Бид өөрсдөө ч сайн мэдэлгүй гар утас, нөүтбүүк зэрэг төхөөрөмжүүдээ бага багаар муутгасаар байдаг буруу ашиглалтын 10 алдаа

0

Нөүтбүүк, утас, таблет, электрон ном зэрэг төхөөрөмжүүд бидний амьдралыг ихэд хөнгөвчилж байна. Эдгээр цахилгаан хэрэгсэлтэй бид танилцаад олон жилийн нүүр үзэж, яаж хэрэглэхийг нь нэгэнт мэддэг болжээ. Нэгэнт багагүй үнээр авсан техник хэрэгслийг бид аль болох олон жил ашиглахыг хичээнэ. Харин бид өөрийн мэдэлгүй эдгээр төхөөрөмжүүдээ хурдан эвдрэхэд хүргэх алдаануудыг хийсээр байдаг ажээ.

Аливаа төхөөрөмжийг хэрэглэхэд юу анхаарах ёстойг бид судалж үзсэн юм. Интернетийг нилээд ухаж байж төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацааг богиносгодог алдаануудыг олж мэдлээ.

Халалт

© JenJ_Payless / Shutterstock

Нөүтбүүк – маш эмзэг хэрэгсэл ба өндөр хэм батарейг гэмтээж төхөөрөмжийн дотоод элементүүдийг хөөxөд хүргэдэг. Жишээ нь, нөүтбүүкийг халуун өдөр машин дотор үлдээхээс зaйлсхийнэ. Өөр арга байхгүй бол нөүтбүүк бүрэн унтарсан эсэхийг сайтар шалгаарай.

 

Бохир гараар оролдох

© sruilk / Shutterstock

Хачин сонсогдох байх л даа, гэхдээ бид компьютер болон нөүтбүүк дээр ажиллаж байх үеэр гарын ариун цэвэртээ тэр болгон анхаарал хандуулдаггүй. Бохир гараар компьютер дээр олон жилийн турш ажиллахаар тос, бохир хуримтлагдана. Үүний гайгаар нэг л өдөр нөүтбүүк таг болох эрсдэлтэй. Touch pad-ыг бол зөвхөн цэвэрхэн хуруугаараа л хүрнэ, ингэж байж л ашиглалтын хугацааг уртасгах боломжтой юм.

 

Дэлгэцийг буруу барьж сөхөх

Нөүтбүүкний дэлгэцийг болгоомжтой нээх ёстой гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ энэ нь ч бас нэг талаасаа хангалттай биш: олон хүний мартаж орхидог нэг дүрэм бий, зарим нэг хэрэглэгч бүр мэдэхгүй ч үгүй яваа байж болно. Нөүтбүүкний дэлгэцийг дээрээс болон дунд хэсгээс барьж онгойлгож, хаах ёстой. Энэ нь дэлгэцийг их биетэй холбосон нугасанд ирэх байнгын даралтаас зaйлсхийхэд тустай юм.

 

Зөөлөн гадаргуу дээр ажиллах

Үүнийг бүгд мэддэг ч гэсэн амьдрал дээр мартаж орхидог. Уг дүрмийг заавал мөрдөх шаардлагатай. Нөүтбүүкийг зөөлөн гадаргуу дээр, тухайлбал бүтээлэг, дэрэн дээр тавьбал агааржуулалтын хэсэг таглагдаж халуун агаар зохих ёсоор гадагшлахаа болино. Халалт нь дотоод эд ангийг гэмтэлд хүргэх эрсдэлтэй. Төхөөрөмжийг орондоо хэрэглэх шаардлага гарсан бол агаарын солилцоо бүрэн явагдаж байхаар байрлуулахыг хичээгээрэй. Тусгай тавиур ашиглах эсвэл ядаж өвдөг дээрээ тавиарай.

 

Гэргүй барьж явах

© Depositphotos.com

Бидний бие махбод шaрхдах эсвэл хөxрөхөөр хэсэг хугацааны дараа нөхөн төлжиж эдгэрдэг. Харамсалтай нь төхөөрөмжийн гадаргуу нөхөн төлжих чадваргүй. Ихэнх хүмүүс гар утсаа хамгаалж гэрэнд хийдэг, харин нөүбтүүкийг гэрэнд хийж явдаг хүн тун ховор. Уг нь бол хийх л ёстой: нөүтбүүкэнд таарсан гэр тоос шороо болон жижиг гэмтлээс хамгаалах учиртай.

 

Нарны туяа

Зөвхөн нөүтбүүк л өдөр тутмын “стресс”-т ордог гэж бодож байгаа бол андуурч байна. Мөн гар утсыг ч анхаарч халамжилж байх ёстой. Гар утас ашиглалтын нэг чухал дүрэм бол – хэсэг хугацаанд ч гэсэн нарны гэрэл тусдаг газар орхихгүй байх. Гар утсыг үндсэн хоёр материалаар хийдэг – металл болон шил. Аль аль нь хэмийн өөрчлөлтөд тэсвэргүй. Нарны туяа мэдрэгч дэлгэцийг халааж үйл ажиллагаа нь доголдож болзошгүй.

 

Буруу газар тавьж цэнэглэх

Халалтаас зaйлсхийх бас нэгэн лайфхак – утсыг дэрэн доороо тавьж цэнэглэхгүй, ялангуяа халууны улиралд. Таны үүрэн утас цэнэглэгчид залгаатай байхдаа жирийн үеийнхээсээ илүү их дулаан ялгаруулдаг, энэ үед дэрэн доогуур хийхээр халуун гадагшлахгүй. Үр дагаварт нь мэдрэг эд анги халж утсыг гэмтээх эрсдэлтэй.

 

Батарейг бүрэн цэнэглэх

© Depositphotos.com

Гар утсаа шөнөжингөө цэнэглэж орхих нь буруу гэдгийг бид бүгд сайн мэднэ. Гэхдээ бодит амьдрал дээр хэнэг ч үгүй цэнэглээд л орхидог. Гар утсаа унтартал нь зайг дуусгах хэрэггүй, мөн байнга утсаа цэнэглээд байх нь ч зохисгүй. Энэ тохиолдолд батарейн ашиглалтын хугацаа эрс багасдаг. Мөн гар утасны зайг 100% болтол нь цэнэглэхгүй байхыг зөвлөж байна. Шөнөдөө цэнэглэж орхихоос аль болох зaйлсхий.

 

Нислэгийн горимыг үл тоомсорлох

© Depositphotos.com

Ер нь бол энэ горимыг онгоцонд нисэж байхад ашигладаг. Уг горимыг сүлжээ болон Wi-Fi–гүй газар яваа үедээ идэвхжүүлэхэд гар утсандаа тустай юм. Учир юунд оршино вэ гэвэл, гар утас сүлжээгүй газар ч гэсэн сүлжээ хайсаар зайгаа барж байдаг. Үүнээс зaйлсхийхийн тулд нислэгийн горимыг идэвхжүүлэх хэрэгтэй.

 

“Амралтгүй” ажиллах

Нөүтбүүкийг Sleep горим дээр нь орхихгүй байхыг бид хичээж ашиглаж дуусгаад бүрэн унтрааж заншсан (ялангуяа шөнөдөө). Харин гар утас илүү их ачаалал авсаар: энэ цахилгаан хэрэгсэл амралтгүйгээр хэдэн сараар ажиллана. Тийм учраас гар утсаа долоо хоногтоо нэг удаа ядаж хэдхэн минут ч болов унтрааж байгаарай. Энэ тохиолдолд таны гар утасны эдэлгээ уртсах боломжтой.

Төхөөрөмжийн эдэлгээний хугацааг уртасгах өөрийн гэсэн нууц танд байгаа юу?

9
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *