Таны мэдэж байвал зохих уушгины хавдрын 8 шинж тэмдэг

1

Цээжээр өвдөх нь уушгины хавдрын хамгийн тодорхой шинж боловч өөр олон шинж тэмдэг байдгийг хэдийгээр тамхи татдаггүй ч гэсэн та мэдэж байх хэрэгтэй. Уушгины хавдар бол эрэгтэй, эмэгтэй ямар ч хүмүүсийн дунд зонхилох хавдар бөгөөд уг өвчнөөр нас барагсдын 20 хүртэлх хувь нь огт тамхи татдаггүй байсан байна.

Тамхи татдаггүй хүмүүс яагаад уушгины хавдраар өвчлөөд байна вэ? Анагаах ухааны залуу доктор, Santa Monita дахь Гэгээн Жоны төв эмнэлгийн цээжний хөндийн мэс засалч McKenna үүнийг тайлбарлахдаа химийн хорноос хамгаалаагүй нөхцөлд байх нь (гэртээ үнэргүй хий хадгалсан байдаг) ихэнхдээ гол шалтгаан нь болдог гэжээ. Агаарын бохирдол, тамхи дамжуулж татах, шилэн хөвөн мэтийн орчинд халтай зүйл бусад шалтгаан нь болдог.

Та байнга тамхи татдаг болон хэзээ ч тамхи асааж үзээгүйн аль нь ч бай дараах шинж тэмдгүүдийг анхаараад үзээрэй. Энэ асуудал үүсэх олон ёс бус шалтгаан байдаг хэдий ч үүнд болгоомжтой хандаж эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

 

Удаан хугацаагаар ханиалгах

Мс Kenna хэлэхдээ “Ихэнх уушгины хавдартай хүмүүс ханиалгадаг бөгөөд заримдаа бүр цустай ханиалгадаг” гэжээ. Өтгөн, хүрэндүү өнгөтэй цэр гарах нь эхний шинж тэмдэг байж болно. Хэдийгээр та хуурай ханиалгаад энэ нь 1 сараас дээш хугацаагаар үргэлжилбэл эмчид хандах нь зүйтэй.

Архаг халдвар

Ихэнхдээ нян бактериуд нь архаг бронхит мэтийн уушгины халдварыг үүсгэдэг. Хэрэв та дахин дахин өвдөөд өвдөх бүр нь цээж хавиар мэдрэгдээд байвал энэ нь хавдрын шинж байж магадгүй.

 

Жин буурах

Ажил болоод хоолны дэглэм бариагүй байхад жин хасаад байна уу? “Нилээн идэвхижсэн хавдрын эс таны биед “жингээ хас” гэсэн уургийг бий болгодог” гэж анхааруулжээ. Энэ нь таны хооолны дуршил буурч байгаад анхаарах дохио болно. (Хэрэв таны жин яагаад гэдэг нь тодорхойгүй буураад байвал энэ нь эдгээр тайлбарлахад бэрх шалтгаануудын нэг байж магадгүй.)

 

Яс өвдөх

“Хэрэв хавдрын эс таны бусад эрхтэнд тархсан бол таны яс болон үеэр өвдөх магадлалтай” гэж Fountain Valley CA дахь Orange Coast Memorial эмнэлгийн Memorial  Care Cancer Institute-ийн цээжний хөндийн эс судлаач эмч, анагаах ухааны доктор Jack Jacoub хэлжээ. (Энэ нь мөн Д амин дэмийн дутагдлын шинж ч байж болно.)

 

Нүүр хүзүүгээр улайж хавдах

Уушгины хавдрын эс таны гол хураагуур судсыг дарж эхэлбэл (гол хураагуур судас нь тархи болон гарын судаснуудаас зүрх рүү цусыг зөөвөрлөдөг) хүзүү болон нүүрээр тань улайж хавдах шинж ажиглагдана гэж Jacoub эмч хэлжээ. Энэхүү шинж нь таны гар болон цээжний дээд хэсэгт мөн адил нөлөөлнө.

 

Байнга ядарч сульдах

“Энэ нь зүгээр нэг ядрахаас өөр байна” гэж Jacoub эмч анхааруулжээ. “Та ор луугаа очиж хэвтэхийг хүлээж тэсэхгүй тэгж их сульдахыг мэдэрнэ, мөн хичнээн амраад ч тус болохгүй” гэжээ. Өвчтэй хүмүүсийн 80%-д нь хэт ядрах шинж тэмдэг ажиглагддаг.

 

Булчин сулрах

Уушгины хавдар нь таны эрхтнүүдийн төдийгүй булчингийн үйл ажиллагаанд ч нөлөөлдөг. Хамгийн түрүүнд өртдөг хэсгүүдийн нэг нь бэлхүүсний орчим: “Танд сандлаас босоход бэрхшээлтэй байх болно” гэж Jacob хэлдэг. Мөр, шуу, хөлийн булчин сульдах нь мөн түгээмэл.

 

Кальцийн түвшин өндөр байх

Уушгины хавдар нь хүний биед байх эрдсийн тэнцвэрийг алдагдуулах, гормон шиг зүйлийг бий болгодог. Зарим нэг жишээн дээр McKenna-гийн хэлж байгаагаар их хэмжээний кальци цусанд ордог. Эмчийг сорил авах хүртэл та өөрийн бие дэх кальцийн түвшин хурдтай өсөж байгааг мэдэхгүй байж болно. Гэхдээ энэ нь дараах шинж тэмдгүүдээр илэрдэг: үе үе шээс хүрэх, хэт их цангах, дотор муухайрах, цээжээр өвдөх, толгой эргэх.

Эх сурвалж

17
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Erdenebayr Magvanrenchin

    Erdenebayr Magvanrenchin

    2018/01/16 at 10:06

    бидний уушиг ч өнгөрсөөн харалтгүй хар юм д бга даа

  2. Pvrew Bolor

    Pvrew Bolor

    2018/01/16 at 11:52

    бүх мөнгө зээл санал болгох.
    Би хэрэгцээтэй бүх хүмүүст зээл санал болгож байна. Би тэдний хувийн
    хэрэгцээ, болон бусад 3% -ийн бага хүүтэй зээл олгох бэлэн байна.
    Зээлийн талаарх мэдээллийг манай и-мэйл хаягаар надтай холбоо
    бариарай: [email protected]
    Хүндэтгэсэн.
    Шууд холбоо барих: E-Mail: [email protected]
    Шууд холбоо барих: E-Mail: [email protected]

    24цаг / 24цаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *