Ердөө 50 см өндөртэй гэдгээрээ Гиннесийн номд бичигдэж байсан дэлхийн хамгийн жижигхэн үхэр. Харамсалтай нь түүний гэдсэнд хий дүүрсний улмаас амиa алджээ

1
  • Гиннесийн амжилтын эзэн болсон энэ үхэр Бангладешийн Дака хотын ойролцоох нэгэн фермийн мэдлийнх байжээ.
  • Харин өнгөрсөн 8-р сарын 19-ний өдөр үхрийн гэдсэнд хий дүүрч, үxсэн байдалтай байгааг нь олсон аж.
  • Түүний эзэд нь түүнийг амьд байхад Гиннесийн номд бүртгүүлэх хүсэлтээ илгээгээд байсан юм.
  • Хэдийгээр Рани үxсэн ч түүнийг хамгийн жижигхэн тугал хэмээн Гиннесийн номд бүртгэн авчээ.

Ердөө 50.8 см өндөртэй байсан Раниг цахим орчноос харсан хүмүүс түүнийг биечлэн үзэхээр мянга мянгаараа Дака хотын ойролцоох фермийг зорьдог байсан гэдэг. Түүний эзэд Раниг дэлхийн хамгийн намхан үхэр хэмээн Гиннесийн амжилтад бүртгүүлэх хүсэлтээ гаргаад байсан ч 8-р сарын 19-ний өдөр гэдсэнд нь хий дүүрсэн гэх шалтгаанаар амиa алджээ. Гэсэн ч Гиннесийн амжилтын хороо түүнийг дэлхийн хамгийн жижигхэн үхэр хэмээн бүртгэж, амжилтын эзэн болгосон байна. Өмнө нь энэ амжилтыг 61 см өндөр Маникиам нэртэй энэтхэгийн нэгэн үхэр эзэмшдэг байсан аж.

Ердөө 50 см өндөртэй үхрийг харахын тулд мянга мянган хүмүүс фермийн гадна цуглардаг байв.

 

Рани үхэр Бутан үүлдрийнх боловч өөртэй нь ижил гарал үүсэлтэй үхэрнүүдээс даруй 2 дахин жижиг биетэй байв.

 

Дэлхийн хамгийн жижигхэн үхэр хэмээн нэрлэгдсэн Рани дундаж биетэй ямааны дэргэд зогсож буй нь.

Үхэрний эзэн Sufian “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа, “Гиннесийн амжилтын багийнханд Рани үхрийнхээ хэд хэдэн бичлэгийг илгээсэн байсан. Ингээд үхрийг үxсэний дараа бид тэдэнд ямар нэгэн гадны нөлөөгүйгээр үxсэн гэдгийг баримтжуулсан баримтыг илгээсэн. Хэдийгээр Раниг Гиннесийн амжилтын эзэн гэж бүртгэж авсан ч түүнийг үгүй болсонд бид харамсаж байна” хэмээн тэрээр ярьжээ.

Шикор Агро фермийн менежер Hasan Howlader бяцхан үхрийг харахаар ирсэн хүмүүст түүнийг дэлхийн хамгийн жижигхэн үхэр гэдгийг батлан харуулахаар хэмжилт хийж үзүүлдэг байсан бөгөөд нутгийн оршин суугч 30 настай Rina Begum түүн шиг амьтныг урьд өмнө нь огтхон ч харж байгаагүй хэмээн ярьжээ.

Шикор Агро фермийн хувьд Рани үхрийг төрсөн даруйд нь Наогаон дахь нэгэн фермээс худалдаж авч байжээ. Раниг Гиннесийн амжилтын эзэн хэмээн бүртгэхээр шийдвэрлэсэн тухай мэдээг хүлээн аваад тус фермийн менежер Hasan Howlader, “Хэдийгээр цар тахлын улмаас хүмүүс тодорхой хязгаарлалтад байгаа боловч түүнтэй зургаа даруулахын тулд холоос ирдэг байлаа. Ердөө сүүлчийн 3 өдрийн дотор л гэхэд 15,000 орчим хүмүүс ирсэн” хэмээжээ.

Телевиз болон цахим сүлжээгээр түүний талаар мэдээлэл маш хурдан тархаж, олны танил болсон үхэр өнгөрсөн 8-р сард гэдсэнд нь хий дүүрч үxсэн байдалтай олдсон юм.

 

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт түүний эзэн Kazi Mohammad Abu Sufian-д Рани үхрийг дэлхийн хамгийн жижигхэн үхэр хэмээн Гиннесийн номд бүртгэх болсон тухай мэдэгджээ.

 

Тус фермийн менежер цугларсан хүмүүст түүнийг өмнө нь дэлхийн амжилтыг эзэмшиж байсан Маникиам үхэрнээс жижигхэн болохыг баталж ийнхүү хэмжиж үзүүлдэг байв.

Харин мужийн тэжээвэр амьтдын асуудал хариуцсан ажилтан Sajedul Islam, “Энэ жил дэлхий даяар цар тахлын байдал хүндэрсэн тул бид тийм ч олон зочид түүнийг харахаар ирнэ гэж тооцоолоогүй. Гэтэл маш олон хүмүүс энэ бүхнийг үл ажран түүнийг биеэр харж, түүнтэй зургаа даруулахаар ирж байлаа. Бид түүнийг асар олон хүмүүстэй ингэж уулзуулж болохгүй гэх зөвлөмжийг өгч байсан ч хэрэгжээгүй. Магадгүй тэдгээр хүмүүсээс Рани халдвар авсан байх боломжтой” хэмээн тэрээр ярьжээ.

15
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *