Хувцас бурхан, бие чөтгөр: сайхан хувцаслахын ач холбогдлыг та эндээс мэдэж авна

4

Танд бусдад анхны сэтгэгдлийг гайхалтай үлдээхэд ердөө 10 секундын боломж байдгийг судалгаагаар тогтоосон ба энэ нь шинэ ажилд орох эсвэл амьдралтай шууд холбоотой – иймд сайхан хувцаслах нь юу юунаас илүү чухал юм.

2011 онд Кристофер Шафер болон түүний хүү хамтран Балтиморт нэгэн байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд гол зорилго нь шоронгоос суллагдсан эрчүүдийг дахин шинэ ажилтай болгох, амьдралыг нь өөрчлөхөд туслах явдал гэнэ. Шаферын хувьд Балтиморд оёдолчин хийдэг ба түүний урласан хослолууд 3,000 доллар буюу түүнээс багагүй мөнгөөр үнэлэгддэг байна. Тэрээр хүүтэйгээ хамт “Хурц тод хувцасласан залуус” төслийг санаачилж, үйлчлүүлэгчид болон зарим иргэдэд үнэгүй хослол өгч, үсийг нь засаж, халуун хоолоор тусалжээ.

Буруу зуршилтайгаа тэмцэж буй хүн бүхэнд бүгдийг шинээр эхлэх боломж байдаг гэж тэрээр үздэг бөгөөд энэ талаар: “Би бодохдоо хамгийн том зүйл бол эрчүүд хүндлэгдэх ёстой явдал юм. Харин зарим залуус хүндэтгэл хүлээж чаддаггүй. Тэд бусдаар хүндэтгүүлж чаддаггүйгээс гадна энэ амьдралдаа дассан байдаг.” гэж “BBC”-д ярилцлага өгчээ.

Ойрын хэдэн жилийн хугацаанд тэдний санаачилсан төсөл олон ажил зуучлагч нар, сайн дурын байгууллагуудын анхааралд өртөж, хамтран ажиллах боломж нээгдэж байгаа аж. Харамсалтай нь 2016 онд аав хүү хоёрын оффист гал гарсан бөгөөд “State Farm” компанийн зүгээс тэдний сайн үйлсийг дэмжиж, 25,000 долларын буцалтгүй тусламж үзүүлсний үр дүнд тэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах болсон байна.

Ингээд та бүхэнд тэдний санаачлан хэрэгжүүлж буй “Хурц тод хувцасласан залуус” төслийн хүрээнд сайхан хувцасны ачаар хувьсан өөрчлөгдөж чадсан залуусын өмнөх болон дараах харьцуулсан зургуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

18
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *