Аюулын дохио! Хосуудын харилцаанд асуудал гарсныг илтгэх 10 шинж тэмдэг

4

Хүний харилцаа – маш эмзэг бөгөөд нарийн зүйл, бас байнгын хичээл зүтгэл гаргах амаргүй хөдөлмөр. Хэдэн арван жилийн дараа дөнгөж эхэлж буй мэт харилцаагаа хэрхэн авч үлдэх вэ? Заримдаа харилцаа хэвээр байх бол, заримдаа сэтгэл хөрөх нь бий. Зарим нэг хүмүүс үнэнээ хэлэх зориг нь хүрэхгүй худлаа ярьж эхэлдэг ажээ.

Харилцааны төгсгөлийн эхлэл ирж буйг илтгэх шинж тэмдгийг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

 

Гэр бүлийн харилцааны хямрал

1. Утсыг нь оролдоход сандрах

Аливаа харилцаанд зах хязгаар гэж байх ёстой, өөрөөр хэлбэл хувийн орон зай алдагдах ёсгүй. Хувийн эд зүйлсийг нь оролдоод байхыг тэр болгон хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ та санаандгүйгээр хайртай залуугийнхаа утсыг авсанд тэрээр маш их уурлаж байвал нэг аюулын дохио байж болохыг анхаарна уу. Түүнд таниас нуух зүйл үнэхээр байгаа юм биш биз?

 

2. Орой болтол ажил дээрээ суух

Гэртээ орой ирэх тоолонд нь түүнийг хардах хэрэгтэй гэж бодож болохгүй. Заримдаа ажил дээрээ сууна гэдэг нь – үнэхээр хийх ажил ихтэй байгаагийн шинж. Энэ бүгдийг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Хэрвээ байнга суугаад байвал утгагүй тайлбар байж болно. Одоо яах уу? Тайван ярилцахыг хичээ. Элдвээр доромжилж буруутгах хэрэггүй.

 

3. Хоосон газар хардах

Хардалт – муу зүйл биш, гэхдээ их хэмжээгээр байх ёсгүй. Өчүүхэн зүйл хардалт үүсгээд байвал нэгийг бодох цаг болжээ. Магадгүй харилцаагаа дуусгах хүслээ илэрхийлж байж ч болно.

 

4. Хайр халамжаа илэрхийлэхээс зайлсхийх

Ойр дотны хүн хайр халамжаа илэрхийлэхэд сайхан байдаг. Хэрвээ хайртай хүн тань энэ тал дээр дутмаг санагдаад байвал учир шалтгааныг нь тогтоохыг хичээгээрэй.

 

5. Ойр дотно харилцаа байхгүй болох

Харилцаа хэвийн байвал хөнжилдөө ч сайхан байх ёстой. Бэлгийн харьцааны амьдрал – тэнцвэртэй харилцааны салшгүй хэсэг. Хэрвээ та хоёрын энэ харилцаа бүтэлгүй байгаа бол анхаарна уу.

 

6. Ирээдүйгээ цуг төлөвлөхгүй байх

Гэр бүлийн харилцаа хэвийн байгаа бол ирээдүйн төлөвлөгөөг байнга ярилцана: хаана амьдрах, амралтаараа хаашаа явах, хүүхдүүдээ ямар сургууль явуулах… Энэ бол хэвийн харилцаа. Хэрвээ үгүй бол – харилцаанд цав үүсжээ. Магадгүй тантай цуг ирээдүйгээ төсөөлөхгүй байгаа болов уу?

 

7. Шалтгаангүйгээр бэлэг өгөх

Гэнэтийн бэлэг – таатай л байлгүй яах вэ. Эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд ч дуртай. Хэрвээ бэлэг олон болоод ирвэл болгоомжлох хэрэгтэй. Өөрийнхөө гэмийг цайруулах арга нь байж болно.

 

8. Сэтгэл санаагаар огцом унах

Хүнд стресстэй, уур бухимдалтай үе гарах нь ойлгомжтой. Уур бухимдлаа ойр дотны хүмүүстээ гаргах нь их. Хэрвээ байнга уурлаж уцаарлаад байвал ярилцах болсныг илтгэнэ.

 

9. Нухацтай ярианаас зайлсхийх

Хэрвээ хайртай хүн тань маш чухал сэдвээр ярихаас зайлсхийж ярианы сэдэв өөрчлөөд байвал санаа зовох шалтгаан болно. Энэ тухай ярих цаг нь биш эсвэл сэтгэл таагүй байх тухай бус. Энэ асуудал байнга давтагдаж байгаа тухайд бид анхааруулж байна.

 

10. Найз нөхөд, төрөл садантайгаа танилцуулахыг хойшлуулах

Энэ хэсэг танилцаад удаагүй байгаа хосуудад хамаарна. Болзож эхэлснээс сарын дараа танилцуулахгүй бол сандрах хэрэг огт байхгүй. Цаг нь ирэхээр танилцана. Танилцуулахыг хойшлуулах, элдэв тайлбар хэлээд байвал танилцуулахыг хүсэхгүй л байна гэж ойлгоорой. Энэ харилцаа удаан үргэлжлэхгүйг анхаар.

 

Зөвлөгөө

Эдгээр шинж тэмдэг үнэхээр ямар нэгэн байдлыг илэрхийлнэ. Гэхдээ шууд утгаар нь хүлээж авахгүй байхыг зөвлөж байна. Хүн болгон адилгүй учраас харилцаа ч мөн өөр өөр байна. Юу хамгаас илүү чухал вэ гэвэл – бие биедээ итгэх, санаа зовоож байгаа зүйлээ илэн далангүй ярилцаж сурах хэрэгтэй.

Уур хилэн, тайван бус байдлыг хайрлахаа больсон гэж шууд ойлгож болохгүй. Хүн болгонд бэрхшээл тулгарна – гэр бүлийн гишүүд энэ үед нь сэтгэл санаагаар дэмжиж сэтгэлээ хуваалцах хэрэгтэй. Хэн нэгнээ тэвчээртэй сонсож ойлгохыг хичээ, дараа нь дүгнэлт хийж шийдвэр гаргаарай.

Харилцаагаа дэмж, бие биенээ бүү хуурч мэхэл. Харилцан бие биенээ ойлгосноор харилцаагаа аварч чадна шүү.

Хэрвээ нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

22
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Zoloo Begzsuren

    Zoloo Begzsuren

    2018/01/15 at 19:41

    Riishaa Otgonbayar

  2. Заяа Заяа

    Заяа Заяа

    2018/01/15 at 19:46

    Б’ Хатанзориг

  3. Норовням Э.

    Норовням Э.

    2018/01/15 at 20:32

    Ta 2 ysii

  4. Hulan Bat-Erdene

    Hulan Bat-Erdene

    2018/01/15 at 20:49

    Suhene Uurdmandah

  5. Baigalimaa Huyag-Ochir

    Baigalimaa Huyag-Ochir

    2018/01/15 at 21:45

    Batjargal Battulga

  6. А. Зулаа

    А. Зулаа

    2018/01/15 at 22:36

    Buka Buka

  7. Buka Buka

    Buka Buka

    2018/01/15 at 22:42

    Za arai 2

  8. А. Зулаа

    А. Зулаа

    2018/01/15 at 23:19

    Chi iim l bdag chi bid 2t ireedui algaa anhnaasaa hogiin ulun zan deer suurilj bosson amidral iim hurdan iim hewreg bdin bna Buka Buka

  9. Souleymane Diarra

    Souleymane Diarra

    2018/01/16 at 01:24

    Сайн байна уу?
    Хөрөнгө оруулалт, хувийн зээл хайх уу? Энд та зээлийнхээ шийдлийг зөв газартаа байршуулж байгаа тул цаашид хайж олоорой! Глобал Санхүүгийн Хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувийн хэвшил, хувь хүмүүст хөнгөлөлттэй, хямд хүүтэй зээл олгодог. Бидний зорилго бол санхүүгийн эрх чөлөө, тогтвортой нийгмийн талаархи бүх зүйл биш юм. Бидэнтэй имэйлээр холбогдоорой: ( [email protected] )

  10. Altantuya BJ

    Altantuya BJ

    2018/01/16 at 09:10

    Б. Пүрэвжаргал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *