Охин үртэй эрчүүдийн мөрдөх 25 дүрэм

2
2
23,289

Сүүлийн хэдэн жил би 1 биш 3 охин үртэй болж амжсан. Үүний үр дүнд би “охин үртэй хэн бүхний мөрдөх дүрэм” гэсэн жагсаалт бичиж эхэлсэн. Нэмэх зүйл байвал нэмээрэй. Инээмсэглээрэй.

1. Том охины чинь хэлж буй үг чухал. Дунд охины чинь хэлж буй үг чухал. Бага охины чинь хэлж буй үг чухал. Хэнд ч ойлгомжгүй үгсийн цуглуулга байсан ч цаг зарцуулан сонс.

2. Тэд бүгд хөөрхөн. Өдөрт 10, 100, 1000 удаа давтах хэрэгтэй байсан ч хамаагүй…

3. Та тэдний ээж биш. Та бол аав. Та өөрийн гэсэн үүрэгтэй.

4. Дуугаа өндөрсгөх талаар март. Охиноо муухай ааштай болоход бүү нөлөөл. Уурласан бол уучлалт гуй. Эцэг эх ч гэсэн хүмүүс шүү дээ.

5. Тоглоомууд хэт их эсвэл хэт бага байна гэж байхгүй. Шинэ тоглоом авна гээд байвал хоёр хуучин тоглоомоо бусдад өгөх санал тавь.

6. Охин үр болгон гүнж. Гүнж шиг ханд, өсгө, хүмүүжүүл.

7. Хэрвээ том охин чинь залгаж байвал мөнгө гуйна гэсэн үг биш юм. Магадгүй тэр том охин байхаас залхсан байх.

8. Тэврэлт маш чухал. Хорвоо ертөнцөд аймшигтай зүйлс их бий. Охин тань нялх шүү дээ. 22 настай байсан ч..

9. Гараашд юм хийх гэхээр охин тань дагаад байна уу? Цас цэвэрлэх гэхээр туслах гээд байна уу? Хэдэн эрэг, болт, жижиг хүрз өг. Түүнээс илүү сэтгэлээрээ туслах туслагч олох хэцүү шүү. 10 жил өнгөрсөн ч…

10. Уламжлал бий болго. Зөвхөн аавтайгаа хийдэг зүйл: гараашийн хаалга хаах, төмс арилгах, үс самнах. Дандаа. Энэ бол маш чухал.

11. Аав нь охиныгоо үргэлж хамгаална гэдгийг мэддэг байх ёстой. Цэцэрлэгт найзтайгаа муудалцсан ч тэр, хол газраас залгаад ирж авахыг хүссэн ч тэр… Дараа нь загнаж болно. Эхлээд хамгаал.

12. Өрөө замбараагүй байхаас залхаж байна уу? Дээшээ унш. Охиноо гүнж шиг байлга. Тэр дундаа Үнсгэлжин шиг байлга. Өөрийнхөө оролцоог багасгаад охиноороо цэвэрлэгээ хийлгээрэй.

13. Шүдний эмч, сувилагчдыг бүү гомдоо. Охины тань эрүүл мэндийг бодож байгаа гэдгийг сана бас охиндоо ойлгуул. Эмэгтэй хүний амьдралд эмчийн оролцоо харьцангуй их байна.

14. Охин болгон аавтайгаа гадуур зугаалах цагтай байх хэрэгтэй. Жишээ нь цирк рүү. Цирк-д дургүй тань яг одоо тийм ч хамааралтай биш юм.

15. Ээж хэзээ ч алддаггүй. Та хоёр хоёулаа алддаг. “Бид” – маш чухал.

16. Гэртээ ирээд диван дээрээ суугаад сагс үзэх дуртай юу? Тэгвэл бүх гэр бүлээ сагсанд дуртай болго. Ийм тохиолдолд та хоёр дахь зурагт авах шаардлагагүй болно шүү дээ.

17. Охин болгон уйлах эрхтэй. Зүгээр л байж байгаад. Нус нулимсаа таны ганган цамцанд арчаад л… Хэрвээ охин тань уйлахдаа тань дээр ирэхгүй байвал өөртөө дүгнэлт хий.

18. Олон ангит үлгэр зохио. Олон дүрүүдтэй. Охин тань насан туршдаа мартахгүй.

19. Охин тань хэврэг болор шиг биш. Тэр ч гэсэн үсэрч наадаж, усанд орж, өвдгөө шалбалах эрхтэй.

20. Өөрийн дүрмийг зохио. Жишээ нь, зам гарахдаа заавал гар гараасаа хөтлөлцөж явах ёстой, ямар хөөрхөн охинтой болохыг бүх хүмүүс харах хэрэгтэй. Эсвэл багачууд шарах шүүгээнд ойртохгүй бол печень, кекснүүд маань амттай болно. Эсвэл буддаг номын шувуунууд олон өнгийнх байх ёстой.

21. Хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хичээл зүтгэл. Хэрвээ охин тань зурж чаддаггүй хэдий ч маш их хичээж байгаа бол түүнийг сайн магт. Түүнд хүндэтгэлтэйгээр бага зэрэг тусал. Харин худлаа хэт магтаж болохгүй.

22. “Тэр ягааныг л өмсөнө”. Тэгэлгүй яахав. Цаг агаар нь боломжтой байвал яагаад болохгүй гэж?

23. Хувцасаа өмсөхөд нь хэт их туслах хэрэггүй. Эмэгтэй хүний зөн совин гэдэг агуу зүйл. Өөрөө мэдээд 10 давхар юбка, 6 давхар цамцаа өмсчихнө. Харин энгийн, асуудал багатай цахилгаан татаж өгөх зэрэгт тусал.

24. Танд хэлсэн нууцыг хэнд ч бүү хэл. Өөрөө хүн бүрт хэлсэн байсан ч..

25. Цэцгийг зөвхөн эхнэртээ өгдөг гэж хэн хэлээв?

9
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/06 at 17:31

    YG UNEN HELJEE

  2. Enja Milan

    Enja Milan

    2016/08/06 at 21:31

    Altanulzii Badam

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.