Нүүр Технологи Техник Ирээдүйн нисэх онгоц дотроосоо ингэж харагдах болно

Ирээдүйн нисэх онгоц дотроосоо ингэж харагдах болно

0
0

Ямар ч онгоцны үйлчлүүлэгч сайхан тав тухтай, гар хөлөө хөдөлгөх зай ихтэй суудалд нислэгийн цагаа өнгөрүүлэхийг хүснэ. Онгоцны инженерүүд нөгөө талаас үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шийдлийг үйлчлүүлэгчиддээ, тэр дундаа урт хугацааны нислэг хийдэг үйлчлүүлэгчиддээ санал болгохыг зорьж байна. Та бүхэнд эдгээр шийдлүүдийг танилцуулахдаа таатай байна.

Зугаатай хувийн орон зай

Ирээдүйн нисэх онгоцнууд дотроосоо ингэж харагдах болно 1

Ихэнхи нислэгийн компаниуд үйлчлүүлэгчиддээ зар, мэдээ хүргэхдээ фейсбүүк ашиглан утсанд нь мэдээллэдэг. Харин зарим компаниуд аль хэдийн шинэ технологи оруулж ирсэн байна: үйлчлүүлэгч бүрт хувийн орон зай бий болгосон бөгөөд үүнд интернет ашиглахгүйгээр онгоц доторх дотоод сүлжээгээр электрон хэрэгслүүд тань ажиллах боломжтой юм байна.

Бүр их хүмүүсийн анхаарлыг татах нь

Ирээдүйн нисэх онгоцнууд дотроосоо ингэж харагдах болно 2

Голланд улсын AirFi нислэгийн компани богино рейс нисдэг онгоцнуудаа дотоод утасгүй (wireless) системд холбогдсон байдаг. Энэхүү систем нь урьдчилан бэлдсэн мэдээллийг үйлчлүүлэгчдийн төхөөрөмжинд суулгадаг. Энэ нь нэг төрлийн сэтгүүл шиг бөгөөд жишээ нь кино сонгох, хоол захиалах, duty free-д худалдан авалт хийх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой юм.

Интернетийн оронд виртуал бодит байдал

Ирээдүйн нисэх онгоцнууд дотроосоо ингэж харагдах болно 3

Нислэгийн үеэр үйлчлүүлэгчид ихэвчлэн Netflix эсвэл Amazon гэсэн сайтуудыг ихээр ашигладаг. Хэдийгээр үүнийг орлох зүйл олох хэцүү ч ихэнхи нислэгийн компаниуд үүнээс зайлсхийх хүсэлтэй байдаг. Харин францын Transavia болон австралийн Qantas гэх томоохон нислэгийн компаниуд эдгээр уламжлалт цаг нөхцөөх аргыг орлох виртуал бодит ертөнцийн технологийн туршилтуудыг хийсээр байна.

VR-технологи бүхий маш тав тухтай буйдан

Ирээдүйн нисэх онгоцнууд дотроосоо ингэж харагдах болно 4

Тав тух, зугаа цэнгэлд зориулж бүтээгдсэн бүхнийг тухтай буйдан дээр мэдрэх нь илүү сайхан. Үйлчлүүлэгчдийн энэхүү эрэлт хэрэгцээ өнөөдөр бодит байдал болоод байна. Qantas тусгай нүдний шил ашиглан виртуал бодит байдлыг дэмжих төхөөрөмжүүд бүхий цогц комплекс бий болгосон байна. Ийм төрлийн нислэг нь нисэхээс айдаг хүмүүст ч сэтгэл амар байх боломжийг олгодог юм. Үйлчлүүлэгчид үүнийг зарим рейсийн 1-р зэрэглэлд аль хэдийн ашиглах боломжтой болоод байна.

Кинотеатрынх шиг сандал

Ирээдүйн нисэх онгоцнууд дотроосоо ингэж харагдах болно 5

Италийн Aviointeriors нислэгийн компани хэн ч суугаагүй үед автоматаар хаагддаг тусгай сандлууд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Эконом-класст зориулсан энэхүү шийдэл нь салонд ийш тийш алхах, хөдлөхөд амар болох юм. Хэрвээ нислэгийн бүх хугацаанд кино үзвэл онгоцонд биш кинотеатрт цагаа өнгөрүүлж байсан мэт мэдрэмж төрөх болно.

Унтлагын кабин

Ирээдүйн нисэх онгоцнууд дотроосоо ингэж харагдах болно 6

Factory Design – Air Lair нислэгийн компанийн гол шийдэл нь сандлын оронд унтлагын “үүр” юм. Гэрэл, дуу чимээ, температураа өөрөө тохируулж болдог энэхүү кабинуудад аялагчид маш тав тухтай байх болно. Хэдийгээр энэхүү шийдлээс болж онгоцны бүтэц, дизайн өөрчлөгдөх ч маш их хөрөнгө оруулалт шаардах тул хэдхэн компани нэвтрүүлэх боломжтой болох юм.

Үүнээс харахад удахгүй эдгээр шийдлүүд хэн бүхний хүртээл болон нислэгийн хугацааг зугаатай, хөгжилтэй өнгөрөөх боломжтой болох юм.

9
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Өнгөрөгч 7-р сарын шилдэг ухаалаг гар утаснууд

Уг цувралаараа бид Meizu болон Xiaomi–с гаргасан тансаг, хүрээгүй смартфон Doogii Mix, бол…