Таны харагдах байдлыг илүү загварлаг, үнэ цэнэтэй харагдуулах мэргэжлийн нүүр будалтын 7 нууц

0

Улаан хивсээр алхах Холливудын одод эсвэл сурталчилгаан дээр гарсан топ загвар өмсөгчдийг харсан бүсгүйчүүд тэр л тональ крем хөнгөн туяа нэмнэ, харин тушь будаг нь нүдийг хурц, цоглог болгоно хэмээн найдан гоо сайхны дэлгүүрийн барааг бараг юу ч үлдээлгүй худалдаж авах нь энүүхэнд. Үнэндээ амьдрал дээр нөхцөл байдал огт өөр, мэргэжлийн нүүр будалтын нууц нь ашигласан нүүрний будагт бус харин тодорхой нэрийн бүтээгдэхүүнд орших ажээ. Энэ удаад мэргэжлийн стилист нүүр будалтыг хэрхэн зөв бөгөөд гоё хийх талаар зөвлөгөөг өгч байна.

1. Гялалзах арьс

© julia.steffanova / instagram

Харахад хөнгөн бөгөөд нэг их нөлөө үзүүлэхгүй мэт арга, гэхдээ өдөр тутмын будалтад үнэхээр үндэс нь болж өгдөг зүйл. Хөнгөн тональ крем сонго – таны арьсны өнгийг жигд харагдуулна, мөн арьсны өөг дарахаас гадна сорвийг ч далдалдаг. Бүдүүн тональ суурь болон зузаан пудрээс татгалзаарай – эс бөгөөс нүүрэндээ маск тавьсан юм шиг харагдах болно.

Лайфхак: нүүрний өнгө зүсийг сэргээх, арьсыг дотроосоо гэрэлтэж байгаа мэт харагдуулахын тулд мэргэжлийн нүүр будалтын аргыг туршиж үзээрэй – тональ кремээ түрхэхээс өмнө хэдхэн дусал шингэн хайлайтер нэмээрэй.

 

2. Жимсгэнийн туяа

© julia.steffanova / instagram

Өдөр тутмын нүүр будалтад контурингийг идэвхтэй хэрэглэж эхэлснээс хойш бүсгүйчүүд нүүр будалтын нэгэн чухал бүрдлийг мартаад байгаа мэт. Энэ бол туяа. Алдарт Бобби Браун-ы хэлснээр, эмэгтэй хүнд дор хаяж 3 гоо сайхны бүтээгдэхүүн зайлшгүй байх ёстой: тон, туяа, тэгээд хөмсөг арчилгааны хэрэгсэл. Та нүүрээ будаагүй байж болно, гэхдээ туяаг байнга түрхэж байх хэрэгтэй. Нүүр царайг амарсан төрхтэй харагдуулна, хэрвээ нүүрний будагтайгаа зөв тохируулж чадвал ёстой жинхэнэ дотроосоо гэрэлтэх ажээ.

Лайфхак: Шүүслэг болон жимсгэнийн туяа сонгохыг хичээгээрэй, илүү залуу харагдуулахаас гадна хөнгөхөн дүр төрхийг гаргаж өгдөг.

 

3. Хар сум

© julia.steffanova / instagram © julia.steffanova / instagram

Хурц сум зоригтой бөгөөд этгээд харагдуулдаг. Тийм ч учраас дизайнерууд өөрийн үзүүлбэрийг олонд толилуулахдаа неон эсвэл өөр хурц өнгийг сонгодог байна. Гэхдээ хар өнгийн сум, энэ бол мөнхийн сонгодог хэвээрээ үлдэнэ, хэзээ ч моодноос гарахгүй.

Лайфхак: Хэрвээ та зовхио зурж будах дуртай бол сормуус хоорондын сум гаргаж зураарай. Таны сормуусыг илүү өтгөн болгож харагдуулна. Мөн сормуус хоорондын сум ямар ч нүдэнд зохино, зурахад ч амар.

 

4. Улаан уруулын будаг

© julia.steffanova / instagram

Улаан уруулын будгийг үй олноор нь хуйлруулах зэвсэг гэж би хэлэх дуртай. Гоё, тансаг бөгөөд хээнцэр харагдуулна. Хүнд дүр төрхтэй харагдахгүйн тулд зөвхөн уруулаа тодосгож үзээрэй. Энэ тохиолдолд нэмж сормуусаа тушиэр багахан будсан байхад л болно. Өөрөө хүсэж байгаа бол нарийхан хар сум зураарай.

Лайфхак: Уруулыг илүү том болгож харагдуулахын тулд өөрийн уруулын будагнаас арай цайвар өнгийн харандаа худалдаж ав. Харандаагаар доод уруулын дунд хэсгийг будна, харин дараа нь уруулын будгаар будна. Энэ бол уруулыг хөвсгөр харагдуулах арга.

 

 

5. Замбараагүй хөмсөг

© kimkardashian / instagram © emrata / instagram

Нарийхан бас чамбайлан будсан хөмсөг үеэ өнгөрөөжээ. Одоо өөрийн хөмсөг моод болсон, бага зэрэг замбараагүй. Тиймээс ямар ч шулуун хөмсөг гаргах гэж хичээсний хэрэггүй.

Лайфхак: Хөмсөгний гель ашиглаарай. Хөмсөг амархан хэлбэрт ордог юм. Өтгөн харагдуулна, мөн өнгийг засаж хүссэн хэлбэрт оруулж өгдөг.

 

6. Глиттер (гялалздаг) эсвэл пигменттэй зовхины будаг

© julia.steffanova / instagram

Нунтаг гялалзсан гоёл нүдний өнгө төрхийг сэргээж өгдөг. Баттай хэлж байна: нүдээ ингэж будвал хэдэн арван магтаалын үг сонсоно шүү. Гэхдээ зөвхөн тусгай арга хэмжээний үеэр түрхэхийг зөвлөе, ялангуяа үдэшлэгийн нүүр будалтад яг тохирно.

Лайфхак: Smokey eyes гаргахдаа бага зэргийн гэгээтэй пигмент будгийг зовхины дунд хэсэгт – таны нүүрний будалтыг бүхэлд нь тодосгож өгөхөд тусална. Харцаараа ч бусдыг татна.

 

7. Total look нүүр будалт

© julia.steffanova / instagram © julia.steffanova / instagram

Уг нь би нүдний будагны өнгөөр наадах дуртай, өнгүүдийг хольж сольж шинэ дүр төрх гаргахыг хичээдэг юм. Тэгээд ч хурц өнгийн тень будаг бор өнгийн нүдэнд илүү тохирдог. Гэхдээ мэргэжлийн ур чадвар үнэхээр шаардана, эс бөгөөс та тоть шиг харагдах магадлалтай. Тансаг бөгөөд гоёмсог харагдахыг хүсэж байгаа бол ойролцоо туяа бүхий бүх будгуудаа бөөгнүүл. Энэ бол төлөвлөсөн нүүр будалт болно, өөрөөр хэлбэл нүүр будалтад их цаг зарцуулжээ гэж бусдад бодогдуулах будалт.

Лайфхак: Мөнгөө хэмнэх мөн адил төстэй өнгөтэй ч өөр өөр будагнуудаас сонгох гэж шаналж суухын оронд крем туяа ашиглаж үзээрэй. Зовхиндоо ч тэр мөн урууландаа ч түрхэж болно. Багсаар сайтар тараагаад л боллоо. Ингээд бүхэл бүтэн нүүр будалтыг дуусгачихлаа.

Нүүр будалтын ямар аргыг та юугаар ч орлуулшгүй гэж үздэг вэ?

8
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *