ нь эрэгтэй хүний дуу хоолой харьцангуй бүдүүн байдагтай холбоотой юм. Түүнчлэн дуу хоолойн тусламжтай ургийг хэвлийдээ байхаас авахуулаад хэл, ярианд дасгах боломжтой ажээ.

 

4. Хөгжим сонсох

Төрөхийн өмнө хөгжим сонсох нь олон ач тустай байдаг. Эхийн хувьд энэ нь серотонин гормон ялгаруулж, эндорфин гормоныг дэмждэг тул урагт сайнаар нөлөөлдөг байна. Харин ургийн хувьд хөгжим мэдрэмжийг нь сайжруулаад зогсохгүй, тархийг нь хөгжүүлнэ.

Хөгжмийн дууг тохиромжтой тавих хэрэгтэй, учир нь ураг үүнийг таны дотроос сонсож чадна. Классик концертын дуу хөгжим сонсвол таны хүүхэд олон төрлийн хөгжмийг таних чадвартай болно.

 

3. Тогтмол дасгал хийх

Жирэмсэн үед хийхэд хамгийн тохиромжтой дасгал: аюулгүй байх ёстой, тохиромжтойгоос гадна эмчийн заавар зөвлөгөөг заавал авсан байх шаардлагатай. Жирэмсэн үед кардио дасгал хамгийн шилдэг шийдэл гэж ойлгож болно. Хүүхдийн зүрхний үйл ажиллагаа хөгжиж, хүчтэй болно – эхийнхээ хийх тогтмол дасгалын үр дүнд.

 

2. Сайн амрах

Таны амрах үе тэдний хөгжилдөх үе байх болно. Энэ үед хүүхэд завгүй байх ба тухайн өдрийн төлөвлөсөн зүйлс, дасгал хийж байх үед заримдаа тэд хөндлөнгөөс оролцоно. Ингэснээр хүүхэд тань шинэ хөдөлгөөн хийж, хариу үйлдэл үзүүлэх юм.

Гэхдээ хэтэрхий удаан ямар нэгэн зүйл хийх хэрэггүй, та хааяа ч болов сайн амрах хэрэгтэй. Жирэмслэлтийн сүүл үед хүүхэд 70-90 минутын унтах завсарлага авах ба энэ үед тэдний хөдөлгөөнд өөрчлөлт орно.

 

1. Эхийнх нь инээд

Эх нь инээх үед хэвлий хөдөлгөөнд орно. Эх нь аль болох чанга инээх тусам хүүхэд хэвлийд хөдөлгөөн хийнэ гэсэн үг юм. Энэ нь булчингийн агшилттай холбоотой.

Аз жаргалын гормон ялгарснаар танд ч сайхан байх ба таныг дагаад урагт ч гэсэн таатай байх болно. Иймд та аль болох эерэг мэдрэмжийг хүүхдэдээ мэдрүүлэх хэрэгтэй.

Жирэмсэн үед аль болох эерэг мэдрэмжийг авч байх ёстой. Та хэр зэрэг эрүүл байж, аз жаргалыг мэдэрнэ, энэ нь ирээдүйд таны хүүхэд яг тийм байна гэсэн үг юм. Иймд та дээрх зүйлсийг жирэмсэн үедээ аль болох их хийгээрэй гэж зөвлөе.

Та жирэмсэн үедээ хүүхэдтэйгээ хэрхэн холбогдож байсан түүхээ бидэнтэй хуваалцаарай.

53
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Dashka Dashka

    Dashka Dashka

    2018/09/10 at 11:35

    Ganaa Odkoo Ganaa Odkoo

  2. Enhtuvshin Duushee

    Enhtuvshin Duushee

    2018/09/10 at 13:27

    Deegii Narmandakh

  3. Myagmarnaran Chuluunbaatar

    Myagmarnaran Chuluunbaatar

    2018/09/10 at 13:55

    Алтансоёл Чинбат

  4. Чука Төөгий

  5. Булбул Булбул

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *